Оросын дайны баатар

Анатолий Вячеславович Лебедь нь 1963 оны 5 сарын 10-нд хуучин ЗСБНХУ-ын Эстоний Валга хотод мэндэлжээ. Тусгай хүчний хурандаа, ОХУ-ын баатар, Ариун Георгийн 4-р зэргийн одонтой Оросын аврагч нэгэн байсан юм. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө гарааг механикаар эхэлж байсан бөгөөд бүхий л амьдралынхаа туршид өрсөлдөгчидтэйгөө үнэнч шударгаар тулалдаж ирсэн байна.
Оросын дайны баатар
 

Анатолигийн эцэг болох Вячеслав Андреевич Лебедь нь Эх орны дайнд оролцож байсан гэнэ. Хойд флотод ажиллаж байсан бөгөөд Сталинградын дайны үеэр усан цэрэгт байжээ. Эцэг нь дайчин хүн байсан учир Анатолид энэ нь ихээхэн нөлөөлсөн бололтой. ПТУ №11-д суралцаж байх үедээ тэрээр шүхрээр хичээллэж эхэлсэн байна. Техникумаа төгсөх үедээ тэрээр 300 гаруй удаа шүхрээр буусан байжээ. Борисоглебскоегийн зуны сургалтанд орж чадаагүй Анатолий Ахтменскийн засварын үйлдвэрт механикаар ажилд орсон байна. 1981 онд түүнд яаралтай дуудлага иржээ. Тэрээр Актогай Талды-Курганскийн тосгонд тусгай үүрэг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд 57-р бригадын ахлах болтлоо дэвшсэн байна.



Ингээд тэрээр мэргэжил дээшлүүлж, 1986 онд Ломоновскийн Их Сургуулийг дэслэгчээр төгссөн аж. Ингээд 307-р  нисэх хүчний ангид хуваарьлагдсан боловч хэсэг хугацааны дараа Туркестан тусгай ажиллагааны багт хуваарьлагджээ. Тэд Афганистаны эсрэг тусгай үйл ажиллагаанд бэлдэж байсан байна. 1987 оны 4 сарын 25-аас Афганистанд 239-р нисэх хүчний ангийнхантай хамт тулалдсан байна. Афганистанд тулалдсан 1.5 жилийн дотор тэрээр хайгуул тагнуулын ажил хийж, дайсныхаа зэвсэгийн нууц газруудыг илрүүлж, устгаж байжээ.



Ингээд дараа нь Чеченьд дайн болох үед Москвад ирж Батлан хамгаалах яамныхантай гэрээ хийж, ахлах дэслэгч цолтойгоор дахин дайны талбарт гарсан байна. 2003 оны 6 сарын 25-нд Улус-Кертийн ойролцоо болсон дайны үед тэрээр тэсрэх бөмбөгөнд өртсөн бөгөөд баруун тавхайгаа тайруулсан аж. Гэхдээ тэрээр хиймэл хөлтэйгөөр дайнд үргэлжлүүлэн оролцжээ



2005 оны 1-р сарын 9-нд тэрээр гурван дайсны амийг ганцаараа хороож, үүгээрээ шархадсан нөхдөө аварсан байна. Мөн 1 сарын 24-нд хүнд шархадсан цэргээ аварч түүний өмнөөс гранатны урдуур оржээ. Азаар бага зэргийн бэртэл авсан ч энэ чигээрээ багийнхныгаа удирдсаар л байсан байна. 2005 оны 4 сарын 6-нд түүнд баатарлаг гавъяа байгуулсан хэмээн Ерөнхийлөгчийн зарлигаар “ОХУ-ын баатар цол”-ыг олгосон аж.

Ингээд тэрээр 2006 онд 3 дахь дайндаа буюу Гүржид болсон дайнд оролцох үүрэг авчээ. Ийнхүү үйл ажиллагаагаа амжилттай биелүүлсэн хэмээн Ариун Георгийн IV-р зэргийн одонгоор шагнасан байна. ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2008 оны 10 сарын 1-ний өдөр шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ: “Бидний дунд ОХУ-ын баатар Анатолий Вячеславович Лебедь байна. Дайны үед тэрээр хүнд хэцүү, аюултай цохилтын өмнө сөрөн зогсож,, нөхдөө өөрийн биеэр хамгаалж ирсэн билээ” -гэжээ. 



Харамсалтай нь, 2012 оны 4 сарын 27-нд Анатолий Лебедь автын осолд орсон байна. Осол 17:45 минутын үед Богородскийн замаас Майскийн замтай нийлэх үед болсон аж. Тэрээр мотоциклийнхоо жолоог алдаж замын хашлага мөргөжээ. Ийнхүү ослоос болоод Анатолий хүнд гэмтэл авсан учир газар дээрээ нас барсан байна. Мотоцикл бол түүний хамгийн дуртай унаа байсан бөгөөд түүнтэй тулаанд оролцдог байжээ.



2013 оны 7 сард түүнд зориулан дурсгалын хөшөө босгожээ.


2014 оны 8 сарын 2-нд Оросын "Россия-1" сувгаар түүний талаар баримтат кино бэлтгэн гаргажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()