Амьдралыг хялбарчлах аргууд

2014-09-11, 01:35
27,013

Цэвэрлэгээ хийх нь хүн бүрийн дуртай ажил биш л болов уу. Цэвэрлэх, арчих ёстой зүйлээ харахад л бүх юмаа шатаачихмаар санагдана. Ялангуяа ажлын дараа оройн цагаар гэр цэвэрлэх нь хамгийн хэцүү асуудал байдаг. Тэгвэл таны цаг зав, хүч, мөнгийг хэмнэх хялбар аргуудаас хүргэе. Хэрэгжүүлээд үзээрэй.

Амьдралыг хялбарчлах аргууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Гудас болон буйдан цэвэрлэх хэрэгтэй байвал ус шүршигчний сав руу архи хийгээрэй. Дараа нь цацаад сойзоор үрэхэд л хангалттай.

www.caak.mn
 
2. Шарах шүүгээний эвгүй үнэрийг арилгахын тулд дотор нь нимбэгтэй ус тавихад болно. Шарах шүүгээн дотор усаа буцалтал байлгах хэрэгтэй юм. Ингээд буцалсан нимбэгтэй усаа авч, шарах шүүгээгээ арчихад л үнэргүй болно.

www.caak.mn

3. Сэнсийг цэвэрлэх гэж байвал дэрний уутыг ашиглаарай. Бүх тоос дэрний уутан дотор үлдэнэ.

www.caak.mn

4. Ханын цаасаа тос болгочихсон уу? Тэгвэл зүгээр л шохойгоор арчаад хэсэг хугацааны дараа нойтон даавуугаар арчаарай. Шохой тосыг шингээж авна.

www.caak.mn

5. Гутлаа хурдан хатаах шаардлагатай бол дотор нь сонингийн цаас чихэж, гутлаа мөн сонин дээр тавиарай.

www.caak.mn

6. Гэрийн тэжээвэр амьтныхаа ноосыг цэвэрлэх гэж зүдэрч байна уу? Тэгвэл цонх угаахад зориулагдсан резинэн шпателийг ашиглаарай.

www.caak.mn

7. Коктейл хийх дуртай ч савыг нь цэвэрлэх дургүй юу? Зүгээр л коктейл хутгагч дотроо ус болон угаалгын шингэн хийгээд хэсэг хугацаанд эргүүлэхэд л бүх зүйл цэвэрхэн болох юм байна.

www.caak.mn

8. Нарийхан зайг цэвэрлэхийн тулд маслоны хутгаа даавуугаар ороож, хялбархан цэвэрлэх боломжтой.

www.caak.mn

9. Арьсан буйдан өнгөлөгч байхгүй үед, шинэ мэт харагдуулахын тулд өнгөгүй гутлын тосыг ашиглаж болох юм.

www.caak.mn

10. Шорлог хийгчийн торыг цэвэрлэхийн тулд тал сонгиныг торон дээгүүр нь явуулж болно. Сонгино тортог арилгаад зогсохгүй амтлаг үнэртэй болгох аж.

www.caak.mn

11. Үсний лакийг уруулын будагтай хэсэгт цацаж 10 мин хүлээсний дараа чийгтэй даавуугаар арчаарай. Уруулын будаг ул мөргүй арилна.

www.caak.mn
 
12. Харласан тогоог цэвэрлэхийн тулд тогоон дотор ус болон уксус хийж зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь гал дээрээс авч 2 халбага хүнсний сода хийх хэрэгтэй. Ингээд хөрсний дараа, тогоогоо арчихад болно.

www.caak.mn

13. Кофе бутлагч машиныг цэвэрлэхдээ нэг эсвэл хоёр хоолны халбага цагаан будааг машиндах хэрэгтэй.

www.caak.mn

14. Хувцас цэвэрлэдэг наалтаар гэрлийн бүрхүүлний тоосыг хялбар арилгаж болно.

www.caak.mn

15. Шарах шүүгээн доторхийг цэвэрлэхийн тулд дотор нь тал аяга аммиак хийх хэрэгтэй. Маргааш нь гаргаж аваад шарах шүүгээгээ арчих хэрэгтэй.

www.caak.mn

16. Шүршүүрэн дээр тогтсон өнгөрийг арилгахдаа уутанд бага зэрэг уксус болон ус хийж дараах байдлаар тогтоох хэрэгтэй. Нэг шөнө байлгаж маргааш нь шүршүүрээ арчина.

