Дэлхий дахиныг айлгаад буй Эбола вирусын тухай баримтууд

2014-09-26, 02:40
22,593
Африкт "Эбола" хэмээх вирус тархаж олон хүний амь насыг авч одож байгаа билээ. Вирус гэдэг хэзээ ч хаана ч тархах магадлалтай аюултай зүйл учир урьчилан сэргийлж, бага ч гэсэн мэдээллийг хуримтлуулвал зүгээр болов уу. Ингээд энэ вирусны талаарх баримтуудыг хүргэе.
Дэлхий дахиныг айлгаад буй Эбола вирусын тухай баримтууд


1. Нэр
Эбола голын дэргэд анх энэ вирус илэрсэн учир ийнхүү Эбола хэмээн нэрлэх болсон байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку хот.

www.caak.mn

2. Хаагуур тархсан байна?
Одоогийн байдлаар Төв болон Баруун Африкийн орнуудаар их тархсан ажээ. Вирусын эх үүсвэр болох амьтад нь Африкт байгаа ч дэлхий даяар тархах магадлалтай гэнэ. Эбола вирусаар халдварласан өвчтөнийг эмчилж байх үед хоёр Америк иргэн өвдсөн бөгөөд одоо биеийн байдал нь сайжирч байгаа юм байна.

www.caak.mn

3. Вакцин
Одоогийн байдлаар туршилт хийж байгаа гэнэ. “Маш яаралтай, ноцтой асуудал учир 2015 он гэхэд вакцин бэлэн болсон байх ёстой” хэмээн Олон Улсын Эрүүл мэндийн байгууллагын дархлаа, вакцин хариуцсан дарга ярьжээ. Ирэх сараас Британийн эмийн байгууллагынхан вакцины туршилтыг хийж эхлэх юм байна.

www.caak.mn

4. Эх үүсвэр нь амьтнаас гаралтай
Африкт энэ өвчин амьтдаас болж тархаж байна гэсэн таамаг байгаа бөгөөд ялангуяа сарьсан багваахайнаас их тархаж байгаа бололтой. Учир нь, Хүмүүс вирусээр халдварласан амьтны махыг шарж идэж байсанд оршино. Амьтны махаар олон төрлийн өвчин дамждаг учир махаа хэрэглэхдээ сайн шарах нь нэн чухал болохыг анхаарна уу?

www.caak.mn

5. Анхны илрэл
1975 онд хамгийн анх одоогийн Бүгд Найрамдах Конго улсад илэрч байсан байна. Тухайн үед нийт 318 хүн бүртгэгдсэнээс 280 хүн нь амь насаа алдсан аж. Мөн энэ онд Эбола вирус нь Суданд тархаж нийт 284 хүн өвдсөнөөс 151 хүн нас барсан байна.

www.caak.mn

6. Нас барагсдын тоо их
Эбола туссан өвчтөнгүүдийн 50%-90% нь амь насаа алдаж байгаа нь харамсалтай юм. Өвчнийг хэдий чинээ хурдан илрүүлнэ төдий чинээ эмчлэгдэх боломж нь өндөр байдаг байна.

www.caak.mn

7. Халдварлах зам
Эбола вирусээр халдварласан хүнээс ялгарах бүхий л шингэн ялгадасаар энэ өвчин нь халдварладаг байна. Эрэгтэй хүний биед Эбола вирус нь 60 хоног хадгалагдах магадлалтай байдаг ажээ.

www.caak.mn

8. Тоо баримт
Энэ удаагийн Эболагийн тархалт дээд цэгтээ хүрсэн байна. Нас барагсдын болон өвчлөгдсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд багасах магадлал төдийлөн харагдахгүй байгаа гэнэ. 2014 оны 8 сарын байдлаар 1779 хүн өвчлөөд байгаа бөгөөд тэдгээрийн 961 хүн нь амиа алдаад байгаа аж.

www.caak.mn

10. Илрэх шинж тэмдэг
Эбола вирусын халдварыг авсан тохиолдолд халуурах, хоолой өвдөх гэх мэт ханиадны шинж тэмдгүүд илэрдэг байна. Ингээд сүүлд нь дотор эвгүй оргих, цус алдах шинж тэмдгүүд гардаг аж.

www.caak.mn

11. Ямар нэгэн эм, вакцин байхгүй
Одоогийн байдлаар Эбола вирусын эсрэг ямар нэгэн эм тариа байхгүй байгаа. Зарим орнууд эмчилгээ хийх тал дээр нэлээд ажиллаж байсан ч, энэ нь нэг өдрөөр дуусах ажил биш бололтой. Эбола вирус төдийлөн дэлхийг хамарч байгаагүй учир, энэ өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэхээр мэрийж байгаагүй болов уу.

www.caak.mn

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()