Хамгийн өвөрмөц массажны үйлчилгээ

2014-10-19, 23:52
20,895
Массаж нь гадаад төрхийг сэргээгээд зогсохгүй алжаал тайлах сайхан боломжийг олгодог билээ. Орчин үед массажны үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан гоо сайхны газрууд хоорондоо өрсөлдөж аль болох сонирхол татахуйц, өвөрмөц массажны үйлчилгээг дэлгэрүүлэх болсон. Ингээд хамгийн өвөрмөц массаж, гоо сайхны үйлчилгээнээс сонирхоцгооё.
Хамгийн өвөрмөц массажны үйлчилгээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Загасан гуужуулагч
Хуурайшсан, холцруутсан, үхжсэн арьснаасаа хурдан салахыг хүсэж байна уу? Хүмүүс үүнийг маш овжиноор шийдсэн байна. Загаснууд нэг нэгнээ маш сайн цэвэрлэдэг гэнэ. Иймд сав дүүрэн жараахайтай ус руу хөлөө хийхэд, тэд таны хөлийг тойрон хүрээлэх бөгөөд зөвхөн үхжсэн арьсыг тань хуулж иддэг ажээ. Мэдрэмжийн хувьд бага зэрэг гижиг л хүрдэг байна.

www.caak.mn

2. Могойн массаж
Энэ үйлчилгээ сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Тэд зүгээр л таны биеэр мөлхөх бөгөөд массажны ажилтан могойг хянадаг байна. 4-5 том могой массажистын үүргийг гүйцэтгэдэг аж. Хэрвээ та могойноос айдаггүй, шинэ зүйлд дуртай бол танд нэн тохиромжтой байх болно.

www.caak.mn

3. Кактусан массаж
Кактусан массажийг Мексикт хийдэг байна. Энэ нь кактус, авокадо болон текилагаар хийсэн өвөрмөц тосыг таны биенд шингээх байдлаар хийгддэг аж. Мөн биенд түрхэхдээ зүүгүй өвөрмөц кактусыг ашигладаг байна.

www.caak.mn

4. Нүүрний алтан маск
Хатан хаан Клеопатра үргэлж залуу харагдахын тулд алтан маскийг нүүрэндээ тавьж хонуулдаг байсан гэх яриа бий. Харамсалтай нь тэрээр 39 насандаа амиа хорлосон учир, энэ маскны үр дүнг мэдэх боломжгүй ч алтан маск тавьж хэвтэх нь нэлээд таатай байх болов уу.

www.caak.mn

5. Өгзөгний маск
Нэгэн гоо сайхны газар өгзгөнд зориулсан маскны үйлчилгээг үзүүлэх болсон байна. Учир нь өгзөгний арьсан дээр целлюлит үүсэх, жүржийн хальс мэт болох үйл явц илүү явагддаг гэнэ. Энэ төрлийн массажийг хийлгэснээр, та дээрх асуудалтай тулгарахгүй гэнэ.

www.caak.mn

6. Морь унаж давхих
Фермийн эзэн болох Кристина Ди Бартоло нь өөрийн морьдоо гоо сайханыг анагаах чадвартай хэмээн үздэг бөгөөд үүнээс гадна эрч хүчийг бэлэглэдэг гэжээ. Ямар ч байсан түүний морьдыг унаж үзвэл сэтгэл санаа өөдрөг болж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой аж.

www.caak.mn

7. Дарстай бассейн
Дарстай бассейнд орох нь мэдээж таатай байх болов уу. Энэ гоо сайхны үйлчилгээ нь Японд ихээр дэлгэрсэн байна. Хэдийгээр үрчлээг тань арилгахгүй ч хэсэг хугацаанд тайвшрах, стрессээ мартахад тань тусалдаг аж.

www.caak.mn

8. Завиар зугаалж байх үеийн массаж
Венецид байгалийн үзэсгэлэнт газар их байдаг учир, гоо сайхны үйлчилгээнд орох хугацаа жуулчдад бараг л үлддэггүй аж. Тэгвэл завин дээр хэвтээд байгалийн үзэсгэлэнг харангаа ядаргаагаа тайлах боломжийг Венецийн массажистууд олгодог байна.

www.caak.mn

9. Цасан массаж
Англичуудад ихээхэн таалагддаг массажны нэг бөгөөд даралт ихсэх болон нүх агшаахад ихээхэн тустай байдаг аж.

www.caak.mn

10. Шар айрагны маск
Хэрвээ та шар айрганд дуртай бол илүүдэл жингийн асуудалтай тулгарах болов уу. Тэгвэл шар айрагыг  нүүрэн дээрээ түрхэх, мөн шар айрганд ороход арьсыг чангалаж, үрчлээсийг багасгадаг шидтэй ажээ.

www.caak.mn

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()