Хичээл дээрээ найтааснаас болж, багш нь үхэх шахжээ

Британийн математикийн нэгэн багш руу шавь нь найтааснаар тэрээр ханиад хүрсэн байна. Харин энэ ханиад багшид хүчтэй нөлөөлж бараг л амьсгал хураах дөхсөн аж. Тиймээс энэ нь найтаах ханиах үедээ амаа дарж, хүн рүү хамаагүй ханиахгүй байгаарай гэсэн сургамж болсон болов уу.
Хичээл дээрээ найтааснаас болж, багш нь үхэх шахжээ
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


Том О'Нил шавиасаа ханиад халдварлан авсан байна. 2013 оны 10 сараас түүний бие өвдөж эхэлсэн боловч тэрээр нэг өдөр хэвтэж өнгөрүүлэхэд хангалттай гэж үзсэн аж. Өөрийн биеийн байдлын талаар эхнэртээ хэлэхэд эхнэр нь түүнийг баашилж байна хэмээн төдийлөн тоогоогүй боловч, хэдхэн хоногийн дотор багшийн бие хурдацтай муудсан байна.

www.caak.mn

Эхлээд 27 настай залуу хөлөө хөдөлгөж чадахгүй байсан ч сүүлдээ бүр хөдөлж чадахаа больсон байна. Ийнхүү тэрээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд залуугийн өвчний оношийг тогтооход нэлээд хугацаа шаардсан аж. Оношийг тогтооход ханиадны вирус нь Гийена-Барре-ийн синдром хэмээх өвчнийг сэдрээсэн гэнэ. Энэ төрлийн өвчнөөр жилд 1500 орчим хүн өвддөг байна. Дархлаа болон мэдрэлийн системийг гэмтээдэг ховор өвчин юм.

www.caak.mn

www.caak.mn

Гэхдээ л Том О'Нил энэ өвчнөө даван туулж чадсан бөгөөд буцаад ажилдаа орох зорилготой байгаа гэнэ. “Би өөрийгөө зүгээр л ханиад туссан болов уу гэж бодсон боловч миний бие улам л муудаж байсан. Харин манай эмчлэгч эмч намайг вирус туссан хэмээн хэлсэн”-гэжээ.

Залуу байнгын бэлтгэл сургуулилт хийдэг учир аливаа нэгэн өвчнийг төдийлөн хүнд тусдаггүй байсан байна. Миний хөл гар мэдээгээ алдаж эхлэхэд би маш их айсан бөгөөд хэрхэн эмнэлэгт хүргэгдсэнээ ч санахгүй байна гэж залуу ярьжээ.

www.caak.mn

Эмч нарын хэлж байгаагаар, "Том энэ өвчнийг хамгийн хүнд хэлбэрээр нь туссан боловч 3 сарын дотор л эдгэсэн нь гайхалтай" -гэжээ.

www.caak.mn

Одоо Том эдгэсэн бөгөөд сарын дараа ажилдаа орохоор төлөвлөж байгаа гэнэ.

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()