Сурталчилгаа (15)
Хаах

Тахианы махаар хэрхэн амттай хоол хийх вэ?

2014-09-07, 22:35
21,457

Амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэндээ маш амттай нэгэн хоолыг хэрхэн хийх талаар товч мэдээллийг өгье. Харин та энэ хоолыг заавал хийж үзээрэй. Үнэхээр амттай бөгөөд хийхэд маш хялбар байх болно. Ингээд хоолоо хэрхэн хийх талаар сонирхоцгооё.

Тахианы махаар хэрхэн амттай хоол хийх вэ?
 
Энэ бол Гүржийн үндэсний хоолны нэг болох тахианы махан "Чкмерули" юм. Уг хоолыг хийхэд тун хялбар бөгөөд бага материал ордог ч, амт нь үнэхээр сайхан. "Чкмерули" гэдэг нэрийг Гүржийн хойд хэсэгт орших Рача уулын бүс нутгийн "Чкмери" хэмээх тосгоны нэрнээс үүдэн өгчээ.
Энэ тахианы махыг сармистай цөцгийн соусаар амталдаг нь ихэд алдартай болгосон байна.

За ингээд орох зүйлсийг бэлдэе:
Тахианы мах, сармис, 150г сүү, тал нимбэгний шүүс, 30г цөцгийн тос, чили, кинза буюу яншуй.

www.caak.mn
 
1. Эхлээд тахианы махаа дэлгэж бэлдэнэ. Дараа нь, Махаа массаж хийж байгаа мэт нухаад, ургамлын тосоор бүхэлд нь тосолж өгнө. 220 градус халаасан шарах шүүгээнд хийнэ. Махаа болох хооронд соусаа бэлтгэнэ.

www.caak.mn

Одоо соусаа хийе.

2. Эхлээд сармисаа няцалж бэлдэнэ.

www.caak.mn

3. Дараа бэлтгэсэн сармисан дээрээ Кинза, бага зэрэг чинжүү, тал нимбэгний шүүс нэмж хооронд нь хольж өгнө.

www.caak.mn

4. Тахианы махаа жигд шаргалтаад ирсэн үед нь гаргана.

www.caak.mn

5. Тэгээд бэлэн болсон тахианы махаа хэсэглэн хуваана.

www.caak.mn

6. Хэсэглэн бэлдсэн махаа халуун шаазан тавганд хийнэ. (Жич: Шаазан саванд хийвэл бүр ч сайн.)

www.caak.mn
 
7. Харин одоо соусаа хийж дуусгах хэрэгтэй. Хайруулын тавганд 50 гр сүүгээ хийгээд дээр нь бага зэрэг ус хийж шингэлээд, тос, давс, бас урьдчилж бэлдсэн сармис, чинжүүгээ хийж буцалгана. Соус бэлэн болмогц хэсэглэн бэлтгэсэн тахианы махан дээрээ жигд тарааж өгнө. Ингээд шарах шүүгээнд хийгээд хэдхэн минут шархад л хангалттай. Та өөрийнхөө дуртай хачираар хачирлаж болно. Улаан дарстай бол үнэхээр гайхалтай байх болно.

www.caak.mn

8. Ингээд хоол бэлэн боллоо.

www.caak.mn

Та сайхан хооллоорой! 

www.caak.mn
 

NULL

NULL

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()