Оросын тусгай хүчний шалгуур

2014-09-02, 02:25
34,108
Тамир тэнхээ барсан 5 цагийн хатуу хүнд сорил шалгуурыг, энэ жил зөвхөн ганц «Ирвэс» отрядын цэрэг Виктор Щукин л даван гарч чаджээ.
Оросын тусгай хүчний шалгуур


Ийм хүмүүсээр зөвхөн хадаас хийгээд зогсошгүй, тэд бараг л төгс зэвсэг гэсэн үг юм. Бэртэгчингүүдийг эх оронч үзэл, улс төрийн талаар хэлээ цуцтал маргаж байх хооронд, тэд эх орноо хамгаалан ямар ч үед босоход үгээр биш үйлдлээр бэлэн гэдгээ харуулахаар бэлдэж байна.

8-р сарын 22-нд ХШШГГ-ын бүс нутгийн бааз дээр тусгайгийн 21 цэрэг Улаан малгай өмсөх эрхийг олж авахын тулд сайн дураараа хүнд хэцүү шалгуурыг даван туулах тэмцээнд орсон байна. Тусгайгийн ган хэрхэн хатаагддагыг дараахь сурвалжлагаас харна уу.

www.caak.mn

Өөрийн тэсвэр хатуужлаа шалгахаар Мордовт Кабардино-Балкарь, Рязань, Иванов, Москва болон Мария Эл хотуудаас Холбооны тусгай албаны цэргүүд ирсэн байна. Тэдэнтэй хамт орон нутгийн «Ирвэс» отрядын таван цэрэг уг шалгуурт оролцжээ. Бүгд хуяг дуулга, каскан малгай, автомат буу, хийн баг гээд л иж бүрэн хувцасласан байна.

Шалгуур эхлэхээс өмнө уламжлал ёсоор тэднийг лам адислан, захирагч нар нь зөвөлгөө өгнө. Эдгээр залуусын 5 цагийн турш хийх зүйлс жирийн хүмүүсийн санаанд багтамгүй юм. Гэхдээ хүн байхын аргагүй нөхцөлд амьдарч чадах ур чадварынхаа ачаар тусгай албаныхан Оросын армийн шилдэг зэвсэг болдог байна.

www.caak.mn

Шалгуурыг “Улаан малгайтнууд” явуулдаг байна. Эхний шат бол нэвтэршгүй ой хөвч, усан дундуур гүйх, элс намгаар мөлхөх, гуйлан эсвэл “шархдсан” нөхдөө үүрэх зэргийг хийнгээ 10 км гүйнэ. Энэ бүгдийг бараг л тасралтгүй асах гал, хийн дайралт болон гар бөмбөгийн дэлбэрэлт дагалдана. +30 хэмийн тэвчихийн аргагүй халуун шалгуурыг улам төвөгтэй болгоно. Гол зорилго бол байлдааны чадвараа алдахгүй дараагийн шатанд хүрэх юм.

www.caak.mn

Яваандаа тусгайгийнхан ар араасаа цувран замаас гарч эхлэнэ. Нэг нь намган доторх дархинд тээглэн ноцтой гэмтэнэ, нөгөө нэг нь хийн багаа шаварт завааруулна, гурав дахийн хөлний шөрмөс татна гэх мэт. Зааварлагчийн бодлоор, гурван удаа сануулсны дараа, хангалттай идэвх зүтгэл гаргахгүй байгаа нөхдийг замаас гаргадаг байна.

www.caak.mn


Эцэст нь дараагийн шат болох саадтай зурвасыг мордовын «Ирвэс»-ийн хоёр байлдагч л хүрч чаджээ. Тэд арайхийж хөл дээрээ тогтож байгаа ч, газар дорх замаар явж, 2-3 метрийн өндөрт байх хоёр нарийн модон дээгүүр тэнцвэрээ олон явж, өндөр барилга руу довтолсон байна. Дараагийн шалгуур бол Калашниковын автомат буу болон Макаров гар буугаар буудах байлаа. Дараа нь алхам бүрт улам жин нь нэмээд байга мэт санагдах бүрэн цэргийн хувцастайгаа бас хэдэн километр гүйнэ.

www.caak.mn

Гэвч ингээд бүх зүйл дуусахгүй ээ. Акробат дасгал хийсний дараа төгсгөлийн шатанд үлдэгсэд 12 минутын турш хоорондоо болон зааварлагчтай зодолдох хамгийн хүнд үе эхлэнэ. 5 цагийн турш хүнд хэцүү шалгуурыг даван туулж ядарсан тэд, ар араасаа цувран газар унана, гэвч тулааныг үргэлжлүүлэхийн тулд яаж ийгээд хүч чадлыг олно.

www.caak.mn

Тулаан дуусахаас хоёр минутын өмнө тэдний нэг нь бараг л ухаан алдан унаж хасагдана. Эцэст нь хүнд шалгалтыг өгсөн ганцхан хүн нь «Ирвэс» тусгайгийн отрядын ахмад Виктор Щукин болжээ.

www.caak.mn

«Хэцүү байлаа. Өнгөрсөн жил би энэ шалгуурыг өгөх гэж хичээсэн ч чадаагүй. Энэ удаа сайн бэлдсэн, бурханы тусламжтайгаар ямар ч л гэсэн өгч чадлаа…» —гэж бага зэрэг сэргэсэн шинэ Улаан малгайтын эзэн баяртайгаар ярьсан байна.

www.caak.mn

"«Одоо «Ирвэс» отрядын дайчдын дунд тусгайгийнханы гавьяаны дээд тэмдэг болсон Улаан малгайг эзэмшэгч 14 хүн байдаг. Ийм ангийн дайчдын хувьд хүнд хөнгөн зам гэж байхгүй, зөвхөн даван туулах ёстой нөхцөл л байдаг. Үүний тулд бие бялдрын сайн чадвар, тэсвэр хатуужил, эр зоригтой байх хэрэгтэй" —хэмээн уг шалгуурыг зохион байгуулагч дурьдсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()