Хамгийн ухаалаг амьтад

2014-10-11, 04:02
14,753
Хүн өөрийгөө дэлхий дээрх хамгийн ухаалаг амьд биет хэмээн үзэх нь бий. Хэдийгээр хүч чадал тийм сайтай биш ч гэсэн маш зоригтойгоор, ухаалгаар асуудлыг шийдвэрлэх эрмэлзэлтэй байдаг билээ. Харин амьтны хувьд тэд өөрсдийн хүчинд илүү итгэж, аливаа зүйлд ухаалгаар хандаж чаддаггүй мэт ойлголтыг хүмүүс авдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ амьтад ч гэсэн хүнээс дутахааргүй ухаалаг зан чанартай байдаг байна.
Хамгийн ухаалаг амьтад

1. Хэдийгээр амьтад хүн шиг ухаантай биш ч гэсэн зарим нь илүү ухаалаг байж чаддаг байна. Жишээлбэл: гахай ой тогтоолт маш сайтай бөгөөд IQ-ийн тестэн дээр өндөр оноо авах магадлалтай байдаг ажээ.

www.caak.mn

2. Бас жако төрлийн тотьнууд сонсгол маш сайтай байдаг байна. Тэд өөрийн сонссон дуу авиаг дуурайх чадвартай байдаг аж. Үүнээс гадна тэд үгийг ямарваа нэгэн зүйлтэй холбохдоо сайн байдаг бөгөөд тэр ч бүү хэл өнгө, хэлбэр дүрс, дэс дугаар зэргийг сайн ойлгодог байна.

www.caak.mn

3. Хэрэм ухаантай төдийгүй их зальтай амьтан ажээ. Хэрвээ та нэг удаа хэрэм хооллох юм бол тэрээр маргааш нь дахин нөгөө газраа ирж таныг хүлээж байх магадлалтай. Харин таны өгсөн зүйлийг л авах бөгөөд үлдэгдэлийг нь хадгалдаг байна.

www.caak.mn

4. “Хүний дотны анд бол нохой гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Хэрвээ хүн нохойндоо юм зааж сургасан тохилдолд 250 үг, үйл хөдлөл болон тоог ойлгодог ажээ. Харин хамгийн ухаантай нохой бол пудель юм.

www.caak.mn

5, Муур аливаа нэгэн орчинд дасан зохицохдоо хамгийн сайн амьтадын нэг юм байна. Харин таны муур заасан тушаасан зүйлийг гүйцэтгэхийг хүсэхгүй бол тэрээр мартсан биш эсрэгээрээ хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байгаа аж.

www.caak.mn

6. Хэрээний тухай маш олон домог байдаг. Жишээлбэл: тэд самар идэхийн тулд машины дугуйн дор самраа тавьж бяцалж иддэг байна. Ингээд хэрээний ухааныг шалгахын тулд эрдэмтэд урт хоолойтой хүрэхэд хэцүү саванд ус хийж өгчээ. Гэтэл хүрэх боломжгүйг мэдсэн тэрээр сав руу төрөл бүрийн хүнд биетүүд хийж усны түвшинг нэмэгдүүлж байсан аж. Тэгэхээр энэ шувуу ямар ч нөхцөлд амьд гарч чадах нь туршилтаар батлагдсан байна.

www.caak.mn

7. Наймаалжийг ухаантай амьтны тоонд багтана гэвэл та итгэхгүй биз. Энэхүү далайн амьтад ямарваа нэгэн зүйлийг тогтоохдоо маш сайн бас геометрийн дүрсийг ялгах чадвартай бөгөөд тэднийг хооллож буй хүмүүст дасаж, таниж чаддаг байна.

www.caak.mn

8. Хамгийн ухаалаг амьтдын тоонд заан багтдаг байна. Тэд өөрсдийгөө толинд харж таниж чадахаас гадна урт хугацааны ой санамжтай, зүг чиг олохдоо сайн бөгөөд багаж ашиглаж чаддаг ажээ. Жишээлбэл тэд навчийг ялааны алуурны оронд ашигладаг аж. Олон төрлийн дуу авиаг ялгаж, тэдний хэн нэгэн үхсэн тохиолдолд маш эмзэгээр хүлээж авдаг байна.

www.caak.mn

9. Харин Шимпанзе хүн төрөлхтөнтэй хамгийн ойрхон амьтан билээ. Хэдийгээр тэд ярьж чаддагүй ч биеийн хөдөлгөөнөөр болон ойролцоо дуу авиагаар өөрийн санаа бодлыг илэрхийлж чаддаг байна. Үүнээс гадна тэд өөрсдөө зэвсэг бүтээх чадвартай байдаг гэнэ. Мөчирөөс навчийг нь салгах, чулуу, модыг ирлэх гэх мэт чадвартай юм байна. Хэрвээ 2 настай хүүхэд болон шимпанзегийн зулзага хоёрыг хамтад нь суулгавал тэдний хооронд ялгаа бараг байхгүй ажээ.

www.caak.mn

10. Ингээд хамгийн ухаалаг амьтны жагсаалтны эхэнд далайн гахай буюу дельфин багтсан байна. Далайн гахайн тархины хэмжээ 1700 гр байдаг бол хүнийх 1400 гр байдаг ажээ. Тэд хоорондоо 14000 гаруй дуу авиагаар харьцдаг бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн нэртэй байдаг байна. Үүнээс гадна тэд маш мэдрэмтгий амьтад юм байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()