Өнгөрсөн зууны эмчилгээний аймшигтай аргууд

2014-12-11, 06:04
25,963
Бие өвдөх үед юу ч хамаагүй хийлгэж, эрүүл саруул болохыг хүн бүр хүсдэг билээ. Мэдээж орчин үед эмчилгээ хийлгэхэд илүү хялбар болсон ч дээр үед техник технологи, тоног төхөөрөмж хөгжөөгүй байх үед ихээхэн хачирхалтай, жигшмээр аюултай аргаар эмчилгээ хийдэг байсан байна.
Өнгөрсөн зууны эмчилгээний аймшигтай аргууд


1. Үхсэн хулгана

Эртний Египтүүд үхсэн хулганы махыг нунтаглаж шүдний өвчин намдаах зориулалтаар хэрэглэж байжээ. Харин Англид үү, ургацаг арилгадаг байсан байна.

www.caak.mn

2. Хонины элэг
Месопотамд хонины элэг ашиглан төрөл бүрийн өвчин дээр судалгаа хийдэг байжээ.

www.caak.mn

3. Хий буюу унгас хадгалах
Дундад зууны үед халдварт өвчнийг муу ёрын сүнс ирснээр үүсдэг хэмээн үздэг байсан учир, өөрийн биеэс гаргасан хийгээ шилэн саванд хадгалах хэрэгтэй гэдэг байсан байна. Харин дараа нь ямар нэгэн өвчин эмгэг ирэх үед саваа нээж муу ёрын сүнсийг зайлуулдаг байжээ.

www.caak.mn

4. Метамфетамин
Адольф Гитлерийн үед Метамфетаминыг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байсан байна. Тэрээр өөрөө байнга сэтгэлээр унадаг байсан учир амин дэмийн хамт хар тамхи хольж ихээр тариулдаг байжээ.

www.caak.mn

5. Мариани дарс
1800 оны үед химич Анжело Мариани “эмчилгээний дарс” хийсэн бөгөөд найрлаганд нь дарс болон кокагийн навч оржээ. Кокагийн навч нь мансууруулах бодистой учир олны дунд энэ дарс нэлээд алдартай болсон байна.

www.caak.mn

6. Кока-кола
Марианигийн амжилтан дээр тулгуурлан Жон Пембертон бас нэгэн ундааг бэлдсэн бөгөөд үүнд колагийн самар, кокогийн навч багтаж байжээ. Ингээд дэлхийн хамгийн анхны кока-кола бүтсэн байна. Толгойны өвчин, сульдах зэргийг эмчлэх боломжтой байсан хэмээн зохиогч үзэж байжээ.

www.caak.mn

7. Хэл зүсэх
1800 оны үед гацаа хүмүүсийг эмчлэхийн тулд хэлнийхэн үзүүрийг зүсэж байсан байна. Үүнээс болж олон хүмүүс цус алдалтаас болж амь насаа алддаг байжээ.

www.caak.mn

8. Симпатик нунтаг
17-р зууны үед Сэр Кенельм Дигби гахайн тархи, чулуужсан хүүр болон чийгний улааныг ашиглан нэгэн нунтаг бүтээжээ. Энэ нунтаг бодисоор шархадсан хүмүүсийг эмчилдэг байсан байна.

www.caak.mn

9. Шээс
Дундад зууны үед шээсний өнгө, үнэрээр тухайн хүний өвчнийг тодорхойлдог байжээ. Мөн дайны үед шээсийг ариутгах бодис болгон хэрэглэдэг байсан байна.

www.caak.mn

10. Могойн тос
Хятадын уламжлалт эмчилгээнд үе мөч эмчлэхэд ашигладаг.

www.caak.mn

11. Хүнцэл
Викторигийн цаг үед хүнцлийг гоо сайхны эмчилгээнд ашигладаг байсан байна. Ялангуяа хумхаа өвчинд ихээр хэрэглэдэг байжээ.

www.caak.mn

12. Хөгзөрсөн талх
Эртний Египтед хөгзөрсөн талхаар халдваргүйжүүлэлт хийдэг байсан байна.

www.caak.mn

13. Зүү
Дундад зууны үед нүдний цагааг энгийн зүүгээр авдаг байжээ.

www.caak.mn

14. Халаасан төмөр
Шамбрам өвчнийг эмчлэхийн тулд халаасан төмөр ашигладаг байсан бөгөөд энэ нь их хэмжээний цус алдах аюулд хүргэж байсан байна.

www.caak.mn

15. Зурхай
Дундад зууны үед эмч нар ямар нэгэн онош тавихдаа тухайн өдрийн зурхайг хардаг байжээ.

www.caak.mn

16. Зөгийн баланд хийсэн хүүр
Арабт 70-80 насны эрчүүд өөр нэгэн хүний амийг аврахын тулд өөрийгөө өгөхөд бэлэн байжээ. Энэ тохиолдолд тухайн хүмүүс огт хоол идэхгүй харин зөвхөн зөгийн бал уудаг байсан байна. Харин түүнийг нас барсны дараа авсанд нь дүүрэн зөгийн бал хийж тухайн хүнийг хэвтүүлдэг байжээ. Дараа нь хүүр байсан зөгийн балыг авч, үе мөч эмчлэхэд ашиглаж байсан байна.

www.caak.mn

17. Эмгэн хумс
1700 оны үед нунтагласан эмгэн хумсаар ханиад эмчилдэг байжээ.

www.caak.mn

18. Героин
20-р зууны үед энэхүү мансууруулах бодисоор ханиад эмчилдэг байсан байна.

www.caak.mn

19. Мөс цоолох хутга
Америкийн сэтгэл судлаач Уолтер Фримен энэ багажаар нүдний орчим байрлах ясанд нүх гаргаснаар тухайн хүний сэтгэл санааны өвчнийг анагааж чадна гэж үзэж байжээ.

www.caak.mn

11. Хумхаа
Хэдийгээр хумхаа өвчнөөс болж олон хүн нас барж байсан ч, доктор Юлиус Вагнер-Яурегга энэ өвчин нь тэмбүү өвчний эсрэг бактерийг хүний биед хуримтлуулна гэж үзэж байсан байна. Тиймдээ ч тэмбүү өвчтэй хүнд Хумхаа өвчин албаар тусгаж туршилтаа хийж байжээ. 1927 онд тэрээр өөрийнхөө энэ нээлтээр Нобелийн шагналыг хүртэж байжээ.

www.caak.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()