Ким Кардашьянтай адилхан болохын тулд 100 мянган доллар зарцуулжээ

2014-09-19, 04:51
13,541
Гоо сайхны хагалгаа өндөр зэрэгт хөгжиж байгаатай холбогдуулан сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хагалгаанд ихээр орох болсон. Нэгэн транссексуал өөрийнхөө өгзгийг томруулахын тулд 100 гаруй хагалгаа хийлгэсэн бөгөөд одоо түүний өгзөгний тойрог 152 см гэнэ. Түүний хэд хэдэн найз энэ хагалгаанд орж амиа алдаж байсан ч, тэрээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ хагалгаануудыг хийлгэж байжээ.
Ким Кардашьянтай адилхан болохын тулд 100 мянган доллар зарцуулжээ
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн 20 жилийн хугацаанд Татьяна Уильямс бараг 100 мянган долларыг төгс бие галбирыг бүтээхэд зарцуулсан бөгөөд үүний үр дүнд түүний өгзөгөн бараг л 8 кг силикон байгаа гэнэ. Тэрээр 2-оос 3 сар тутамд өгзгөндөө силикон шахуулж байсан байна.

www.caak.mn

www.caak.mn

“Хагалгааны өмнө миний өгзөгний тойрог 63 см байсан бол одоо 152 см болсон. Хэдэн удаа хагалгаанд орсноо ч одоо санахгүй байна” -гэж тэрээр ярьжээ.

www.caak.mn

Татьяна 100 гаруй хагалгаа хийлгэсэн гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Хууль бус хагалгаа амь насанд аюултай гэдгийг тэрээр мэдэж байсан ч зогсож чадаагүй гэнэ.

Флоридад амьдардаг Татьяна нэг биш удаа лицензгүй, хууль бус эмнэлэгт хандаж байсан бөгөөд хөхөө томруулж, хацрандаа имплант тавиулж, лазераар залуужуулах үйлчилгээг хийлгэж байсан байна.

www.caak.mn

“Хууль бус газар хагалгаа хийлгэнэ гэдэг маш аюултай. Хүмүүс амиа алдах ч магадлалтай. Би хэд хэдэн удаа силикон шахуулаад амиа алдсан, тахир дутуу болсон хүмүүсийг харсан ч хууль бус газар үнэ нь хамаагүй хямд байдаг учир, хүмүүс хандах нь элбэг байдаг” -хэмээн Татьяна хэлжээ.

www.caak.mn

Харин тэрээр өөрийгөө маш азтай хэмээн үздэг бөгөөд түүний амийг хамгаалсан Бурханд маш ихээр баярлаж, талархдаг гэнэ. Хууль бус эмнэлэгт гоо сайхны бус харин энгийн ахуйн дэлгүүрт зардаг силиконыг ашиглах тохиолдол байдаг учир энэ нь амь насаа алдах, тахир дутуу болоход нөлөөлдөг бололтой.

www.caak.mn

"Гэхдээ хүмүүс ямар нэг хайртай одтойгоо адилхан болохын тулд зоригтой алхмыг хийдэг болов уу" гэжээ.


www.caak.mn

“Надад Ким Кардашьяны галбир маш их таалагддаг. Тэр яг л төгс эмэгтэй гэсэн үг” -хэмээн Татьяна ярьжээ.

Хүмүүс Татьянаг Ники Минажтай харьцуулдаг гэнэ. Үнэн хэрэгтээ тэрээр Ники Минажийг олны танил болохоос өмнө өөрийгөө өөрчилж эхэлсэн байна.

Татьяна Уильямсын жинхэнэ нэр нь Кори Уильямс байсан аж. Гэвч тэрээр багаасаа их сонин, өвөрмөц хүүхэд байсан бөгөөд гэр бүлийнх нь түүнийг үргэлж дэмждэг байжээ.

www.caak.mn

Тэрээр багадаа ийм нэгэн хүү байжээ.
Кори Уильямс 14 болон 16 настайдаа...

www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()