Нөхрийнхөө чандраар үнэт чулуу хийлгэжээ

Дэлхий ертөнцийн хүн амын оюун ухаан нэг л буруу тийшээ эргээд байх шиг. Британийн 63 настай бэлэвсэн эмэгтэй болох Глинис Барнетт (Glynis Barnett) нөхрийнхөө чандраар үнэт чулуу хийлгэжээ. Ийнхүү 0,75 карат алмазыг тэрээр хийлгэсэн байна.
Нөхрийнхөө чандраар үнэт чулуу хийлгэжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Глинис Барнетт (Glynis Barnett)–ийн нөхөр хоолой болон элэгний хорт хавдартай байсан бөгөөд олон жилийн турш энэ өвчинтэй тэмцэж байсан гэнэ. Харин Глинис Барнетт нөхрийнхөө чандраар юу хийх үү хэмээн нэлээд бодсон байна.

“Хэдийгээр бид 42 жилийн турш хамт амьдарсан ч хэн нэгэн түрүүлж нас барвал яах вэ гэдэг талаар огтхон ч бодож байгаагүй. Сэтгэл санаа минь тайвшрах хүртэл нөхрийн маань чандар 18 сарын турш миний орны хажууд байж л байсан. Эхлээд би үүнийг гэрийнхээ ойролцоо байх модны доор цацъя гэж бодсон ч чандарыг алмаз болгож болдог талаар ярьсан найзынхаа яриаг санасан юм. Энэ арга надад маш ихээр таалагдсан бөгөөд би байнга нөхрөө хажуудаа байлгах боломжтой болж байна гэсэн үг” -хэмээн 63 настай Глинис хэлжээ.

www.caak.mn

Ингээд хэсэг хугацаанд судалгаа хийсний эцэст тэрээр нөхрийнхөө чандрыг алмаз болгохоор шийдсэн байна. “Phoenix Memorial Diamonds” компанийхантай холбоо барьсны дараа би 0,75 карат жинтэй алмазыг захиалсан юм. Миний хийх ёстой зүйл гэвэл нөхрийнхөө чандраас 100 гр-ыг явуулж, захиалгын хуудас бөглөн, үйлчилгээний урьдчилгаа 2500 фунт стерлингийг өгөх ёстой байсан хэмээн Mail Online.-д өгсөн ярилцлагандаа мэдээлжээ.

Алмазыг бүтээхэд 12 долоо хоног шаардагдсан гэнэ.

www.caak.mn

Харин одоо тэрээр энэ чулуугаа бөгжинд шигтгэхээр төлөвлөж байгаа юм байна.

“Жонн миний энэ алхмыг шоолох л байсан болов уу. Гэхдээ би өөрийгөө зөв алхам хийсэн гэж итгэж байгаа бөгөөд нөхрөө байнга дурсах болно. Мөн 5000 фунт стерлинг буюу 8295 доллар төлсөндөө ч харамсахгүй байна” -гэжээ.

www.caak.mn

2
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()