“Аватар”-ын ууланд аяласан тэмдэглэл

2014-06-28, 19:03
12,008
“Хэдэн жилийн өмнө би анх удаа Хятадад байдаг Тианмень хадан цохионы талаар мэдэж авсан юм. Ийм зүйлийг би урьд өмнө нь харж байгаагүй билээ, тэгэхэд л тэндээс үсрэх санаа төрсөн юм.” -гэж jumper Ратмир Нагимьянов блог дээрээ тэмдэглэн бичжээ. Ингээд та бүхэндээ түүний гайхалтай аялалын тэмдэглэлийг орчуулан хүргэе.
“Аватар”-ын ууланд аяласан тэмдэглэл
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn

www.caak.mn

1. Тианмень хадан цохио руу очих гарааны цэг нь Шанхай хот болсон юм. Эндээс бид Дзяндзядзе хот хүртэл явах галт тэрэгний тасалбар худалдаж аваад аян замдаа гарлаа.

www.caak.mn

 Дзяндзядзе–д хүрч очоод бид зочид буудал хайн, хэд хэдэн хувилбарыг үзсэний эцэст өрөө нь 36 долларын үнэтэй нэг аятайхан зочид буудалд буулаа.

www.caak.mn

Тэнд Дзяндзядзе-д Тианмень уул руу 54 доллараар гаргадаг уулын “лифт” байдаг. Түүний урт нь 6 км ажээ. Арван хоёр минутын дотор л таныг уулын оройд гаргана. Уулын оройд тал бүр тийш явсан олон замтай ч бид өөрсдийн явах зүгээ амархан оллоо. Цаг агаар сайхан байсан учир шууд л үсрэх, харин дараа нь зугаалж, байгалийн сайхныг бахдан харахаар шийдсэн юм.

Энд үнэхээр гайхалтай, бидний дор жуулчдын автобус явдаг уулын муруй зам харагдана. Нисэхдээ  төмөр утсан замын кабинд аль болох ойрхон өнгөрөх хэрэгтэй.

www.caak.mn

www.caak.mn

Анх удаа татуурган төмөр утсан зам руу шахаж нисэхээр болж байна. Эхлээд би, Глеб миний араас үсрэх болно. Нислэгийн үеэр бүх зүйл өөр санагддаг, цаг хугацааны хувьд ч хязгаарлагдмал, богино хугацаанд түргэн шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Канатан замыг өнгөрөөд доош бууж эхэллээ, кабин руу шахахын тулд далавчаа хумхих гэсэн болдоггүй. Өндөр, хурд хоёр харьцангуй их байлаа. Эвхсээр, буух талбайн зүг ойртойд шүхрээ задлав. Глеб бас 5 хормын дараа шүхрээ задалж буйг харлаа. Уулын муруй зам дээр газардлаа. Үүгээр машинууд явдаггүй, замыг хаасан байв. Хоёр дахиа үсэрч амжихгүй учир бид паркаас гарлаа.

www.caak.mn

Хятад руу нисэхийн өмнөхөн бид Тианмень уулнаас үсрэхийг хориглосон гэдгийг мэдсэн ч яалтай билээ. Тасалбараа худалдаад авчихсан, аялалаа хэдийнээ төлөвлөчихсөн байдаг. Үсрэхийн өмнө бидэнд саад болж болзошгүй гэж их айж байлаа. Үсрэхийг хориглосон зурагт хуудас хараагүй ч, олон хятадууд, тэр тусмаа үйлчилгээний ажилтнууд бидний үсрэлтийг харж байсан нь бидний санааг их зовоож байв. Хятадууд хов хүргэх дуртайгаараа алдартай улс шүү дээ.

Аз болоход ямар ч гомдол санал гарч, зочид буудалд бидэн дээр хэн ч учрыг олохоор ирсэнгүй. Иймэрхүү байдал нь бидний үсрэлтийг улам амттай болгож, бүх зүйл зүгээр өнгөрсөнд би их баяртай байлаа.

www.caak.mn

Бид гудамж, кафе, эсвэл зоогийн газар гээд хаа сайгүй л хооллож явлаа. Хаана ч хооллолсон сэтгэгдэл адилхан, хоол нь бидэнд таалагдаагүй.

www.caak.mn

 Хятадууд хоолондоо халуун ногоо нэмж хийдэг нь хоолыг тааламжгүй болгодог.

Үндсэн хоол нь мах, тахианы мах, бас талханы оронд цагаан будааг хаана ч орсон өгнө. Хятадад байх хугацаанд бид бүгдээрээ турсан шүү.

www.caak.mn

Дараагийн өдөр бид хоёр удаа үсэрч амжихийн тулд өглөө эрт замдаа гарав. Нөгөө газраа хүрч очлоо. Энэ удаа нислэгээ илүү сонирхолтой болгон машин замын хажуугаар нисч өнгөрөхөөр шийдэцгээв. Би эхэлж, Глеб миний араас үсрэн миний нислэгийн зургийг авч байв. Муруй замын хажуугаар өнгөрөн, канатан зам доогуур шумбан гарч, ширэнгэн ойн хавцал дундуур ниссээр газардах талбайн зүг эргэн удалгүй газардлаа.

www.caak.mn

Хоёр дахиа үсрэхээр өгсөж явтал бороо орж эхлэв. Үсэрч болохгүй учир паркаар зугаалж, уулын оройгоос харагдах байдал, байгалийн сайхныг харж явлаа.

www.caak.mn

Бороо зогсож дахиад үсрэхээр явлаа. Өглөөний нислэгээ давтах, харин энэ удаа зөвхөн канатан замын тушаа доош буухыг хичээх болно. Энэ удаа 5 метр хүртэл доошилж чадсан юм. Миний том далавч өөрийн хүчээ үзүүлж байлаа, талбай дэндүү том учир нарийн тооцоо шаардана, их аюултай, учир нь канатан замын хажуугаар өнгөрөх хэрэгтэй. Газардаад бид зочид буудал руу буцлаа.

www.caak.mn

Гурав дахь өдөр цаг агаар муудаж, бид «Улиньюань» паркаар экскурс хийхээр явлаа. Паркийн хэмжээ болон үзэсгэлэнт байдал нь ихэд таалагдлаа. Үсрэх төлөвлөгөөгөө бид биелүүлсэн учир 90 долларын үнэтэй билет авч, тэр нь 3 хоногтоо хүчинтэй тул үлдсэн хоёр хоногийг энэ паркт өнгөрүүллээ. Шанхай руу бас л галт тэргээр буцав. Гэхдээ энэ удаа унтаж болох суудал худалдаж авч чадсан юм.

www.caak.mn

www.caak.mn

Хятадын хязгаар нутгийн манант хадан цохионууд миний санаснаас илүү байж, эрт дээр үеийг санагдуулам гайхалтай байгалийн тогтоцоороо намайг гайхшруулж, «Аватар» киноны баатар мэт өөрийгөө мэдрэх боломжийг надад өгсөн юм. Баярлалаа уулс минь.

www.caak.mn
Видео.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()