Солонгосын уламжлалт шилдэг хоолнууд

2014-08-13, 03:07
42,755
Уламжлалт хоол нь харьцангуй энгийн хялбар байдаг хэдий ч, солонгосчууд хоол хүнсэндээ их ач холбогдол өгдөг хүмүүс билээ. Ажлын өдрүүдэд болон баяраар тэд цагаан будаа, шөл, түүхий болон дарсан байцаа, ногоо, мах, далайн бүтээгдэхүүн иддэг. Үндсэн хоолны хамт зууш бүхий олон тооны жижиг хачраар ширээ засдаг заншилтай.
Солонгосын уламжлалт шилдэг хоолнууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа


Солонгосын нэг ч гэр бүл нь даршилсан кимчи болон хятад байцаа бусад хүнсний ногоог идэхгүй байна гэж байхгүй. Солонгос бүх хоолны нэг чухал элемент нь улаан, хар чинжүү, шар буурцагны соус, гүнжидийн тос зэрэг амтлагчууд юм. Гадаадынханы хувьд, Солонгосын ихэнхи хоол нь хэл ам дарвигнуулсан хэт халуун ногоотой мэт санагдах ч, тэдэнд дургуйцлээ илт харуулж болохгүй гэнэ. Учир нь солонгосчуудыг үл хүндэтгэсэн гэж үздэг байна.

1. Пибимпап (сол. 비빔밥) бол солонгосын хамгийн алдартай хоолнуудын нэг юм. Уламжлал ёсоор бол гүн ёроолтой аяганд цагаан будаа, мах эсвэл далайн бүтээгдэхүүн, нарийн хэрчсэн ногоо, халуун ногоотой кочхужан гоймон, түүхий эсвэл шарсан өндөг зэргийг хийж өгдөг. Бүх зүйлсийг идэхийн өмнө л холино.

www.caak.mn

2. Пулькоги (сол. 불고기). Солонгос хэлнээс орчуулвал «галан мах» гэсэн утгатай үг ажээ. Уг хоол нь урьдчилан гүнжидийн тос, шар буурцагны цуу, сармис болон чинжүүгээр амтлан дарсан, задгай гал дээр шарсан (үхэр, гахай, тахиа) мах юм. Ихэнхдээ ногоонуудтай нь хамт шардаг байна. Зоогийн газар тусгай тавганд өгдөг. Зочид өөрсдөө хоол хийхэд оролцдог.

www.caak.mn

3. Кимчи (кор. 김치) (улаан чинжүүнд дарсан байцаа) Үүнийг солонгос айл болгон хийдэг. Орсон зүйлээсээ хамаарч нилээд олон төрлийн кимчи байдаг. Жишээлвэл, байцааны оронд ихэнхдээ цагаан манжин эсвэл өргөст хэмхийг хэрэглэдэг ажээ.

www.caak.mn

4. Оисобаги (сол. 오이소박이) — өргөст хэмхний кимчи.

www.caak.mn

5. Манту (сол. 만두) — Хятадын банштай төстэй. Чанасан, жигнэсэн эсвэл шарсан гээд болгох аргаараа ялгаатай. Башинд мах, загас болон ногоо зэргийн алийг нь ч хийж болно.

www.caak.mn

www.caak.mn

6. Кимбаб нь (сол. 김밥) Японы эзлэн түрэмгийлэлийн үед (1910-1945) тус орны хоолноос “зээлсэн” зууш юм. Дотор нь гахайн мах, өндөг, такуан, өргөст хэмх, лууван болон бусад ногоог (шинэ эсвэл дарсан) хийдэг. Өөр нэг чухал онцлог бол цагаан будааг амтлах явдал юм. Цагаан цууны оронд гүнжидийн тос ашигладаг байна. Зуун жилийн түүхийн явцад кимбаб нь солонгос хоолны дунд өөрийн байр сууриа бэхжүүлж чаджээ.

www.caak.mn

7. Чапчхэ (сол. 잡채) — солонгос үндэсний зууш. Энэ нь гүнжидийн тосонд хоол амтлагч хийн шарсан ногоо, махтай куксу гоймонгийн салат юм. Чапчхэ нь эрт дээр үеэс Солонгосын хааны ордны хоолны нэг хэсэг нь болдог байжээ.

www.caak.mn

8. Токпогги (сол. 떡볶이) — халуун ногоотой кочхучжан соусонд шарсан цилиндр хэлбэртэй цагаан будааны бялуу.

www.caak.mn

9. Самгёпсаль (сол. 삼겹살) — шууд зочдын өмнө грил дээр гахайн махаа шардаг. Шинэхэн гүнжидийн навч, мөн салатыг амтлагч болгон хэрэглэдэг байна.

www.caak.mn

10. Юккэжан (сол. 육개장) бол үхрийн мах, ногоо, халуун ногоотой шөл юм. Энэ хоолыг хийхэд хар улаан нунтаг чинжүү, шар буурцагны твэнжан паст, канжан шар буурцагны соус болон гүнжидийн тос зэрэг хэд хэдэн хоол амтлагч ордог. Юккэжан нь эрт дээр үеэс Солонгосын хааны ордны хоолны цэсэнд ордог байжээ.

www.caak.mn

11. Панчан (сол. 반찬) бол үндсэн хоолыг дагалдуулан тусгай тавганд өгдөг олон төрлийн зуушны цуглуулга юм.

www.caak.mn

12. Сөжү (сол. 소주) — амтат төмс эсвэл үр тарианаас гаргаж авдаг архи. Чихэрлэг амттай. Жил бүр тус оронд 3 тэрбум гаруй шил сөжү архийг хэрэглэдэг байна.

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()