Бүх цаг үеийн хамгийн залуу зохион бүтээгчид

2014-05-28, 05:28
17,536
Энэ жагсаалтанд орсон ихэнх залуу зохион бүтээгчид нь ахлах сургуульд сураагүй сургууль завсардагчид байсан төдийгүй зарим нь бүтээлээ ахлах сургуульд орохоосоо өмнө гаргасан байна. Дэлхийн эргэн тойронд байдаг сэтгэлийн хөдөлгөөнтэй, сонирхолдоо хөтлөгдсөн шинэ санаандаа хариуцлага хүлээж чадах, хүсэл сонирхлынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж чаддаг хүмүүс энэ жагсаалтыг бүрдүүлжээ.
Бүх цаг үеийн хамгийн залуу зохион бүтээгчид
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Жорж Вестинхаус, Эргэлдэгч уурын хөдөлгүүр –  19 нас
1865 онд Вестинхаус эргэлдэгч уурын хөдөлгүүрийн бүтээлээрээ анхны патентаа авсан байна. Тэрээр уг бүтээлээ 19 насандаа анх бүтээжээ. Вестинхаус нь шахсан агаарыг ашиглаад төмөр замын тоормосны системд уурын хөдөлгүүр болон бусад холбогдох бүтээлүүдээ төмөр замын үйлдвэрлэлд хувьсал хийхээр итгэмжилж, орчин үеийн төмөр замын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна.

1905 оны үеэр, бараг 2 сая тээврийн хэрэгсэл болон 90,000 уурын галт тэргэнд Вестинхаусын Хурдан Үйлчилгээтэй Автомат Тоормосыг суурилуулжээ. Энэ нь галт тэргээр аялах аялалыг илүү аюулгүй, илүү хурдтай болгож чадсан байна.

www.caak.mn

2. Пило Фейрншворт, Телевиз – 14 нас
Пило Фейрншворт байхгүй байсан бол, бид магадгүй зурагт хэзээ ч үзэхгүй байсан биз.
Idaho-ийн Rigby-д Фейрншворт 14 настай хүү байхдаа анхны загвараа туршсан нь хожим цахилгаан зурагтын үндэс болжээ. Тэрээр үлдсэн амьдралынхаа туршид, дэлхийн анхны цахилгаан дэлгэцийг бүтээхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөн тэрээр зүй ёсоор орчин үеийн телевизорын загалмайлсан эцэг мөн юм. Фейрншворт-ийн олон бүтээлүүдийн зарим нь видео камер, дүрс хуваагч зэргийг агуулж байсан нь тухайн үедээ шинжлэх ухааны дэвшилт болж байлаа.

www.caak.mn

3. Петер Чилверс, Виндсерфинг – 12 нас
1958 онд 12 настайдаа Петер Чилверс анхны дарвуулт завийг бүтээжээ.
Английн өмнөд хэсэгт орших Hayling арлын залуу хүү байхдаа Чилверс усан спортын төрөлд ихээхэн дуртай байв. Нэгэн өдөр тэрээр өөрийн усны цана серфинг дээрээ далбаа тавьж үзэхээр шийджээ.

Одоо ч Чилверс виндсерфинг-ийн соёлд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Тэрээр амьдралын түвшин дорой хүүхдүүдэд зориулж “London East End Windsurfing–ийн Төв”-ийг үүсгэн байгуулсан нь одоо түүний төрөлх тосгон Hayling аралд томоохон хөрөнгө оруулалт болжээ.

www.caak.mn

4. Жорж Ниссэн, Үсрэх тавцан – 16 нас
Жорж Ниссэн гимнастикийн дасгалжуулагч Ларри Грисволд-ын тусламжтайгаар, эцэг эхийнхээ гэрийн гаражинд орчин үеийн үсрэх тавцан батут-ын анхны загварыг зохиожээ. Тэр анх тэгш өнцөгт хэлбэртэй их биеийг хийж, дараа нь түүнийхээ эргэн тойрны зотон даавууны уян хэсгийг сунгаж анхны үсрэх тавцангаа бүтээжээ.

Коллежед явсаныхаа дараа, тэрээр гимнастикийн карьераа үргэлжлүүлж "Lowа" Их Сургуулийн NCAA аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлжээ. Үүний дараа тэрээр дэлхийн эргэн тойронд аяласан ба Мексикт байхдаа “trampoline” гэж Испани үгийг сурчээ. Дараа жил Англи үгийн хувилбараар нь өөрийн бүтээлээ тэмдэглүүлж улс орон даяар "трамполин" худалдаалах болжээ.

www.caak.mn

5. Хоратио Адамс, Үлээдэг бохь – өсвөр насны дунд үе
Бохь зажилах санааг бизнесмен Томас Адамсынх гэх боловч, энэ нь үнэндээ түүний хүү Хоратио Америкийн энэ үндсэн бүтээгдэхүүнийг бүтээхэд чухал хувь нэмэр оруулжээ. Адамс бохиний эд болох Мексик чикл худалдан авч, түүнийгээ байгалийн хөрөнгөөр өөрчилж резин орлуулагчид хийжээ. Хэсэг хугацааны дараа залуу Хоратио өнөөх чикл зажилж болохуйц сонирхолтой зүйл болсон байгааг харжээ.

