“Цус сорогч” амьтан

2014-11-12, 06:55
25,337
Афганистаны ууланд том соёотой ховор төрлийн (соёотой болохоор “цус сорогч” гэж нэрлэдэг) Кашмир хүдэр үзэгджээ. Энэ нь сүүлийн 60 жилийн түүхэнд ажиглагдаж буй соёотой нэн ховор төрлийн салаа туурайтныг харсан анхны тохиолдол ажээ.
“Цус сорогч” амьтан


Сонин бөгөөд аймшигтай гадаад төрхтэй хэдий ч, устах аюулд өртсөн энэ амьтад соёогоо үржлийн үед ашигладаг байна. Эрэгчин нь эмэгчинээ татах болон өрсөлдөгчтэйгээ тулалдахад л соёогоо хэрэглэхээс биш цус сорох зориулалтгүй ажээ.

Кашмир хүдэр нь Афганистаны зүүн хойд зүгийн уулсын хадархаг энгэрээр амьдардаг бөгөөд саяхан хэсэг сүрэгтэй таарсан болохоо Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд мэдээлсэн байна. Хамгийн сүүлд, 1948 онд Афганистаны Нуристанд уг хүдрийг эрдэмтэд олж харжээ. Тэднийг тухайн бүс нутгийг судалж байсан данийн судлаачид харсан байна.



Байгаль хамгаалах байгууллагын мэдээгээр, энэ төрлийн амьтан амьдарч буй орчин болон хулгайн анчдаас болоод устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ. Уг хүдрийн заарийг үнэртэн болон анагаах ухаанд ашигладаг учир алтнаас ч үнэтэй бөгөөд нэг килограммыг нь хар зах дээр 45.000 доллараар өгдөг байна. Харьцуулвал, яг одоо нэг кг алт 37,624 долларын үнэтэй ажээ.
 
Амьтан судлаачдын тодорхойлсноор, Кашмир хүдэр соёогоо орооны үед эмэгчнээ олж авахын тулд хоорондоо “тулалдахдаа” ашигладаг байна. 



Судлаачдын баг энэ ховор амьтдыг ялангуяа эрийг нь (гирээ) таван удаа олж харсан байна. Тэд өндөр бут сөөгөөр хүрээлэгдсэн хад чулуу ихтэй газар таарчээ.

Хүдэр алслагдсан бүс нутагт амьдардаг, эрдэмтдын нүдэнд ховор өртдөг учраас эдгээр амьтдын зураг тун ховор байдаг. Энэ төрлийн амьтдын талаар тодорхой зүйл байхгүй ч, Афганистанд түүний амьдрах орчныг нь хамгаалах ёстой гэж мэргэжилтнүүд хэлж байна.



«Энэ хүдэр нь Афганистаны амьд эрдэнэсийн нэг юм. Ирвэс зэрэг олны сайн мэдэх зэрлэг амьтдын нэгэн адил энэ ховор амьтан нь дайны хөлд дарагдсан энэ улсын байгалийн өв юм. Нөхцөл байдал тогтворжиж байгаа явдал ойрын ирээдүйд WCS болон түүний орон нутгийн түншүүдэд энэ төрлийн амьтныг хамгаалах хэрэгцээг үнэлэх боломжийг олгоно гэж бид найдаж байна.» -гэж Азийн WCS хөтөлбөрийн орлогч захирал Питер Захлер ярьсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()