Сая жилийн өмнө амьдарч байсан хүмүүс

2014-11-25, 04:38
28,705

Зураач Elisabeth Daynès-ийн ачаар бид дэлхий дээр сая жилийн өмнө амьдарч байсан амьд биетийн тухай мэдэх боломжтой болж байгаа юм. Тэрээр 20 жилийн турш шавар болон силикон ашиглаж сая жилийн өмнө амьдарч байсан амьтан болон хүмүүсийг бүтээж байгаа гэнэ.

Сая жилийн өмнө амьдарч байсан хүмүүс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
 
Түүний ажилууд мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа учир, дэлхийн музей түүний бүтээлүүдээр үзэсгэлэн ихээр гаргадаг байна. Ингээд сая гаруй жилийн өмнө амьдарч байсан хүмүүстэй танилцацгаая.

1. Шилэн нүд болон сэвхний ачаар энэ бүтээл бодит мэт харагдаж байна. 2.1-2.7 сая жилийн өмнө амьдарч байсан Африкийн иргэн. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn
 
2. Түүхэн хүмүүсийг бүтээхийн тулд Элизабет эхлээд гавлыг нь сайн гэгч нь судалдаг бөгөөд дараа нь компьютераар дүрсийг нь бүтээдэг байна. Ингээд бэлэн болсон баримал дээрээ булчин хийж энэ бүхнээ шавраар холбодог аж. 18 мянган жилийн өмнө амьдарч байсан Флоресс хүн. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn
 
3. Эхлээд Элизабет барималыг бүтээж, дараа нь силиконоор бүрдэг. Силикон дээр тэрээр судас, үрчлээ гэх мэт нарийн зүйлсийг зурдаг. Нүдний протез болон гавал нь түүний зургуудад бараг л амьд хүн мэт төрхийг бий болгодог. 2005 онд Чадегаас олдсон сахелантропын (Sahelanthropus tchadensis) гавал дээр хийсэн бүтээл. Тэрээр 6-7 сая жилийн өмнө амьдарч байсан байна. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn

4. Арби-Патогаас олдсон Хомо сапиенс. Энэ эмэгтэй 10 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn

5. Франц дахь "Cop Blac"-аас олдсон Хомо сапиенс. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn
 
6. Парантроп Бойса – Зүүн Африкт амьдарч байсан гоминид, 1.2-2.3 сая жилийн өмнө амьдарч байсан байна. Түүнийг 1959 онд Танзаниас олж илрүүлжээ. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn

7. Люси – 3.1 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1974 онд Эфиопоос гавлыг нь олж байсан аж. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris)

www.caak.mn

8. Хомо эректус буюу орчин үеийн хүний эх үүсвэр. Энэ бидний өвөг 1-1.3 сая жилийн өмнө одоогийн Индонезид амьдарч байсан аж. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn
 
9. Эмэгтэй флоресс хүн. Тэрээр 1.06 метрийн өндөртэй байсан бөгөөд 10 мянган жилийн өмнө амьдарч байсан байна. Түүнийг 2003 онд Индонезийн Флорес арлын Лианг Буа арлаас олж илрүүлсэн аж. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn

10. Францын Saint Cesaire-д амьдарч байсан эмэгтэй Неандерталец. (Фото: P.Plailly/E.Daynès – Reconstruction Atelier Daynès Paris).

www.caak.mn
 

NULL

NULL

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()