Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс

2014-10-17, 00:10
27,896
Таны идэх дуртай загас үхлийн чинь шалтгаан болж болох нь. Шошинд цианид агуулагддаг төдийгүй ургамлын үрэнд хортой бодис байдаг гээд бидний идэх дуртай, хүнсэндээ хэрэглэдэг зүйлст ганц хазалтаар хөнөөж чадах хорт зүйлс ихээр байдаг байх нь. Танд анхааруулах үүднээс хорт бодис агуулдаг 7 хоол хүнсийг танилцуулъя.
Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа


1. Fogo загас
Энэ төрлийн загасыг хамгийн түрүүнд амтлахыг хүсэгч нь магадгүй адал явдалд нэлээд дуртай нэгэн байх. Учир нь эдгээр төрлийн ихэнх загас нь tetrodotoxin хэмээх богино хугацаанд үхэлд хүргэх чадалтай, маш хүчтэй мэдрэлийн хор агуулж байдаг. Энэ нь цианидаас 1200 дахин хүчтэй хор юм. Нэг загасан дах хорны хэмжээ нь 30 хүртэл хүнийг үхэлд хүргэх боломжтой бөгөөд хорны ерөндөг гэж байхгүй. Тиймээс энэ загас маш үнэтэйд тооцогддог төдийгүй, үүнийг хүнсэнд бэлтгэхэд тусгай зөвшөөрөлтэй нарийн мэргэжлийн тогооч нар ажилладаг байна. Жилдээ Fogo загас идсэнээс болж 23 орчим хүн үхдэг бөгөөд 2000-2009 оны хооронд 338 хүн хордсон тоо баримт байдаг.

www.caak.mn

2. Лимийн шош
Fabaceae хэмээх шошны нэг төрөлтэй адил, лимийн шошийг буцалгалгүйгээр идэхгүй байхыг зөвлөж байна. Шошинд маш их хэмжээний цианид агуулагддаг. Та шош идэх дуртай бол, түүнийг ямар ч хоргүй болсон гэдэгт итгэлтэй байхын тулд зөв чанаж/жигнэж болгосон гэдгийг сайн лавлааарай.

www.caak.mn

3. Касторын үр
Касторын тос өвдөлт намдаах шидтэй бол кастор хэмээх ургамлын үр таны аминд хүрэх аюултай. Үрийг зажлах үеэр хорт бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь хамгийн хортой бодисын тоонд ордог байна (цианидаас 6000 дахин хүчтэй). Өөрөөр хэлбэл багахан хэмжээний үр маш хурдан үхэлд хүргэх чадалтай гэсэн үг.

www.caak.mn

4. Кассава
Гашуун ургамлууд ихэвчлэн өмнөд Америкт ургадаг. Гашуун бүйлстэй адил кассава-д ч цианид агуулагддаг. Та түүнийг бариулаас нь авч, дэвтээгээд, дараа нь хатааж хэрэглэнэ. Барууны орнуудад ихэнх газар үүнийг хүнсэнд бэлтгэдэг болсноос хойш тийм ч аюултай биш болсон. Гэвч Африкт энэ ургамал үхлийн гол шалтгаан болсоор байна. Ихэнх ядуу хүмүүс өдөр тутамдаа кассава хэрэглэж “Конзо” гэж нэрлэгддэг цианидийн хоронд өртөж, амь насаараа хохирсоор байна.

www.caak.mn

5. Гишүүнэ
Гишүүнэ-ий ургамал нарийн боовны гайхалтай суурь болдог боловч, харамсалтай нь түүний навч хурган чихний хүчил агуулдаг байна. Энэ нь металын зэврэлтээс хамгаалж, тэдгээрийг цэвэрлэхэд хэрэглэгддэг, хлорын шохой хэмээх химийн идэвхит нэгдэл юм. Ургамал дээрх навчнууд мөн хоолой, ам түлэх шалтгаан болдог материалыг агуулдаг бөгөөд үнэхээрийн зовиуртай мэдрэмж төрүүлж, бөөлжис хүргэдэг юм байна.

www.caak.mn

6. Төмс, улаан лооль
Эдгээр хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд нь “Sulnin” гэж нэрлэгддэг органик нэгдэл агуулдаг. Ялангуяа төмсийг ногооноор нь газраас авах үед маш өндөр хувьтай sulnin агуулагдаж байдаг байна. Ерөнхийдөө, төмс нь улаан лоольноос илүү хортой гэсэн үг. Sulnin нь маш ховор тохиолдолд илрэх хортой бөгөөд та их хэмжээний төмс идсэн тохиолдолд энэ илэрч гарах боломжтой. Гэхдээ хэрвээ ногоон төмс идвэл, шүлс гоожиж, суулгаж, судас сулхан цохилж, амьсгаа дээрдэж, цусны даралт буурч хордлогын шинж илэрдэг байна.

www.caak.mn

7. Мөөг
Мөөгийг дурдахгүйгээр хортой хоол хүнсний жагсаалт дуусахгүй, ялангуяа Phalloides хэмээх цоохор мөөг үхлийн хортой.

Хүмүүст мөөгийг танихад хүндрэл учирдгаас болж, жил бүр хортой тохиолдол бүтгэгдсээр байна. Энэ нь бид тэдгээр мөөгнүүдийн аюулыг мэдэх боломжтой төдийгүй хүнсэнд хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

www.caak.mn
 ~ Аюул осол хаа сайгүй байдаг хэдий ч, хамгийн гол нь бүх зүйлд хариуцлагатай хандаж чадвал, тэдгээрийг тойрч гарч чадна ~


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()