Алдартнуудын дуртай хоолнууд

2014-12-16, 01:14
24,475

Алдартангууд өөрсдийн хийж буй хачирхалтай үйлдлээр олныг гайхшруулсаар байдаг. Тэгвэл тэд хоол идэхдээ ч олны анхаарлыг татсан сонголт хийдэг. Ингээд дэлхийн алдар, цуутай хүмүүсийн хамгийн дуртай хоолнуудаас сонирхоцгооё.

Алдартнуудын дуртай хоолнууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа


  ОХУ-ын ерөнхийлөгч Путин өрөөндөө халуун савтай цай байлгаж, завсарлагааныхаа үеэр уудаг байна.

www.caak.mn
 
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг 2011 онд зөвхөн өөрийн хороосон амьтны махыг иднэ хэмээн зарлажээ. Дараа нь тэр тахиа, гахай, ямаа төхөөрж сурсан ч сүүлдээ аль болох бага мах идэхээр болсон байна.

www.caak.mn
 
Жорж Буш \том\ брокколи буюу "цэцэгт байцаа" идэх дургүй байсан учир, Цагаан ордонд энэ ногоогоор хоол хийхийг хориглосон байна. Мөн тэрээр байнга "Air Force One" нислэгийн компаниар нисдэг байсан учир тэднийг ч бас брокколигоор хоол хийхийг хориглож байжээ.

www.caak.mn
 
Харин Барак Обама эсрэгээрээ брокколи /цэцэгт байцаа/ идэх дуртай бөгөөд улаан манжинд дургүй гэнэ. Үүнээс гадна тэрээр түргэн хоол идэх ихээхэн дуртай юм байна. Мөн 2012 оноос эхлэн тэрээр Цагаан ордонд өөрөө шар айраг исгэж хийх болжээ.

www.caak.mn

Оросын тэрбумтан, Челси багийн эзэн Роман Абрамович бугын маханд ихээхэн дуртай бөгөөд ОХУ болон хилийн чанд руу экспортлохыг санал болгосон боловч энэ нь бүтэлгүйтсэн байна.

www.caak.mn

Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс нэг хэсэг жимс жимсгэнэ идэж амьдарч байсан аж. Тэрээр цагаан хоолтон юм байна.

www.caak.mn

"Ford" машины үйлдвэрийг үүсгэн байгуулагч Хенри Форд юугаар ч хоол хийж болно гэж үздэг байсан учир хогийн ургамлаар хүртэл салат хийж иддэг байжээ.

www.caak.mn

Америкийн алдарт онгоц зохион бүтээгч Ховард Хьюз вандуйнд ихээхэн дуртай бөгөөд бүхий л төрлийн хоолонд вандуй нэмж ашигладаг байсан аж.

www.caak.mn

Ким Чен Ын аварга загасны сэрвээгээр хийсэн хоол болон “Эмменталь” бяслаганд ихээхэн дуртай гэнэ. “Эмменталь” бяслагийг түүнд зориулан Хойд Солонгос улсад оруулж ирдэг байна.

www.caak.mn

Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттерана-ийн дуртай хоол нь шувууны мах юм байна. Шувууг бүхлээр нь болгож бэлтгэдэг бөгөөд амттан болгон иддэг байжээ.

www.caak.mn

"PlayBoy" –ийн үүсгэн байгуулагч Хью Хефнер алдартай тогооч нарын хоолыг л иддэг байна. Хэрвээ хоол хийсэн тогоочийг мэдэхгүй бол, хийсэн хоолноос нь татгалздаг аж.

www.caak.mn
 

NULL

NULL

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()