Нөхрийгөө үнссэнийх нь төлөө баривчилжээ

Саяхан АНУ-д нэгэн өнгөт арьстан жүжигчин бүсгүйг цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Түүнийг баривчлах болсон гол шалтгаан нь тэрээр өөрийн цагаан арьстай нөхрийг үнссэнээс болсон байна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл одоог хүртэл байсаар байгаа бололтой.
Нөхрийгөө үнссэнийх нь төлөө баривчилжээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Цагдаагийн байгууллагынхан бүсгүйг нөхрөө үнсэхэд нь биеэ үнэлэгч хэмээн андуурч баривчилсан байна.

www.caak.mn

Лос-Анжелост жүжигчин Даниэль Уоттс (Daniele Watts)-ыг баривчилжээ. Тэрээр “Django Unchained” киногоороо үзэгчдэд илүү танил болсон юм.

www.caak.mn

Энэ талаар тэрээр өөрийн Facebook хуудаснаа бичсэн байна.

www.caak.mn

Даниэль Уоттс болон түүний нөхөр Брайан Жеймс Лукас (Brian James Lucas)-ын хэлж байгаагаар: "Тэд Холливудын нэгэн гудамжинд үнсэлцэн зогсож байсан гэнэ. Энэ үед хоёр цагдаагийн ажилтан тэдэн дээр ирж бичиг баримтаа шалгуулахыг хүссэн байна. Уоттс тэдний шаардлагыг эсэргүүцсэн учир, ийнхүү баривчлагдсан аж.

“Өнөөдөр хоёр цагдаа надад гав зүүлгэж намайг баривчиллаа” -хэмээн Африк гаралтай Америк жүжигчин бүсгүй өөрийн Facebook хуудаснаа бичсэн байна. Үүнээс гадна тэрээр гавтай уйлж буй зургаа ч цахим хуудсанд нийтэлжээ. Би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ил гаргасан нь миний буруу гэж бодохгүй байна хэмээн Уоттс бичсэн байна.

“Эрх чөлөөтэй нийгэм гэж хэлчихээд, хүнийг ингэж баривчлаж байгаа нь миний урмыг үнэхээр хугаллаа” -хэмээн Даниэль болсон үйл явдлын талаар бухимдан бичсэн байна.

www.caak.mn

Даниэлийн нөхөр болох Жеймс Лукас өөрийн Facebook хуудсандаа бичсэнээр, "Өнгөт арьстай эхнэрийг нь биеэ үнэлэгч, садар самуун үйлдэл хийж байна хэмээн баривчилсан. Цагдаа нар бид нарыг биеэ үнэлэгч, үйлчлүүлэгч хоёр байна гэж хүлээж авсан. Хуулийн байгууллагынхантай өмнө нь холбогдож байсан учир, би бичиг баримтаа үзүүлсэн боловч Даниэль татгалзсан юм. Энэ бол түүний эрх шүү дээ. Гэтэл тэд Даниэльд гав зүүлгэж түүнийг баривчилсан. Дараа нь тэд Даниэлийг машиндаа суулгаж хэн болох талаар асууж эхэлсэн. Түүний гар дээр одоог хүртэл гавны мөр байгаа!" -гэжээ.

Лос-Анжелосын цагдаагийнхан энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүсээгүй байна.

www.caak.mn

1
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()