Та үүнийг мэдэх үү? №15

Та бүхний танин мэдэхүйн мэдлэгийн хүрээг тэлэх зорилгоор хүргэдэг "Та үүнийг мэдэх үү?" -цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байна. Жишээ нь: Далай лам Америкийн тагнуулын газраас цалин авдаг байсныг та мэдэх үү? Мөн 1 секундэнд хүний биеийн сая орчим эс шинэчлэгддэг байна. Ингээд илүү их мэдээллийг дэлгэрэнгүй үзэцгээе.
Та үүнийг мэдэх үү? №15
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Австралийн судлаачид согтоодоггүй шар айрагны жор бодож олсон байна. Шингэн алдалтанд хүргэдэггүй тусгай найрлаганд гол нууц нь байгаа ажээ.

www.caak.mn

2. 1950-1974 онуудад Далай лам АНУ-ын Тагнуулын төв газрын ивээлд багтан, жилд 180 мянган долларын хөлс авдаг байжээ.

www.caak.mn

3. Оскарын шагнал авч чадаагүй нэр дэвшигчдэд сэтгэл санааг нь тайвшруулах зорилгоор үнэт бэлэг бүхий уут өгдөг байна. Энэ жил нэг ийм уутанд байх зүйлийн үнэ 55 мянган доллараас давсан ажээ.

www.caak.mn

4. Хүний бие мах бодид хуучин эс шинээр солигдох үйл явц байнга болдог байна. Нэг секундэд сая орчим эс шинэчлэгддэг ажээ. Энэ баримтыг уншиж дуусахад таны 50 сая орчим эс үхэж, шинээр солигдоно.

www.caak.mn

5. Нохой аюулгүй орчинд, тав тухийг бүрэн мэдэрсэн үедээ л дээш харан унтдаг байна.

www.caak.mn

6. Хьюстон хотын маш тарган хэрэгтэн мөрдөн байцаалтын газар унжсан харвин завсараа буу нууж орсон байна. Гурван удаагийн амжилтгүй нэгжлэгийн дараа залуу өөрөө цагдаад зэвсгээ өгчээ.

www.caak.mn

7. 19-р зуунд “Том Жерри хоёр” гэдэг холбоо үг нь зодолдох, таагүй явдалд орооцолдох гэсэн утгатай Британчуудын дунд ихэд түгсэн этгээд үг хэллэг байсан байна.

www.caak.mn

8. Хамгийн түгээмэл тархацтай энэ эрдэс бодис нь Дэлхий дээр байдаг ашигт малтмалын 51 хувийг эзэлдэг байна. Гэхдээ 2014 оныг хүртэл тэрээр нэр ч үгүй байсан ажээ. Учир нь судлаачид уг зүйл нь газрын гадаргаас 600 гаруй километрийн гүнд байдагаас "брижманит"-ын (одоо энэ ашигт малтмал ийм нэртэй болжээ) дээжийг авч чадаагүй байжээ.

www.caak.mn

9. Дэлхийн II дайны үед германы усан доогуур шумбагч онгоцны ахмад угаалгын өрөө рүү ороод, жорлон бөглөрсөн байхыг олж харсан байна. Тодорхой бус шалтгаанаар, тэр нарийн төвөгтэй ус зайлуулах системийг засуулахаар мэргэжилтэнд хандсангүй. Харин өөрөө засах гэж оролджээ. Үүний үр дүнд ус алдан, Германчууд усны гадаргуу дээр гарахаас өөр аргагүй болсон байна. Үүний улмаас дайсандаа мэдэгдэж, устгагдсан байна.

www.caak.mn

10. 1980-аад онд Канад улсад үйлдвэрлэсэн програмын алдаатай рентген аппарат эмнэлгүүдэд тараагдсан байна. Үүний үр дүнд нэлээд хэдэн өвчтөн шарагдан нас барж, олон арван хүн цацрагийн асар их тунд хорджээ.

www.caak.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()