Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээр гар утас ашигладаггүй 10 газар

2014-06-18, 01:32
20,498
XXI зуунд гар утасны сүлжээ хаа сайгүй байх ёстой юм шиг санагдана. Гэвч зарим газар энэ нь зүгээр л боломжгүй ажээ. Танай байрны өрөөний тухайд биш, манай гарагийн алслагдсан газруудын тухай ярьж байна. Ингээд та утасны дуудлага хийх боломжгүй 10 газартай танилцана уу.
Дэлхий дээр гар утас ашигладаггүй 10 газар


1. Кифука, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс

Кифука бол дэлхийн хамгийн аюултай газруудын нэг юм. Статистик мэдээгээр, жилд 1 хавтгай дөрвөлжин километр газарт 158 аянга цахилгаан буудаг ажээ. Үүнээс үүдээд цахилгаан төхөөрөмж хэрэглэх нь амиа хорлосонтой адилхан гэсэн үг юм.

www.caak.mn

2. Грин Бэнк, АНУ, Баруун Виржини
Грин Бэнк бол хамгийн том дуран (түүний зорилго бол сансараас сул дохио хүлээж авах) байрладаг хот юм. Тиймээс энд цахилгаан соронзон цацраг бүхий ямар ч төхөөрмжийг ашиглахыг хориглодог. Энэ жагсаалтанд үүрэн телефоны утас, Wi-Fi-сүлжээ, тэр ч байтугай радио ч ордог байна.

www.caak.mn

3. Мотуо, Хятад
Мотуо бүс Төвдөд байдаг бөгөөд нутгийн буддын шашинтнууд түүнийг ариун газар гэж үздэг. Тийшээ хүрч очиход маш хэцүү, 200 метр урт дүүжин гүүр, мөнх цэвдэг (үүнээс аймаар юм гэж юу болохыг бас ойлгох хэрэгтэй) таны замд таарах болно. Энэ газар огт хүн байдаггүй, тиймээс адгуус амьтад нь энд маш ер бусын байдаг ажээ.

www.caak.mn

4. Мули, Фарерийн арлууд
Энд хамгийн урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын байдал, амьдралд зайлшгүй хэрэгтэй нөөц бараг байхгүй. Аялал жуулчлал энд бараг хөгжөөгүй, тиймээс Мулийг “Бурханы мартсан газар” гэж зоригтой нэрлэж болох юм. Ямар нэгэн харилцаа холбооны талаар ярих ч юм байхгүй.

www.caak.mn

5. Питкэрн арал, Номхон далай
Питкэрн арлын хүн ам нийт 50 хүнээс бүрддэг. Гар утас, интернет эсвэл өөр соёл иргэншилтэй холбоотой ямар нэгэн юм энд байхгүй. Сард нэг удаа арал дээр ирдэг усан онгоцны тусламжтайгаар гадаад ертөнцтэй холбоо тогтоодог байна.

www.caak.mn

6. «Академич Вернадский» станц, Галиндез арал, Антарктид
«Академич Вернадский» хэмээх Антарктид дахь украйны цорын ганц станцийг та бүхэн мэддэг байх. Гадаад ертөнцтэй зөвхөн хиймэл дагуулын тусламжтайгаар холбоо барьдаг бөгөөд интернетийн хурд нь цахим шуудан илгээхэд ч, тэр бүр хангалттай биш байдаг ажээ.

www.caak.mn

7. Вайау Лаут, Филиппин
Нутгийн оршин суугчид амьдралынхаа ихэнхи хэсгийг “хөвөгч” гэрт өнгөрөөн, эрэг дээр тун ховор хөл тавьдаг учраас “далайн цыганууд” нэр авчээ. Вайау Лаут нь амьдрахад тохиромжгүй газрын жагсаалтанд ордог байна. Энд ундны ус, цахилгаан аль нь ч байхгүй бөгөөд бусадтай харилцаа холбоо тогтоох нь тун ховор юм.

www.caak.mn

8. Сокотра арал, Энэтхэгийн далай
Энэ арал нь гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан, (ихэвчлэн түүнийг “Дэлхий дээрх харийн газар” гэж нэрлэдэг) тиймээс энд маш ер бусын ховор ургамлуудтай таарч болно. Сокотрад 42 мянга орчим нутгийн оршин суугчид амьдардаг ч, ямар ч соёл иргэншил (гар утас эсвэл интернет) энд байхгүй ажээ.

www.caak.mn

9. Оймякон, Якут
Оймякон тосгон бол манай гарагийн хамгийн хүйтэн (-71°С хүртэл хүйтэрч байсан байна) суурин газар юм. Ийм нөхцөл байдалд бараг бүх юм хөлддөг байна. Ийм хүйтэнд гар утас бол ажиллах ямар ч боломжгүй юм. Энд оршин суугчид гадаад ертөнцтэй маш цөөхөн холбогддог бөгөөд онгоц зөвхөн зун л нисдэг байна.

www.caak.mn

10. Горай, Энэтхэг
Горай бол амьдралын хэв маяг нь бясалгал суурилсан тосгон юм. Тиймээс утас, таблет болон бусад цахилгаан тоног төхөөрмжтэй таныг ийш нь зүглүүлэх ч үгүй. Горайд та хатуу тогтоосон өдрийн дэглэмийг мөрдөх ёстой. (хэцүү юм байхгүй: унтах, идэх, амрах, бясалгах)

www.caak.mn
Эцэст нь хэлэхэд, бүгд тийм ч муу биш санагдаж байна. Та ийм газруудад соёл иргэншлийн бүх зүйлээс хол, жинхэнээсээ амарч болох юм. Харин Кифукийн аянга цахилгаан, Оймяконы тэсгэм хүйтнээс зайлсхийх нь дээр байх.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()