Тогтой шон дээр гарсан хөөрхий баавгайн хувь заяа

2014-06-06, 01:46
15,109
Канадын Шеллбрук хотод нэгэн сонирхолтой явдал болжээ. Шон дээр авирч ядарсан баавгай цахилгааны шон дээр эвтэйхэн байрлалаа олоод унтчихаж гэнэ. Монголын хувьд нэлээд сонирхолтой үзэгдэл боловч, Канадын хувьд тийм биш юм байна.
Тогтой шон дээр гарсан хөөрхий баавгайн хувь заяа
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа


Баавгай нохойнуудаас зугатан ийнхүү цахилгааны шонгийн дээр гарсан байна. Орой дээр нь гарсны дараа ядарсан баавгай унтаж амрахыг хүссэн бололтой. Гэвч эвтэйхэн байрлалаа олсон баавгайг удаан амраасангүй. Хотын цахилгааны хангамжийг хариуцсан байгууллагын ажилчид ирж, баавгайг шонгоос буулгахаар болжээ.

www.caak.mn

Ажилчид буудах гэж байсан боловч баавгай өөрөө сэрж, эргэн бууж ирсэн байна.

www.caak.mn

“Биднийг ирэхэд баавгай аль хэдийн шонгийн орой дээр гарсан байсан бөгөөд ядарсан бололтой унтаж байсан юм” -хэмээн ажилчдын нэг хэлжээ.

www.caak.mn

Mail Online-ы мэдээлж байгаагаар баавгай буухдаа цахилгааны ганц ч утсыг гэмтээгээгүй бууж чадсан гэнэ. Мэдээж хэрвээ баавгай санаандгүй байдлаар цахилгааны утсанд хүрсэн бол үхэх аюултай байсан.

www.caak.mn
Дээрх үйл явдал Канадад элбэг тохиолддог бөгөөд бүгд сайхан төгсгөлтэй байдаггүй. Өмнө нь нэгэн баавгай өөрөө буухыг хүсэхгүй байсан бөгөөд аврах ажиллагааны үеэр тогонд цохиулан үхэж байсан байна.

Шон дээр гараад тогонд цохиулж байсан азгүй тохиолдолуудыг доорх бичлэгээс үзээрэй.

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()