Дракулагийн аймшигтай түүх

Та бүхэндээ урьд өмнө нь хүний цусаар дутагдаж байсан нэгэн бодит хүний түүхийг хүргэх гэж байна. Тэрээр "Дракула" нэртэй болсон бөгөөд орчин үеийн кино, уран зохиолын гол баатар болсон юм. Үнэхээр Дракула хүн энэ дэлхий дээр амьдарч байсан болов уу?...
Дракулагийн аймшигтай түүх
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


Олон жилийн турш хунтайж Влад Цепеш нь Валахигийн хүн ардыг өөрийн хэрцгий байдлаараа нилээд  айдаст автуулж амьдарч байжээ. Мэдээж, хүний хүзүүнээс тэрээр цус сордоггүй байсан ч олон цуст аллага, жадан дээр суулгах зэрэг нь түүний хувьд ихээхэн таалагддаг байсан хэмээн 15-р зууны үеийн баримтан дээр өгүүлсэн байдаг юм.

Түүний талаар хоёр төрлийн баримт байдаг бөгөөд нэгдүгээрт: тэрээр өөрийн хохирогчдыг шоглож, тэднийг тамлаж сэтгэл ханамжийг мэдэрдэг байсан гэх, хоёрдугаарт: тэрээр туркчүүдийн эсрэг энэ арга хэмжээг авдаг байсан гэх яриа бий. Энэ арга замаар Влад цэргүүүдийн айдсыг дарж, тэдний урвалтаас сэргийлдэг байсан гэнэ.

www.caak.mn

Хунтайж амийг нь хороосон хүмүүсийн цусыг хувинд хийж талх дүрж иддэг байсан байна. 15-р зууны нэгэн гар бичмэл дээр: Влад нэг хэсэг хүмүүсийг өдрийн хоолонд урьж найр хийсэн бөгөөд дараа нь зочидоо бүгдийг нь жадан дээр суулгасан гэнэ. Үүний дараа хохирогчдынхоо цусанд талхаа дүрж, өдрийн хоолоо идэж байсан байна.

www.caak.mn

Тэрээр аавынхаа өшөөг авч олон тооны хүний амь насыг хороосон байна. Ийнхүү амийг нь хороохдоо мохой сэлмээр гэдсийг нь сийчдэг байсан аж. Влад өсвөр насныхаа ихэнхи хугацааг туркийн шоронд өнгөрүүлсэн байна. Харин тэрээр суллагдахдаа түүний эцгийг нь язгууртангууд барьж өгсөн болохыг мэджээ. Тухайн үед барьж өгсөн язгууртны нэрийг залуу хунтайж мэдэхгүй байсан учир, томоохон найр хийж бөөнд нь шийттгэсэн байна.

www.caak.mn

Влад өөрийгөө "Дракула" гэж дуудуулахыг илүүд үздэг байсан бөгөөд энэ нь “луугийн хүү” гэсэн санааг илэрхийлж байсан байна. Харин цаг хугацаа өнгөрөх тусам иргэд түүнийг “чөтгөрийн хүү” гэх болсон бөгөөд энэ нь үнэнд илүү нийцэж байсан юм.

www.caak.mn

Дракула хөгжилдөх дуртай байсан ч энэ нь бусдаас өвөрмөц байсан аж. Жишээлбэл: иргэдийг жадан дээр суулгаад тэдний тарчилж байхыг харах үедээ тэрээр: Ямар гайхалтай сунгалттай, гунхалздаг хүмүүс вэ хэмээн хэлж өөрийгөө хөгжөөдөг байсан байна.

www.caak.mn

Жадан дээр суулгах нь цорын ганц шийтгэл байсан юм. Үүнээс харахад Дракулаг галзуу, хүний амь хөнөөхөөс өөр зүйл хийдэггүй байсан гэж ойлгож болох юм. Үнэн хэрэгтээ энэ нь тийм биш аж. Гэмт хэрэг хийсэн хийгээгүйг үл хамааран ямарваа нэгэн шийтгэлийг оноох үед зөвхөн энэ аргыг л ашигладаг байсан. Жишээ нь, Тэнүүлч цыганууд түүний нутгаар аялаж байгаад нэг зүйлийг нь хулгайлсан бөгөөд хулгай хийсэн цыганыг чанаж, харин үлдсэн цыгануудад түүний махыг ид хэмээн тушаажээ.

www.caak.mn

Дракула нь Валахигийн гудамжийг эмх цэгцтэй болгохын тулд ядуус болон өвчтэй иргэдийг амьдаар нь шатаадаг байсан. Нэгэн удаа тэрээр бүх ядуу болон өвчтэй хүмүүсийг өөрийн байранд найр хийж байна хэмээн дуудсан байна. Хоол цай идэж уусны дараа тэрээр бүх хүмүүсээс уучлалт гуйж гараад байшингийн бүх цонх, хаалгыг модоор хашихыг тушаажээ. Харин дараа нь байшинг шатаасан байна. Энэ үед нэг ч хүн амьд гарч чадаагүй нь мэдээж юм.

www.caak.mn

Энэ олон аллагын үр дүнд тэрээр бүхий л ард иргэдээ өөрийн хяналтан дор байлгаж байсан юм. Харин албатаа өөрт нь хэр үнэнч болохыг мэдэхийн тулд тэрээр үзмэрийн талбай дээр алтан цомуудыг гаргаж тавьсан байна. Хүссэн хүн бүхэн энэ цомоос ууж болох боловч цомыг үзмэрийн талбайгаас хөдөлгөх ёсгүй гэжээ. Тухайн үед хотод 60,000 орчим хүн амьдарч байсан бөгөөд хэн ч энэ цомд гар хүрээгүй байна.

www.caak.mn

Тэрээр газар нутгаасаа Туркүүдийг хөөхийн тулд өөрийн дайчдыг явуулсан аж. Туркүүд ялалт байгуулж эхлэх үед тэрээр өөрийн газар нутгийг шатаасан байна. Үүнээс гадна, нутгийнхаа бүх худгийг хордуулсан байжээ.

www.caak.mn

Дракула алга болсон нь
Турктэй хийсэн дайны үеэр хунтайж дайны талбар дээр амиа алдсан байна. Түүнийг Бухарестийн оршуулгын газар оршуулсан хэмээн үзсэн аж. Харин зарим нь үзэхдээ хунтайжийн цогцсыг олоогүй гэнэ. Өөр нэг хувилбар нь түүнийг оршуулсан боловч хожим нь цогцос нь алга болсон хэмээн үзэж байгаа юм байна. Гэхдээ хоёрдахь хувилбар нь илүү дөхөж байгаа бөгөөд түүний алт эрдэнэсийг авахын тулд цогцсыг нь ухаж гаргасан байх магадлалтай ажээ.

www.caak.mn

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()