Сүүтэй коктейль хэрхэн хийх вэ?

2014-10-11, 19:44
19,199

Энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Манай сайт долоо хоног болгоны амралтын өдөр та бүхэндээ хэрэг болох болов уу гээд амттан, хоол хийх жор оруулаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бид сүүтэй коктейль хэрхэн хийх талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ танд таалагдвал өөрийн жорондоо хадгалаад аваарай!

Сүүтэй коктейль хэрхэн хийх вэ?
 
Мөхөөлдсийг илүү сонирхолтой бөгөөд амттай хийх хэд хэдэн арга байдаг. Тэдгээрийн нэг бол аягатай зайрмаг болон сүүтэй коктейль юм. Сүүтэй коктейль нь аягатай зайрмагыг бодвол илүү амттай бөгөөд орц ихтэй, бас уух юмны нэг төрөл билээ. Тэгвэл сүүтэй коктейль хийх хамгийн шалгарсан орц бол мэдээж хэрэг мөхөөлдөс, сүү хоёр юм. Өнөөдөр бид "National Dessert Month"-ийн алдартай хэдэн коктейлний орц найрлагыг танилцуулах гэж байна. Ингээд холигчоо аваад сэгсэрцгээе бүсгүйчүүдээ!

1. Төгс сүүтэй коктейлийг хэрхэн хийх вэ?
Нэрс, жигнэмэгтэй сүүтэй коктейл – Эхлээд холигчиндоо зайрмагаа хийгээд, дээрээс нь сүүгээ хийж холино. Дараа нь өөрийн дуртай печень, мөн мэдээж нэрсээ хийж холигчоо ахин ажиллуулна. Аяганд хийснийхээ дараа зүсэм жимс, сүүн крем зэргээр өнгө нэмж хэрэглээрэй.

www.caak.mn

2. “Jumpin' Monkey” хэмээх коктейль
Орц нь: гүйцэт боловсорсон 2 ширхэг банана хэрчээд хөлдөөнө. Дараа нь 60 грамм хөргөсөн кофе, хагас аяга иогурт, 180 грам сүү (шаардлагатай бол нэмж болно), 1 хоолны халбага нунтаг какао, 1 хоолны халбага зөгийн бал орно.

Бүгдийг холиж хийгээд, холигчоо хамгийн хүчтэй дээр нь тавиад сайн холино. Амсаж үзээд шаардлагатай гэж санагдсан зүйлээ өөртөө тааруулан нэмээд дахин хольж болно.

www.caak.mn

3. "Mango Lassi" – коктейль
Орц нь: 1 хэрчим манго, ¾ аяга хүйтэн сүү, 3 халбага энгийн иогурт, 3 халбага зөгийн бал, 1 чимх давс, 1 аяга үйрсэн мөс, 1 ширхэг гаа зэрэг орно.

Эхлээд гаанаас бусдыг нь холигчдоо хийж холино. Дараа нь өөртөө тааруулан ойролцоогоор 20-30 секунд хольсны дараа хүйтэн стаканд хийгээд дээр нь үлдсэн гаагаа хийнэ.

www.caak.mn

Санамж:
1. Та зөөлөн коктейлэнд дуртай юу эсвэл илүү жижиг мөстэйд нь дуртай юу? Мөстэйд дуртай бол зайрмагаа хөлдөөгчнөөс гаргаад шууд хэрэглэж болно. Харин зөөлөнд дуртай бол хөргөгчнөөс гаргаад хэсэг хугацааны дараа буюу 10 орчим минут байлгаж байгаад хийгээрэй. Харин аэт хайлуулаж болохгүй шүү.

2. Сүүгээ хэт их хийвэл илүү их холих шаардлага гарна. Мөн та сүү, зайрмаг хоёроо хольсны дараа хэт шингэн гэж үзвэл зайрмагаа нэмж, харин хэт өтгөн санагдвал сүүгээ нэмж хийж болно.

3. Та печенд дуртай байсан ч 3-аас илүү хийх хэрэггүй л болов уу, учир нь ундаа биш хоол болж хувирна шүү.

4. Заавал нэрс хийх шаардлагагүй, оронд нь банана, тоор гээд өөрийн дуртай жимсээ хольж болно.

5. Хамгийн гол нь та коктейлоо хүйтэн стаканд хийхээ мартуузай!

Танд амжилт хүсье

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()