Зуны амралтын эргэн тойрон дахь хачирхалтай үйл явдалууд

2014-09-16, 23:17
50,139
Та бид зун болохоор их ажлын алжаалаа тайлж, зуслан лагерт гарч, гадаад дотоодоор аяладаг билээ. Харин ийм үед л бидний эргэн тойронд хөгжилтэй бөгөөд харамсалтай зүйсүүд тохиолддог. Энэ удаа Амеркчуудын зуны амралтын эргэн тойронд тохиолдсон хөгжилтэй бөгөөд сонирхолтой 9 фактыг толилуулж байна.
Зуны амралтын эргэн тойрон дахь хачирхалтай үйл явдалууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхийн хамгийн аюултай зугаа цэнгэлийн парк шинээр нээгджээ.
"Cannonball Loop" – аз туршсан энэ тоглоом 1985 онд ердөө нэгхэн сарын турш ашиглалтанд оржээ.

Vernon дах Action парк бараг 20 жил хоосон байсны эцэст нээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн аюултай зугаа цэнгэлийн паркаар тодорсон байна.

Учир нь, парк анх 1978-1996 оны хооронд ажиллаж байсан бөгөөд осол аваарын тоо их байсны улмаас маш хурднаар “тээврийн парк” буюу ”олон нийтийн парк” гэж нэрлэгдэх болжээ. Тэнд ганцхан жилийн дотор 110 осол бүртгэгдсэний дотор толгойндоо гэмтэл авсан 45, бэртэнгэ 10 байсан хэдий ч 1979-1986 оны хооронд энэ тоо арай дээрдсэн байна. 6 хүн Action паркад амиа алдасны 3 нь долгионтой усан санд тохиолджээ.

Паркийг эзэмшигчид үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн төлөө аюулгүй байдлыг хангасан хэмээн 2014 оны 6 сард паркийг дахин нээжээ.






2. Венецийн далайн эрэг дээр ховорхон тохиолддог аянга цахилгаан 1 хүнийг хороож, 13 хүнийг бэртээжээ.
Лос Анжелесийн талбайд 2014 оны 7 сард болсон аймшигт аянган шуурганаар 1 хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ. Бороо, аянга цахилгаан бүхий шуурганы үеэр, тэнгэр маш хурдан харанхуйлж, явган гүүр, усан зогсоолын ойр орчмоор цахилгаан цахиж байв.

Хоёр гэрчийн хэлснээр тэднийг далайн эрэгт байх үеэр асар их хэмжээний тас хийх чимээ гарч, ус од мэт гялалзаж байсан гэжээ. Тэд маш хурдан тэндээс холдсон бөгөөд эрэг дээр үхсэн хүн байхыг харсан байна.

21 настай Nick Fagnano газар дээрээ амиа алджээ.

57 настай эрэгтэй "Santa Catalina" арлын ойролцоо гольфын хичээлийнхээ үеэр аянганд цохиулсан ч азаар амьд үлдсэн байна.

Өмнөд Калифорнид аянга буух нь тун ховор үзэгдэл юм. Энэ байгалийн гамшиг Флоридад 600,000-д 1 тохиолддог бол Калифорниад 7,5 саяд 1 тохиолддог юм байна. Шинжээчид далайн эрэг дээр аянга буух нь маш хурдан болж өнгөрдөг учраас үүнийг уридчилан таамаглах боломжгүй гэжээ.



3. Ганцаардмал загасны зуны дуу жижиг тосгоны оршин суугчдыг тэжээдэг
Калифорниа мужийн нутаг дэвсгэрт одоо хүртэл нэгэн сонин төвөгтэй нүргилсэн их чимээ гардаг байсан боловч "Monterey Bay"-ийн оршин суугчид үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. Тэдний хэлж байгаагаар энэ бол хосоо хайж буй далайн загас гэнэ.

Далайн загасны хос болох нь 5 сараас 9 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд тэрээр эмэгчнээ өөртөө татахын тулд давсагны эсрэг талын булчиндаа даралт өгөн ойролцоогоор минутанд 6000 удаа дүнгэнэх чимээ гаргадаг гэнэ. Энэ үйл явц нэг удаад бүтэн цаг үргэлжилдэг байна.



Энэ чимээ яг л гар утасны чичиргээ шиг сонсогддог ажээ.




4. "Weinerdog Races" - нохойн уралдаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй нохой.
Энэ бол ялах ялагдах тухай асуудал биш юм. Seattle–д болсон "Weinerdog Races" уралдаанд оролцож буй бичлэгийг нь Youtube–д байршуулаад дэлхий даяар алдартай болсон Anderson Pooper хэмээх хоёр хөл нь мэдээгүй герман үүлдрийн урт биетэй богино хөлтэй нохойны тухай билээ.

Dave Sizer, Brenda Sizer нар ослын улмаас нуруугаа бэртээсэн 7 настай Pooper –ийг 4 жилийн өмнө Тахир дутуу амьтадыг аврах группээс өргөж авжээ. Уг хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ үл тоон тэмцээн уралдаанд оролцож, тэр ч бүү хэл бусад ноходтой зодолддог байна.

