Гоо сайхны мэс засалд донтогчид

Толин дох тусгалаа хайрлахын тулд хүмүүс юу эсийг хийх билээ. Жишээлвэл, гоо сайхны хагалгаа хийлгэх. Гэхдээ өөрийнхөө өө, сэвийг засах гэж хийлгэсэн хүмүүсийг энэ цаг үед ойлгохоос өөр арга алга. Харин хэн нэгэн алдартан эсвэл амьгүй зохиомол зүйлсийг дууриаж бие мах бодио зольж буй эдгээр хүмүүсийг "солиотой" гэхээс өөр үг олдохгүй байна.
Гоо сайхны мэс засалд донтогчид


1. Микеланжелогийн бүтээл «Давид» шиг
20 настай Алэн хэмээх япон залуу Микеланжелогийн бүтээл «Давид» шиг харагдахын тулд нэг жилийн дотор гоо сайхны хагалгаанд 150,000 орчим америк доллар зарцуулжээ. Сургуульд байхад нь Алэныг гадаад төрхөөс нь болж гоочлон шоолдог байсан бөгөөд тэрээр нүүр царайгаа өөрчлөхийг үргэлж мөрөөддөг байжээ.

Алэн сэргэн мандалтын үеийн уран барималч Микеланжелогийн бүтээл Давидын царайг загвар болгон сонгожээ. Алэн гаднаасаа Давидын хөшөөтэй адилхан төгс харагдахыг хүссэн байна. 16 насандаа Алэн гэрээсээ явж Токиод очжээ. Тэнд очоод дор хаяж өөрөөсөө ахимаг, түүний бүх л гоо сайхны хагалгааг нь ивээн тэтгэж байсан 5 эмэгтэйтэй цуг амьдарч байсан байна. Тэр гадаад төрхөндөө ихэд анхаарч, байнга гар утсаараа өөрийнхөө зургийг авдаг гэнэ.

www.caak.mn

2. Бразилийн 30 настай Родриго Алвес Кен хүүхэлдэйтэй адилхан болохын тулд бараг 170,000 америк доллар зарцуулсан байна.
Тэрээр өөрийн зорилгондоо хүрэхийн тулд хамрын гурав, хуванцар эрүү хийх, өөхөө соруулах гэх мэтчилэн 20 гаруй гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Үүнээс гадна түүний цээж, гэдсэнд суулгац суулгасан бөгөөд хөлний булчингийн хэлбэрийг өөрчилж, мөрөндөө тусгай филлер гель шахуулсан байна. Тэрээр бас жилд хоёр удаа арьсан дороо ботокс хийлгэн, коллагены эм, шингэнийг шимэгдүүлэх, үс ургуулах эмнүүдийг уудаг байна.

Алвес Лондонд амьдардаг бөгөөд хүүхэлдэйн баатар Кенийг «төгс эрэгтэй» гэж үздэг ажээ.

www.caak.mn

3. Женнифер Лоренс шиг харагдахын тулд 25,000 доллар зарцуулсан эмэгтэй.
Техасын нохой сургагч Китти хэмээх 30 настай эмэгтэй Женнифер Лоренсийг ихэд шүтдэг бөгөөд улмаар америкийн одтой адилхан болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэхээр шийджээ. Нийтдээ 25 мянган доллар зарцуулан, Китти өөхөө соруулж, хөх болон өгзөгөө томруулж, хамар хацрынхаа хэлбэрийг өөрчилсөн байна. Энэ бүх хагалгааны дараа эдгэхэд нилээд хэдэн долоо хоног болсон байна.

www.caak.mn

4. Драг-Квин шиг харагдахын тулд 8000 долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулсан эмэгтэй.
21 настай Лондонгийн оршин суугч Коллаген Вествуд трансвестит (эмэгтэй хүнийг дууриагч)-тэй адилхан болохыг хүсдэг байв. Бүсгүй тийм хүмүүсийн дунд өссөн бөгөөд үргэлж тэдэн шиг харагдахыг хүсдэг байсан гэж тэрээр ярьжээ. Тэрээр уруулаа томруулах болон хамрын хагалгаанд тодорхой хэмжээний мөнгийг хэдийнээ зарцуулчихсан байгаа гэнэ. Харин одоо тэр өөхөө соруулах болон хавиргаа авахуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

www.caak.mn

5. Аниме охин шиг болохын тулд 10 удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн сингапур бүсгүй.
Сингапурын оршин суугч, 29 настай загвар зохион бүтээгч Жаклин Кох нүүрээ японы "аниме" хүүхэлдэйн кинонуудын баатруудын нүүр царайтай адилхан болгохын тулд 10 удаа гоо сайхны хагалгаанд оржээ.

Жаклин сүүлийн хэдэн жилд асар их хэмжээний мөнгө болох 136,000 долларыг үрж, гадаад төрхөө бүрэн өөрчилсөн байна. Тэрээр өөхөө соруулж, биеийн хэлбэрээ өөрчилж, нүүрэндээ олон төрлийн пластик хагалгаа хийлгэн, суулгац суулгуулж, зовхи, хамраа засуулж, бүүр чихээ хүртэл өөрчилсөн байна.

Жаклин одоо шинэ нүүрээ арчлахын тулд өдөр бүр маск тавьж, тогтмол арьсаа залуужуулж, иллэг, ботокс хийлгэх зэргээр байнга үнэтэй үйлчилгээ хийлгэх болжээ.

www.caak.mn

6. Царай муутай болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүсч буй эмэгтэй
Хятадын Чунцин хотын нэгэн залуухан бүсгүй хайртай залуу нь хаясаны дараа муухай болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгүүлэхийг хүсч байгаа ажээ. 6 жил хамт амьдарсны дараа 23 настай бүсгүйг хайрт залуу нь түүнийг дэндүү хөөрхөн учир, олон эрчүүдийн анхаарлыг татдаг хэмээгээд өөр эмэгтэйг сонгон түүнийг орхин оджээ.

Хэдийгээр одоо түүний араас олон эрчүүд эргүйлдэг ч, тэрээр бүгдийг нь үзэн яддаг бөгөөд царай муутай болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүсч байна. Гэвч эмч нар түүний хүслийг биелүүлэхээс татгалзсан бөгөөд түүнийг сэтгэцийн эмгэгтэй болсон учир, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж үзсэн байна.

www.caak.mn

Бонус болгон амжилттай болосн нэг жишээг хүргэе.

Төгс болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэсэн Солонгос эгч дүү ихрүүд.
Энэ бол бусдыгаа бодоход, уучилж болох тохиолдол юм. Эдгээр ихэр эгч дүүс нь илүү сайхан харагдаж, өөртөө итгэлтэй болоход нь хүмүүст туслах зорилготой Солонгосын телевизийн «Let me in» реалити-шоуны оролцогчид юм. Энэ азтай бүсгүйчүүд шоуны ачаар гадаад төрхөө өөрчлөх боломжтой болжээ.

Тэдний ам, нүд, эрүү болон нүүрний ерөнхий хэлбэр бүрэн өөрчлөгдсөн байна.

www.caak.mn
Мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()