Дэлхийн хамгийн өндөр охин

17 настай Туркийн иргэн Румеиса Гелги дэлхийн хамгийн өндөр охиноор (насанд хүрээгүй хүүхдүүд дундаа хамгийн өндөр нь) шалгарсан байна. Түүний өндөр нь 2 метр 13 см бөгөөд ийнхүү албан ёсоор дэлхийн хамгийн өндөр хүн болжээ. Румеисагийн энэ өсөлт нь ховор өвчинтэй холбоотой бөгөөд гэр бүлийнхэн нь энгийн өндөртэй хүмүүс юм байна.
Дэлхийн хамгийн өндөр охин
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Түүний төрсөн хот болох Сафранболт тусгай өдөрлөг зохиогдох үед тэрээр Гинессийн амжилтын номд багтаж, гэрчилгээ гардан авсан байна. Румеиса 11-р ангид сурдаг бөгөөд эцэг, эх, ах, эгч нартайгаа амьдардаг аж. Тэдний өндөр хэвийн хэмжээтэй гэнэ.

Румеисагийн огцом өсөх болсон шалтгаан нь "уиверын" синдромтой холбоотой юм байна. Үүнээс гадна тэрээр маш том хөл, гартай бөгөөд хөлийнх нь хэмжээ нь 47 размер гэнэ. Хэт өндөр байх, биеийн харьцаанууд нь түүнд хөдлөхөд саад учруулдаг учир, тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тулгуурыг ашигладаг байна. “Өндөр байх нь ихээхэн сонирхолтой. Би ямар ч өндөр тавиур дээрхийг харж чадах бөгөөд хэн ч намайг дээрээс минь харж чадахгүй” -хэмээн ярьжээ.

www.caak.mn

Доктор Омер Хакан Явасоглу өдрийн турш Румеисагийн хэмжилтийг хийсэн байна. Гинессийн номын дагуу өдөрт 3 удаа хэмжилт хийх хэрэгтэй гэнэ.

“Гиннессийн амжилтын номд төрөл бүрийн хүмүүс багтдаг бөгөөд ялангуяа ямар нэг өвчнөөс болж ийнхүү өөрчлөлтөнд орсон хүмүүсийн тэсвэр тэвчээрийг хүндэтгэж шагнаж урамшуулах нь зүй ёсны хэрэг” -хэмээн Гиннессийн амжилтын номын албан ёсны төлөөлөгч Сейда Субас-Гемиси хэлжээ.

www.caak.mn

Харин одоо Румеиса дахин өсөхгүй учир, одоо амьдарч буй дэлхийн хамгийн өндөр насанд хүрсэн хүн болох Султан Косены амжилтыг гүйцэж чадахгүй юм байна. Мөн өмнө нь хамгийн өндөр охиноор Канадын иргэн Анна Хейнинг Свон шалгарч байсан бөгөөд түүний өндөр 2,41 см байсан юм. Анна одоо насанд хүрсэн юм.

Сонирхуулахад, түүхэн дэхь хамгийн өндөр хүнээр Америкийн иргэн Роберт Уодлоу шалгарч байсан бөгөөд тэрээр 2,72 см-ийн өндөртэй байжээ.

Румеисагийн амжилт 2015 оны номон дээр бичигдэх гэнэ.

www.caak.mn

2
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()