Түүний эзэн Dave: “Тэр гүйх дуртай бөгөөд аливаа боломж бүрийг ашигладаг” -гэжээ.






5. Наран шарлагын газар гарсан хулгай интернетэд маш хурдан тархжээ.
Алдагсан барааны эзэн Youtube дээр 2014 оны 7 сард түүний наран шарлагын газрын хэрэгслийг хулгайлж буй хоёр эмэгтэйн бичлэгийг байршуулснаас хойш маш хурдан тархжээ.

Үл танигдах хулгайчид 7 сарын 4-ний амралтын өдөр Флорида–ийн "New Smyrna" наран шарлагын газраас баригджээ. Хохирогчийн тайлбарласнаар, тэрээр хүүхдүүдээ унтуулаад ирэхэд, тэдгээр эмэгтэйчүүд түүний наран шарлагын газрын майхныг буулгаж, сандал, хүүхдийн тоглоомуудыг авч байжээ.

Тэдэнтэй уулзах үеэр, тэд түүний зүйлсийг өөрсдийнх нь юм шиг дүр үзүүлсэн байна. Залууг жинхэнэ эзэн нь гэдгийг мэдмэгцээ илэрхий түрэмгийлэн, заналхийлж эхэлсэн байна. Түүнийг 911 дуудахад, эмэгтэйчүүд зугтжээ.



Залуу төлбөр авахгүй байхаар шийдсэн боловч, тэрхүү цайрсан хулгайчдыг интернетэд үүрд гутамшигтайгаар амьдруулахаар шийдсэн байна.




6. Зун наран шарлагын газар секс хийх хориотой.
Энэ бол кинон дээр гардаг шиг романтик жүжиг биш, хэрэв наран шарлагын газар хүн ихтэй байхад ийм үйлдэл гарвал баривчилдаг байна. Гэхдээ зун бүр, хэн нэгэн, хаа нэгтээ далайн эрэг дээр бусдын нүдэн дээр секс хийдэг байна.

39 настай Jose "Benny" Caballero, 20 настай Elissa Alvarez нар Флоридагийн Bradenton-ы хэмээх наран шарлагын газар секс хийж байжээ. Санаа зовсон аялагчид тэдний явдлыг цагдаад мэдэгдсэнээр садар самуун, тачаангуй, дур хүсэл ихтэй байдлаасаа болж баривчлагджээ. Тэд сэрээд энэ үйлдлээ үргэлжлүүлэх шинжтэй болсонд, нэгэн уур нь хүрсэн эмээ тэдний энэ агшныг утсандаа бичихээр шийдэж, харин өөр нэгэн хүн цагдаа дуудсан байна.

Caballero, Alvarez нар хоригдсон бөгөөд суллагдахын тулд хүн тус бүр 7500 долларын барьцаа мөнгө өгөх ёстой болжээ.







7. Туршлагагүй усанд шумбагчийн илүү гүн шумбахыг оролдсон бүтэлгүйтэл
Хүүхдүүд хэзээ ч үсрэх тавцан дээр байхдаа эргэлздэггүй. Тэнд юу ч тохиолдож болно. Бүр туйлын аюултай ч байж болох юм.

Энэ эмэгтэйн бичлэгийг үзнэ үү. Тэрээр илүү өндрөөс үсрэхээр шийдэж, харин дараа нь аюулгүйн бариулнаас зууран өөрийгөө зогсоохыг оролдсон ч, зөвхөн хурдыг сааруулж, үсрэх тавцанд цохиулж байна. Азаар түүнд ямар нэг зүйл тохиолдоогүй боловч хуруугаа гэмтээсэн байна.








8. Канзас хотод 17 давхар усан гулсуур нээгджээ.
Дэлхийн хамгийн өндөр усан гулсуур бол Канзас хотод оршдог Schlitterbahn-ы Усан Парк. Verrückt хэмээн нэрлэдэг 17 давхар энэ паркын эхний 50 foot (15,24 м)-ээс доошилоход 65mph (104км/ц) хүртэл хурд авдаг байдаг.

Салнуудыг агаарт хөөргөн шалгаж, гулсуурын хоёр талаар ууттай элснүүд нэмжээ. (Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд санаа тавьсныг мэдэхэд таатай байна.)






9. Галзуу хэрүүлч бүсгүй хөршийнхөө ширүүн занг дарж байна
За, зун цаг бол зугаатай мөч, далайн эрэг дээр хүүхдүүд тоглож, галын наадам хийж байхад галзуу эмэгтэй ширүүн маргааны турш эцэс төгсгөлгүй хараал урсган хашгирч байна.

Гэрийн эзэн түүний тарьсан ногоог гадаа талбайгаас нь нэгэн эмэгтэй авч байгааг мэдсэний дараа тэнд зөвхөн энэ Iowa эмэгтэй болон ширүүн маргаан хоёроос өөр зүйл байсангүй.

Тэр мэдээж анх удаа хулгай хийгээд баригдаж байгаа биш нь илт бөгөөд тэдний сөргөлдөөн үнэхээр сонирхолтой ажээ.



Хэрүүлч эмэгтэйн бичлэг 2013 онд маш их алдартай хит видеогоор тодорч байжээ.



0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()