Жингээ хасахад зориулсан 25 энгийн зөвлөгөө

2014-11-30, 03:40
20,972
Жингээ хасах гэдэг хүнд хэцүү зүйл байх ёсгүй. Цөөн хэдэн амьдралын хэв маягаа өөрчилснөөр та зөвхөн жингээ хасаад зогсохгүй, эрүүл мэнддээ анхаарал хандуулж чадна. Үүний тулд доорх 25 зөвлөгөөг хэвшил болгоорой.
Жингээ хасахад зориулсан 25 энгийн зөвлөгөө
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Хооллохын өмнө ус их уу.
Судлаачдын үзэж байгаагаар хоолны өмнө болон 2 цагийн дараа шингэн зүйл сайн уух нь хоолны шингэцэнд сайн нөлөө үзүүлдэг гэжээ. Хооллохын өмнө ус уух нь инсулины хэмжээ огцом ихсэхээс сэргийлнэ. Инсулины хэмжээ нь жин хасахад чухал нөлөөтэй. Учир нь цусан дах инсулины хэмжээ их байх үед, биед өөх тос хуримтлагдах боломж өсдөг.

www.caak.mn

2. Аль болох жижиг тавганд хоолло.
Саладны тавагнаас хооллоно гэдэг нь бага порцоор иднэ гэсэн үг. Таны тавагны төгс хэмжээ 22.8 см (диаметр) байх хэрэгтэй, энэ нь таны цатгахуйц хэвийн хэмжээ юм шүү.

www.caak.mn

3. Хооллох цаг гарга.
Хооллоход хамгийн багадаа 15 мин гарга. Энэ нь гэдэсний хэмжээнээс илүү цадлаа гэж бодоход шаардлагатай хугацаа.

www.caak.mn

4. Хорхойсохоос зайлсхий.
Энэ нь таньд магадгүй хүнд даалгавар мэт санагдаж болох юм. Гэхдээ дараагийн удаа та ямар нэг зүйлд үнэхээр хорхойсч, идмээр санагдаж байгаа бол шууд аваад идэхээсээ өмнө 20 минут хүлээ. Энэ нь таньд татгалзах боломж болж өгнө.

www.caak.mn

5. Боломжтой бол аль болох энгийн шат ашигла.
Байнга шатаар явах нь олон талын давуу талтай бөгөөд минутанд 10 калори шатаана.

www.caak.mn

6. Өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж сурах.
Сэтгэлээр унасан, гунигласан, стресст автсан үеэ анзаарч, тэр үед юу идэж байгаагаа ажигла. Чанар муутай, таргалуулдаг хоол хүнс идэхийн оронд гадуур алхаж, найз нөхөдтэйгөө уулзаж, усанд сэлж, спортоор хичээллэхийг хичээ.

www.caak.mn

7. Хамгийн багадаа 7 цаг унт.
Ядарсан байдал нь таны дасгалаа больж, нэмэлт хоол хүнс идэх шалтгаан болдог.

www.caak.mn

8. Тохирсон хувцас өмс.
Хэт хэлхгэр хувцас таны жинг нэмэгдүүлж харагдуулна. Харин яг таарсан хувцас өмсөх үедээ та, та жин нэмэгдэж байгаа эсэхээ харж, түүнийг хасахыг хичээж эхлэнэ.

www.caak.mn

9. Идэж дуусаад, үлдсэн хоолоо даруй хураа.
Хооллосныхоо дараа, та зүгээр л хивж эхлэхээс болгоомжилж даруй ширээгээ хураа. Өөр нэг арга бол үлдсэн хоолоо бүтээгээд , тэднийг зүгээр л ам руугаа хийж суухаас зайлсхийх явдал юм.

www.caak.mn

10. Жин хаях зорилгоо бусадтай хуваалц.
Та хэн нэгэнтэй хамтарснаар, таны жин хасах зорилго биелэх магадлал 50 хувь өснө. Найз нөхөд, гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамтран илүүдэл жингээ хэрхэн хасахыг хараарай.

www.caak.mn

11. Зурагт үзэж байхдаа дасгал хий.
Дасгал хийнэ гэдэг танд дарамт болох учиргүй. Та өдөр бүр хийж заншсан өдөр тутмын үйл ажиллагаатайгаа дасгалаа нэгтгэж өг. Жишээ нь та өдөр бүр шүдээ угаадаг шүү дээ. Зурагт үзэж байхдаа гүйлтийн зам дээр гүйж, дасгал хийж болно шүү дээ. Танд өөрийн бие, эрүүл мэнддээ анхаарал хандуулахад 20 минут л хангалттай.