Тэрээр үлээдэг бохь гэж нэрлэх 200 бөмбөлөг бүтээсэн байна. Тэр өдрийнхөө үд дунд гэхэд тэрээр бүх үлээдэг бохио 1 центээр зарсан байлаа.

www.caak.mn

6. Франк Эпперсон, Мөхөөлдөс – 11 нас
1905 онд 11 настай Франк Эпперсон довжоон дээрээ нунтаг сода ус хоёр хольж, түүндээ шор хийж тавиад мартчихжээ. Маргааш өглөө нь Эпперсон довжоон дээрээсээ зайрмагтаж хөлдсөн, амттай зүйл олж, түүнийгээ “Epsicle” гэж нэрлэсэн байна. Дараа нь тэрээр 18 нас хүртлээ өөрийн санамсаргүй бүтээлээ сайжруулах зүйл хийгээгүй боловч, хүүхдүүддээ бага насандаа нээж олсон хүйтэн амттангаа хийж өгдөг байсан бөгөөд түүнийгээ тэд “Pop’s Sicle” гэж нэрлэдэг байв.

1923 онд, Эпперсон ашиг олох зорилгоор бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж, патентжуулсанаар барахгүй төрөл бүрийн амттанаар баяжуулж олон нийтэд дэлгэрүүлжээ.

www.caak.mn

7. Блэйс Паскаль, Механик тооны машин – 19 нас
Гоц авъяастай хүү Блэйс Паскаль, Францын татвар хураагч ааваасаа боловсрол эзэмшжээ. Түүнийг 1642 онд аавынхаа ажилд тусалж байх үедээ зохиосон нэмэх үйлдэл хийдэг машин нь өнөөгийн бидний хэрэглэдэг олон үйлдэлтэй тооны машины үндэс болжээ.

Паскалийн аав бүх өдөржингөө татвар хураагчийн ажил хийж математикийн нарийн тооцооллуудыг хийж өнгөрөөдөг байв. Аавынхаа ажилд тусалдаг байсан бяцхан Паскаль 16 тусдаа хуваарьтай, хуваарь бүр дээр дарахад, нэмэх болон хасах үйлдлийг түргэн хийх боломжтой модон хайрцаг бүтээжээ.

Блэйс Паскаль бол манай жагсаалтанд багтах хамгийн ухаалаг хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм. Учир нь олон эрдэмтэн, зохион бүтээгчид үүнийг хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсээр байжээ. Леонардо да Винчи тооцоо хийх машин бүтээхйиг хичээсэн нь Паскалийнхтай ижилхэн болсон юм.

www.caak.mn

8. Бэки Шроедэр, Glo-Sheet - 12 нас
1974 онд Бэки Шроедэр Glo–Sheet бүтээлээ патентжуулж хамгийн залуу эмэгтэй зохион бүтээгч болжээ.
10 настай Беки, ээжийнхээ машинд гэрийн даалгавраа хийн сууж байх үеэр гадаа орой болж улам л харанхуй болсоор хийж байгаа зүйлээ харахад хүндрэлтэй болж байлаа. Гэнэт түүнд харанхуйд цаасыг хялбар харж болох нэгэн санаа төрсөн нь Glo-Sheet бүтээлээ гаргах үндэс болжээ.

www.caak.mn

9. Луйс Брайлл, Braille Reading – 15 нас
Луйс Брайлл бол энэ жагсаалтанд буй Францын хоёрдох зохион бүтээгч юм.
Хүүхэд байхдаа Брайлл гэнэтийн ослын улмаас хараагүй болжээ. Парист харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургуульд сурахаар ирээд тэрээр сурагчдад зориулсан гараараа мэдэрч хэрэглэдэг том товгор үсэг бүхий ном байдгийг мэджээ.

Брайлл товгор үсэгний оронд товгор цэг бүхий илүү сайжруулсан систем бүтээхээр шийдэж, дэлхий даяар хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст хэрэглэгддэг тэмтрэгдэхүйц бичгийн системийг нэвтрүүлсэн юм. Энэ системийг түүний нэрээр "Braille Reading" гэж нэрлэжээ.

www.caak.mn

10. Александр Грахам Белл, Утсан холбоо – 18 нас
18 настай Александр Грахам Белл хол байгаа нэгэндээ хэлэх үгийг дамжуулах аргыг сайжруулах ажлыг эхлүүлжээ. Түүний “гармоник телеграп” хэмээх бүтээл нь дуут мессежийг, суурилуулсан хүлээн авагчаас тусад нь нэг утсаар дамжуулах санааг гаргасан байна. Белл, өөрийн туслах Томас Ватсонтой туршилтаа хийж, эцэстээ 1876 оны 3 сарын 10-нд амжилттай болжээ.

www.caak.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()