www.caak.mn

17. Шилэн аяган дээр толбо гараад байна уу? Тэгвэл уксустай даавуугаар арчихад толбо үлдэхгүй юм байна.

www.caak.mn

18. Шилэн савны дотор талыг хурдан угаахын тулд угаалгын бодис хийгээд дараа нь тугалган цаасаар арчих хэрэгтэй.

www.caak.mn

19. Тослог хоол хийх гэж байгаа бол шарах шүүгээгээ эхлээд ургамлын тосоор тослоорой. Үсэрсэн тос төвөггүй арилах болно.

www.caak.mn

20. Аяга угаагч машиныг ч гэсэн цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн дээд тавиур дээр нь уксустэй ус хийж, харин доод хэсэгт нь хүнсний сода асгана. Ингээд машинаа асаагаарай.

www.caak.mn

21. Шүршүүрийн өрөөний хаалган дээрх савангийн өнгөрийг арилгахын тулд хүнсний спрей ашиглах хэрэгтэй.

www.caak.mn

22. Бөглөрөлтийг хурдан цэвэрлэхийн тулд угаалтуур дотор 4 ширхэг Алка-Зельцера болон нэг стакан уксус хийх хэрэгтэй. 10 минутын дараа халуун усаар зайлна.

www.caak.mn

23. Ванны бохирдлыг арилгахын тулд грейпфрутыг голоор нь хувааж, давс цацаад ваннаа арчих хэрэгтэй.

www.caak.mn

24. Жалюз цэвэрлэхээр бол оймсон дотор гараа хийгээд тоосыг нь арчиж болно.

www.caak.mn

25. Тавилган дээр тань цагаан толбо байвал, үсний сэнсээр үлээлгэж байгаад чийгтэй даавуугаар арчих хэрэгтэй.

www.caak.mn
 
26. Хивсэн дээрх толбо уурыг чинь барж байгаа биз? Усан дээр бага зэргийн уксус хийгээд, даавуугаа норгож хивсний толботой хэсэг дээр тавин уурын индүүгээр индүүдээрэй. Хэрвээ толбо арилахгүй байвал дахин нэг давтаад үзээрэй.

www.caak.mn

27. Кофе чанагчийг хурдан цэвэрлэхийн тулд дотор нь уксус болон усыг ижил хэмжээгээр хийх хэрэгтэй. Ингээд нэг удаа буцалгах бөгөөд дараа нь цэвэр устай дахин хоёр буцалгана.

www.caak.mn

28. Мөнгөн эдлэлийг цэвэрлэхийн тулд савны ёроолд нь тугалган цаас тавьж дээрээс нь хүнсний сода болон давстай ус хийх хэрэгтэй. Ингээд 30 минутын дараа гаргаж арчихад болно.

www.caak.mn
 
29. Хэрвээ ор эсвэл буйдан дээр бөөлжчихсөн бол хүнсний сода болон усыг ашиглаж өтгөн зуурмаг хийгээд асуудалтай хэсэг дээр тавина. Ингээд хатсаны дараа, арчиж цэвэрлэх бөгөөд ямар үнэр, толбо байхгүй болно. Хивсэн дээр мөн ялгаагүй.

www.caak.mn
 
30. Цахилгаан грилийг амархан цэвэрлэхийн тулд халуун үед нь нойтон даавуу тавиарай. Нойтон даавууны уур нь наалдсан тос, хоолны үлдэгдлийг зөөлөн болгох учир арчихад хялбар байх болно.

www.caak.mn
 
31. Суултуур цэвэрлэгээний бодисонд их мөнгө, цаг зарж байхын оронд шилэн дотор уксус хийгээд ус дүүрдэг хэсэгт тавиарай. Ийнхүү тавихаасаа өмнө шилнийхээ тагийг нүхлэх хэрэгтэй бөгөөд ийнхүү ус дүүрэх болгонд уксус гоожих болно.

www.caak.mn

32. Аяга тавга угаагчийг цэвэрлэхийн тулд шарах шүүгээнд хийж, 2 минутын турш халаагаарай. Энэ нь нянгийн 99 хувийг устгах болно.

www.caak.mn

33. Юм угааж дуусаад, угаалгын машинаа хурдан хатаахын тулд, дотор нь хуурай алчуур хийгээрэй. Алчуур чийглэгийг өөртөө шингээж, хатах явц илүү хурдан байх болно.

www.caak.mn
 

NULL

NULL

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()