www.caak.mn

12. Өглөөний цайгаа ууж хэвш.
Сэрснээсээ хойш нэг цагийн дотор цайгаа уух нь таны бодисын солилцоог нэмэгдүүлдэг чухал ач холбогдолтой.

www.caak.mn

13. Үдийн хоолоо бэлдэж авчир.
Гэрээсээ үдийн хоолоо бэлдэж ажилдаа авчир. Энэ нь танд эрүүл хооллоход тус болно.

www.caak.mn

14. Та сэрэх цагаасаа өмнө 12 цагийн дараа идэж болохгүй.
Таны ходоод зөв шингээж, бүрэн хоосон болоход дор хаяж 12 цаг шаардлагатай. Жишээлбэл: хэрэв та өглөө бүр 6 цагт босдог бол оройн 6 цагаас хойш ямар нэг зүйл идэх хэрэггүй гэсэн үг.

www.caak.mn

15. Давснаас татгалз.
Давс бүдүүрэх шалтгаан болдог, тиймээс хоолоо шинэ ургамал, хүнсний ногоогоор амтлаарай.

www.caak.mn

16. Цангасан уу өлссөн үү?
Таны бие өлссөн, цангасан гэдэг 2 мэдээллийг адилхан өлсөж байна гэж хүлээж авдаг. Шууд л ямар нэгэн түргэн хоол, амттан авч идэхээсээ өмнө та би яг өлссөн үү? эсвэл цангасан уу? гэдгээ бодож үзээрэй. Нэг аяга ус уугаад хэсэг хүлээгээд үзээрэй. Та үнэхээр цангасан байснаа мэдэх болно.

www.caak.mn

17. Өөртөө зориулж зууш авчир.
Энэ нь танд хамт ажиллагчдын тань авчирсан хөөмөл боовыг идэхгүй байхад тусалж чадна.

www.caak.mn

18. Усны агууламж өндөртэй амттан сонго.
Тарвас, чинжүү, интоор, майлз зэрэг жимснүүд усны агууламж өндөртэй байдаг. Усны агууламж өндөртэй зүйлс таныг түргэн цатгаж, таргалалтаас сэргийлэхэд туслана.

www.caak.mn

19. Алим хив. Munch on an apple.
Алим бол ширхлэг эдээр баялаг бөгөөд пектин гэж нэрлэгддэг ферментээр дамжуулан хоол идэх дур хүслийг дардаг шидтэй. Пектин нь мөн цусан дах сахарын хэмжээг хянахад тусалдаг.

www.caak.mn

20. Өдөр бүр амттан ид.
Тийм ээ, та зөв уншсан. Өдөрт жаахан шоколад идэх нь таны хорхойг дарж, их хэмжээний боов, жигнэмэг идэхээс сэргийлнэ. Хар шоколаданд мөн их хэмжээний стресс дарах эд болон үл исэлдүүлэгч агуулагддаг.

www.caak.mn

21. Байгалийн амттан болох жимс хэрэглэ.
Цагаан элсэн чихрийн оронд зөгийн бал, буталсан жимс хэрэглэ.

www.caak.mn

22. Сэндвичинд маойнез болон цөцгий хэрэглэхээ зогсоо.
Эрүүл хооллохын тулд, тослог зүйлийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

www.caak.mn

23. Дахин ашиглагддаг усны сав хэрэглэ.
Ширээн дээрээ үргэлж усны сав байлга. Бага багаар байнга ус уух нь идэх хүслийг дарж, өлсгөлөн мэдрэмжийг үгүй хийнэ.

www.caak.mn

24. Утас болон компьютер дээрээ цаг тутам сануулга тавих.
Таны босч алхах, дасгал хийх зэргийг сануулах маш олон арга бий. Утас, комьпютер дээрээ сэрүүлэг тавьж тогтмол хөдөлгөөнтэй бай.

www.caak.mn

25. Олон нийттэй хамт хоолло.
Телевиз, комьпютерийн дэлгэцийн өмнө идэхээс зайлсхий. Өөр хэн нэгэнтэй хамт идэх нь, бодлогогүй их идэхээс зайлхийхэд туслана.

www.caak.mn
Эцэст нь сануулахад, үргэлж бие махбодь, эрүүл мэнддээ хор хөнөөлгүй турах арга, дэглэмийг сонгоорой.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()