Дэлхийн хамгийн өндөр хүний түүх

Роберт Першинг Уодлоу (Robert Pershing Wadlow) нь 1918 онд АНУ-ын Иллинойс мужийн Олтон хотод айлын ууган хүү болон мэндэлжээ. Гинессийн амжилтын номонд тэмдэглэснээр тэрээр 199 кг жинтэй бөгөөд 272 см-ийн өндөртэй байсан байна. 11 сартай байхдаа тэрээр 104 см-ийн өндөртэй байсан бөгөөд энэ нь 4 настай хүүхдийн дундаж өндөртэй тэнцэж байжээ.
Дэлхийн хамгийн өндөр хүний түүх
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


6 настай байхдаа Роберт 182 см-ийн өндөртэй байсан бөгөөд ааваасаа илүү өндөр байсан гэнэ.

10 настай Роберт ангийнхаа хүүхдийн хамт. Түүний өндөр 198см байсан байна.

www.caak.mn

(10 настай Роберт).

www.caak.mn

Боксын домогт тамирчин Примо Карнерийн хамт. Энэ үед Роберт 12 настай байсан бөгөөд 218 см-ийн өндөртэй байжээ. Харин Примо 205 см-ийн өндөртэй байсан байна.

www.caak.mn

Роберт гэр бүлийнхээ хамтр, 1935 он. Энэ үед тэрээр 17 настай байсан бөгөөд 246 см-ийн өндөр, 142 кг жинтэй байсан юм.

www.caak.mn

18 настай байхдаа тэрээр гутлын үйлдвэрт ажилд орсон бөгөөд дараа нь гэр бүлийнхээ машинаар дэлхийг тойрон аялах болжээ. Түүний эцэг нь машиныхаа урд талын суудлыг авч хаясан бөгөөд энэ нь түүнд тухтай суух боломжийг олгож байсан юм.

www.caak.mn

18 насандаа тэрээр 115 размерийн гутал өмсдөг байсан бөгөөд захиалгаар гутал үйлдвэрлүүлдэг байжээ. Харин гутлын үйлдвэрт ажилд орсноор гуталны тал дээр санаа зовох зүйлгүй болсон юм.

www.caak.mn

115 размерийн гутал.

www.caak.mn

38 размерийн гуталтай харьцуулахад...

www.caak.mn

"Sons of the Pioneers" хамтлагийнхны хамт "Texas Centennial" үзэсгэлэнгийн үеэр, 1936 он.

www.caak.mn

Шүтэн бишригчдийнхээ хамт.

www.caak.mn

Гэр бүлийнхээ хамт.

www.caak.mn

www.caak.mn

Ээж болон дүүгийнхээ хамт.

www.caak.mn

www.caak.mn

Тэрээр циркийн "Ringling Brothers & Barnum & Bailey" үзүүлбэрт оролцож байсан юм.

www.caak.mn

Өдөрт 2 удаа үзүүлбэрт оролцдог байжээ.

Тэрээр тайзан дээр зөвхөн костюмтай гардаг байсан гэнэ.

www.caak.mn

“Queen Mary” хөлөг онгоцны тавцан дээр.

www.caak.mn

Роберт Мэри Пикфордыг онгоцны буудал дээр тосож байна. 20 настай болох үед түүнд алхах хэцүү болж эхэлсэн байна.

www.caak.mn

Цаг хугацаа өнгөрөх тусам түүний биеийн байдал муудаж тэрээр таяг тулах болжээ.

www.caak.mn

1940 оны 6 сарын 27-нд хамгийн сүүлд түүний өндрийг хэмжиж үзэхэд 272 см байсан байна. 1940 оны 7 сарын 4-нд Мичиган мужид болсон үзүүлбэрийн үеэр тэрээр хөлөө холгочихсон аж. Энэ нь хөлийг нь идээлүүлэх болжээ. Түүний өвчнийг цус юүлэх арга замаар эмчлэхийг хичээсэн боловч энэ нь бүтэлгүйтэж 1940 оны 7 сарын 15-нд 22 настайдаа нас баржээ.

Уодлоугийн оршуулганд 40 мянган Америкчүүд ирсэн байна. Түүний авс нь хагас тонн жинтэй байсан бөгөөд 12 хүн өргөж явсан аж. Уодлоугийн булшны чулуу бусад хүмүүсийн чулуунаас хэд дахин том бөгөөд булшин дээр нь «At Rest» хэмээн бичсэн аж.

Жич: Дэлхийн шинэ үеийн түүхэнд түүнээс өндөр хүн одоогоор төрөөгүй байгаа юм.

www.caak.mn

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()