Эртний аймшигт уламжлалууд

Одоо хүртэл хадгалагдан ирсэн овог, аймгийн ихэнхи уламжлалууд төдийлөн хор хохиролгүй байдаг ч зарим нэг нь хэрцгий, маш их өвчин, зовлон мэдрүүлсэн байдаг байна. Иймэрхүү аймшигтай, аюултай уламжлалууд Дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ. Ингээд эртний үеэс уламжлагдан ирсэн аймшигт зан үйлүүдээс сонирхоцгооё.
Эртний аймшигт уламжлалууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Хүний мах идэх
Энэтхэгийн Варанаси хотод оршин суух Агхори Бабы үндэстэнгүүд нас барагсдын махыг иддэг байна. Тэдний үзэж байгаагаар хүнд байх хамгийн их аймшиг нь үхэл байдаг гэнэ. Харин нас барагсдын махыг идсэнээр өөрийгөө энэ айдсаас салгаж, гэгээрэлд хүрэх замыг хөтөлдөг байна. Индуист шашинд таван төрлийн хүнийг чандарлаж болдоггүй гэнэ. Үүнд: гэгээнтэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, нөхөрт гараагүй эмэгтэй болон могойнд хатгуулж нас барсан хүмүүс багтдаг аж. Тэднийг Ганг гол руу хаядаг бөгөөд дараа нь тэднийг голоос гаргаж Агхориуд иддэг байна.



2. Өөрийгөө шийтгэх
Жил бүр адис хүртэх сарын үеэр Лалын шашинтангууд өөрсдийгөө шийтгэж, тамладаг байна. Энэ нь Хусейн болон түүний ач Мухаммед нарын хэрцгий байдлаар амиа алдсан зовлонгоос бага ч болов амсах зорилготой байдаг гэнэ. Эрчүүд нь хурц үзүүртэй төмөр гинжээр өөрсдийгөө ороолгодог байна. Тэд тусгай ундаа ууж, өөрийн ухаан бодлоо алдсан байдаг учир ямар нэгэн өвчин мэдэрдэггүй байна.



3. Ороонго модноос үсрэх
Номхон далайн Бунлал тосгонд Гкол хэмээх уламжлалт ёслол болж өнгөрдөг аж. Тосгоны хүмүүс дуу дуулж, бүжиг бүжиглэдэг бөгөөд дараа нь эрчүүд аюултай харайлтыг хийхэд бэлтгэдэг байна. Ингээд тэд энэ ёслолд зориулан барьсан байшингаас өндрөөс үсэрдэг аж. Ингээд хэдий чинээ өндрөөс үсрэнэ төдий чинээ адис хүртэх болно гэдэгт тэд итгэлтэй байдаг гэнэ.



4. Галан аялал
Энэ наадам нь Малайзийн Пенангед болж өнгөрдөг байна. Наадмын гол үйл ажиллагааны нэг нь халуун нүүрсэн дээгүүр хөл нүцгэн гүйдэг ажээ. Энэ нь муу ёрын сүнсийг зайлуулж, муу бодлоос зайлсхийхэд тусалдаг гэж үздэг байна.



5. Нас барагсадтай бүжиглэх
Famadihana буюу “яс эргүүлэх” ёслол нь Мадагаскарт болдог байна. Тэдний үзэж байгаагаар хүүр хэдий чинээ хурдан үгүй болно төдий чинээ сүнс нь хурдан гардаг гэнэ. Тиймээс тэд ойр дотныхныгоо булшнаас нь гаргаж тойрон бүжиглэж, буцааж булдаг байна. Энэ үйлийг 2-7 жил тутам хийдэг аж.



6. Сорвижуулах
Шинэ Гвинейн Канингара омгийнхон сүнс болон өөрийн омгийн харилцааг бэхжүүлэхийн тулд нэгэн хачирхалтай үйлийг хийдэг байна. Өсвөр насны хүүхдүүд 2 сар “Сүнсний байр”-нд амьдардаг аж. Ийнхүү тусгаарлагдсаны дараа тэд том хүн болох ёслолд бэлтгэдэг байна. Ёслолын үеэр тухайн хүнд худс модоор хийсэн үзүүртэй зүүгээр биен дээр нь цоолж, сүлбэж сорвижуулдаг аж. Биеийг нь матрын арьс мэт болгодог бөгөөд энэ нь матар жаахан хүүхдийг идэж, том залууг үлдээсэн гэсэн утгыг илэрхийлдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()