Аймшигтай буруугаар эргэсэн гоо сайхны 5 мэс засал

2014-08-10, 21:03
32,435
Одоо үед нүдэндэ давхараа хийж, хамраа засуулах энгийн үзэгдэл болсон бөгөөд гоо сайхныг эцэг эх биш, эмч нар бүтээдэг болж дээ. Ингээд та бүхэндээ, төгс төгөлдөр лүү тэмүүлэх гээд эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон 5 аймшигтай тохиолдолыг танилцуулж байна.
Аймшигтай буруугаар эргэсэн гоо сайхны 5 мэс засал
Хаах
Сурталчилгаа


1. 25 настай бүсгүйн 4000 фунтээр хийлгэсэн хөхний суулгац цээжнээс нь унжаатай үлджээ.

Lauren Yardley бол үргэлж сайхан бие галбиртай болохыг мөрөөддөг нэгэн. Эцэст нь 25 насандаа, тэрээр эрэгтэйлэг байдлаасаа залхаж түүнд байгаль эхийн өгч чадаагүй зүйлийг авахаар шийджээ. Бүсгүй бараг 4000 фунтыг хөхний мэс засалд зориулсан гэнэ.

Гэвч мэс заслаас хойш дөнгөж 2 сарын дараа түүний бие суулгацуудын нэгээс татгалзаж эхэлсэн байна. 7 хоногийн дараа, суулгац түүний цээжнээс цухуйж эхэлжээ.

www.caak.mn

2. Америкт тайчигч байсан бүсгүй хиймэл өгзөгнөөсөө болж үхэх дөхжээ.
Америкийн тайчигч байсан Renee хэмээх бүсгүй Лас Вегасын VIP шөнийн клубын ажилтан Нүгэлт хотын хамгийн секси зугаа цэнгэлийн охидын нэг болохын төлөө өөрийгөө өөрчлөх томоохон зүйлийг хүсч байлаа. Хариуд нь тэрээр өөрийгөө алах дөхснөөр барахгүй түүний Youtube дээр тавьсан арьсан доороо буруу эргэсэн хиймэл өгзөгнийх нь бичлэг 1 сая хандалтыг авснаар түүнд хүсээгүй алдарыг авчиржээ.

www.caak.mn

Видео.



3. Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн нь гажуудлаар дууссан бүсгүй.
Энэ бол эцэс төгсгөлгүй хар дарсан зүүд хэмээн хэлэх бүсгүйчүүд гоо сайхны мэс засал нь аймшигтай бүтэлгүйтэлд хүрсээр байгааг та харж байна. Энэ удаагийн бүсгүйг бид Mary гэдэг бөгөөд түүний хувийн нууцыг хамгаалахын тулд жинхэнэ нэрийг нь ашиглаагүй. Энэ бол эмчийн алдаа биш бөгөөд тэр өөрөө буруутайд байлаа.

Хямд төсөр зүйл хайсны эцэст сорвио арилгахын тулд тэрээр эмчээс силикон шахагч авч өөрөө хийхээр болжээ. Интернет худалдаагаар авсан силиконоо уруул нүүрэндээ шахсан байна. Анхандаа бүсгүй өөрийгөө хожсон гэж бодож байлаа. Гэвч 24 цагийн дотор үр дүн нь маш хурднаар хар дарсан зүүд болж хувирсан байна.

Энэ силикон шахах нь түүнд шинэ зүйл биш байлаа. Ослоос үлдсэн сорвиосоо салахын тулд өмнө нь тэрээр нэгэнт нүүрэндээ бараг 1000 доллараар гоо сайхны мэс засалд орж силикон шахуулсан байжээ. Түүнд эмнэлгийн зориулалттай силикон ашигласан байсан боловч түүний өөртөө зориулан интернет худалдаагаар авсан нь тослох материал гэсэн шошготой байжээ. Эмчийн хийж байхыг харж байсан учраас тэр зөв хийж байна гэдэгт итгэлтэй байсан гэдгээ хожим ярьжээ.

www.caak.mn

4. Гэдсээрээ турж арьс чангалах мэс заслаар 57 кг хасч чадсан ч биеэ сүйтгэсэн эмэгтэй.
Helena Grace гэх бүсгүй NHS дээр гэдэсний мэс засалд орсон гэж хэлэхдээ өөрийгөө үнэхээр азтай нэгэн гэдэгт итгэлтэй байлаа. 57 кг хаясныхаа дараа тэрээр баяртай байсан ч түүний гэдэсний эргэн тойронд маш их сул арьс үлдсэн байлаа.

Helena анх 133 кг жинтэй байхдаа гэдсээр тураах мэс засалд ихэд найдвар тавьж байжээ. Гэвч хариуд нь энэ ажил түүний галбирыг алдагдуулж одоо тэрээр үргэлж өөрийн биеэ хараад цөхрөнгөө бардаг байна.

www.caak.mn

Видео.



5. Эрхтэн томруулдах тариа хийлгээд амиа алджээ.
Нью-Жерсигийн нэгэн бүсгүй аллагын буруутан болжээ. Учир нь тэрээр нэгэн залуугийн эрхтэн рүү силикон шахсан бөгөөд залуу цусны бүлэгнэлтээс болж амиа алджээ. 22 настай хохирогч залуу эрхтнээ томруулахыг хүсчээ.

Зүүн Orange–ийн 34 настай Kasia Rivera бүсгүй эмнэлгийн зөвшөөрөгдөөгүй ажиллагаа хийж Justin Street-ийг үхэлд хүргэснийхээ төлөө хоригджээ. Street гэх залуу Rivera–ийн гэрт тарилгийг хийлгэснийхээ дараа өдөр нь нас баржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд үхлийн шалтгааныг силиконоос үүдсэн цусны бөөгнөрөл гэж тайбарлаад, бүсгүйг яллагдагчаар татжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()