Бусдад буян түгээгч сайхан сэтгэлтэй хүмүүс

2014-10-13, 01:56
11,971
Өнөөгийн нийгэмд сайн, муу, сайхан муухай хүмүүс олон байдаг билээ. Зарим нэгэн нь үнэхээр хүний төлөө  байх юм.  Жишээ нь: 25 жилийн турш зөвхөн халуун дотно тэврэлтээр л хүний үс засдаг тэтгэвэрт гарсан үсчин байх юм. Ингээд сайхан сэтгэлтэй тусч буянтай хүмүүсийн сонирхолтой баримтуудыг хүргэе. 
Бусдад буян түгээгч сайхан сэтгэлтэй хүмүүс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Хог хаягдал, хэрэггүй зүйлсээр зөөврийн сууц хийсэн буянтан

Дахин боловсруулна гэдэг бол тун тустай хариуцлагатай үйлдэл, тэр дундаа орон гэргүйчүүдэд зориулж дахин боловсрогдох материалаар зөөврийн сууц хийнэ гэдэг бол гайхалтай сайхан сэтгэлийн илрэл билээ. Gregory Kloehn хэмээх энэ эр “Орон гэргүйчүүдийн Гэр” төсөлд үйлдвэр болон айлуудын дахин боловсруулж болохуйц хог хаягдлаар ердөө буйдангийн хэмжээний зөөврийн жижигхэн сууц хийжээ.

www.caak.mn

2. Агааржуулагчийн хоолоойг ашиглан хийлдэг сууц хийжээ

Нью Йорк-д амьдардаг Micheal Rakowitz хэмээх залуу "Big Apple"–ийн орон гэргүйчүүдэд туслах төсөл дээр ажиллажээ. Тэрээр хуванцар савыг ашиглан халаалтын системээс дулаанаа авдаг сууцыг бүтээжээ. Тэрээр хэлэхдээ хийлдэг сууц нь хангалттай дулаан дамжуулах сувагтай гэжээ.

www.caak.mn

3. Гэрийнхээ гадаа “буяны хөргөгч” байрлуулсан залуу

Саудийн Арабад нэгэн залуу, өөрийн тосгоны ядуу амьдралтай хүмүүст туслахаар шийдэж, тэднийг хоол хүнстэй болгох зорилгооор гэрийнхээ гадаа хөргөгч суурилуулжээ. Хүмүүс тэнд илүүдэл хоол хүнсээ хийж эсвэл хэрэгтэй хоол хүнсээ авч болдог ажээ.

www.caak.mn

4. Охиных нь хурим цуцлагдсан учираас аав, ээж нь орон гэргүй хүмүүмийг дайлжээ

"Атланта"-д Карол болон Виллие Фавлер нар өөрийн охин Тамара-ынхаа хуримыг нижгэр тэмдэглэхээр шийджээ. Гэвч Тамара хуримаа цуцалсан ба энэ үеэр ресторан хэдийн бэлэн болсон байжээ. Тиймээс тэд ямар нэгэн аргаар найр хийхээр шийдэж "Hosea Feed the Hungry & Homeless"  байгууллагын орон гэргүйчүүдийг хоолонд урьжээ. Цэнгээнт үзвэр үйлчилгээ бүхий рестораны 4 багц хоолонд нийт 200 хүн ирсэн байна. Хүн бүр цагийг зугаатай сайхан өнгөрөөж Фавлерийнхэн энэ арга хэмжээгээ жил бүр хийхээр болж спонсор олохоор төлөвлөж байгаа гэжээ.

www.caak.mn

5. Орон гэргүйчүүдийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор сонирхолтой тэмдэг бүтээсэн зураач

“Орон гэргүйчүүдийн тэмдэг” гэх төслийг Бостоны эргэн тойрон дахь орон гэргүйчүүд болон ядуучуудын ухамсарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн байна. Хэрэгжүүлж буй төслийн үндсэн үзэл санаа нь хоёр залуу гудамжинд тэмдэг барин суух орон гэргүйчүүдэд хандан ажиллах байлаа. Тэдний энэхүү тэмдэг нь “Хандивын хариуд тэмдэг зурах” байлаа. Орон гэргүйчүүдийн хажуугаар өнгөрч байгаа зурсан хүн бүрт 10$ санал болгодог байна.

www.caak.mn

6.  Эмзэг бүлгийхэнд тусалдаг гудамжны дэлгүүр

Эмзэг бүлгийхэнд туслахаар гудамжны дэлгүүрийг байгуулсан байна. Картон хайрцгаар хийсэн энэхүү самбаруудын зарим нь нүхтэй байх ба түүний хажуугаар өнгөрч буй хүмүүс өмсдөггүй эсвэл таардаггүй хувцасаа өлгөдөг аж. Ингээд орон гэргүйчүүд тэдгээр ил самбаруудаас өөртөө хувцас сонгодог гэжээ.
Орон гэргүйчүүдэд туслахаар хоол хүнс, хувцас, сууц, зэргээр тусалдаг хувь хүн, байгууллагууд олон байдаг ч эдгээр гудамжны дэлгүүр бол ядуу хүмүүст туслах хамгийн хялбар арга юм.

www.caak.mn

7. Унадаг дугуйтай номын санч

Энэ бол 61 настай Mendonça хэмээх хүний шинэлэг санаа бөгөөд тэрээр 10 жил гудамжинд амьдарсан барилгын ажилтан юм. Бразилийн нэгэн ашгийн бус байгууллага Mendonça-д  дугуй өгснөөр тэрээр энэ ажилаа эхэлжээ. Түүний “Унадаг дугуйт номын сан” нь тавиуруудын хамтаар 150 кг орчим жинтэй аж. Тэрээр номын сан орох боломжгүй хүмүүст номоо зээлүүлэн уншуулдаг юм. Түүнд хараагүйчүүдэд зориулсан ном хүртэл байдаг гэжээ.

www.caak.mn

8. Халуун дотно тэврэлтээр үс засдаг тэтгэвэрт гарсан үсчин
                                                                                              
Anthony Cymerys бол жинхэнэ энэрэнгүй үйлстэн юм. Тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа зөвхөн гэрийнхнийхээ үсийг засдаг байжээ, гэвч түүний сүмд сонссон үгс түүнд урам зориг өгч, багажаа бэлтгэн машиндаа хийж аваад хотыг тойрон явж, үйлчилгээ хэрэгтэй хүмүүсийг хайж эхэлжээ. Эхэндээ тэрээр ядуу хүмүүст тусалдаг байжээ. Тэрээр үйлчлүүлэгчдээсээ түүний зассан үсний засалт хэр таалагдаж байгааг асуугаад, гартаа алкохол үрж үйлчлүүлэгчийнхээ мөр, нүүр, чих, хүзүүнд массаж хийж өгдөг байна. Энэ бүхнийхээ хариуд тэрээр зөвхөн хамгийн сайхан тэврэлтийг л хүсдэг ажээ.

www.caak.mn

9. Ажилгүйчүүдэд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг хими цэвэрлэгээнийхэн
 

Америк дахь хими цэвэрлэгээнийхэн ажилгүй хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлдэг байна. Тэд цонхон дээрээ “Хэрвээ чи ажилгүй бөгөөд ярилцлаганд орохдоо өөрийн хувцсаа цэвэрлэх шаардлагатай байгаа бол бид үнэгүйгээр цэвэрлэж өгнө” гэж бичжээ. Minneapolis дээд зиндааны цэвэрлэгээний эзэн Don Chapman-ны хэлснээр тэд ажилгүйчүүдэд энэ үйлчилгээгээрээ $32,000-ийн хандив үзүүлсэн гэжээ.

www.caak.mn

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()