Та үүнийг мэдэх үү?

Та бүхний мэдлэг мэдээллийн санд бага ч болов дусал нэмэрлэхээр "Та үүнийг мэдэх үү?" хэмээх танин мэдэхүйн цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа


1. Хими эмчилгээний дараа ургасан үсний өнгө бүтэц өөрчлөгддөг.

www.caak.mn

2. “Dumb and Dumber” киноны зураг авалтын үеэр Жим Кэрри “Stanley” зочид буудалд (нэгэн цагт "Shining" киноны зураг авалт болж байсан газар) амьдарч байсан бөгөөд 237 тоот өрөөнд орно гэсээр байгаад оржээ. Нэгэн удаа нилээд орой болсон хойно Кэрри өрөө рүүгээ унтахаар явжээ. Гэтэл гурван цагийн дараа өрөөнөөсөө харвасан сум шиг хар хурдаараа гарч ирээд хэнд ч, юу ч хэлэлгүй тэр даруй зочид буудлыг орхин оджээ. Жүжигчин одоо болтол тэр үед өөрт нь юу тохиолдсоныг ярихаас татгалздаг байна.

www.caak.mn

3. Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман, Япон улсууд холбоотнууд байсан ч, сүүлд Гитлер “шар арьстнуудын” эсрэг дайн дэгдээхээр төлөвлөж байжээ. Түүний төлөвлөснөөр нацистууд болон Японы эзэнт гүрний хоорондын энэ эцсийн тулаан нь "Дэлхийг хэн захирах вэ?" гэдгийг тодруулах ёстой байсан байна.

www.caak.mn

4. Сэтгэцийн өвчтэй америк залуу амиа хорлохоор толгой руугаа бууджээ. Гэтэл сум өвчний шалтгаан болж байсан яг тэр хэсгийг онож, улмаар залуу эдгэсэн байна. Хожим нь тэрээр коллежийг онц дүнтэй төгсжээ.

www.caak.mn

5. “Эхлэл” кинонд үхэж буй Морис Фишерийн дүрд тоглосон жүжигчин Пит Постлетуэйт үнэхээр хорт хавдрын улмаас үхжээ. Тэрээр өөрийн тоглосон киногоо дэлгэцэнд гарснаас хойш таван сарын дараа нас барсан байна.

www.caak.mn

6. Вибратор буюу чичрүүлэгч нь анх “хий” өвчнөөс эмэгтэйчүүдийг эмчлэх эмчийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор бүтээгдсэн ажээ.

www.caak.mn

7. Техасын сувилагч байсан нэгэн эмэгтэй даргаасаа магтаал сонсох зорилгоор хүүхдүүдийг тариулах хүртэл нь өвчлүүлээд дараа нь “баатарлагаар” эмчилдэг байжээ. Бүх зүйл илэрч, сувилагчид 150 жил хорих ял оноосон байна. 2017 онд түүнийг (бусад олон хоригдлуудын хамт) америкийн шоронгуудыг хэт дүүргэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан өршөөлийн хуульд хамрагдан чөлөөлөх юм байна.

www.caak.mn

8. 1965 оноос 1972 оныг хүртэл ТТГ /тагнуулын төв газар/-ын хэрэгжүүлсэн эрүү шүүлт тулгах "Финикс" хөтөлбөрийн улмаас 26-41 мянган хүн амь насаа алджээ. Хөтөлбөр нь хүчирхийлэл, цахилгаан тогоор тамлах, тэр ч байтугай амьд могойны тусламжтайгаар хүчиндэх зэрэг тактикийг ашиглаж байжээ. Ихэнхи хоригдлууд доромжлолыг тэсвэрлэж чадаагүй байна.

www.caak.mn

9. Алдарт “Мэри Поппинс” номны зохиогч Памела Трэверс цор ганцаар байсаар нас баржээ. Амьдралынхаа эцсийн мөчид “тэр хэнийг ч хайрладаггүй, түүнийг хэн ч хайрладаггүй” байсан гэж түүний ач зээ нар нь ярьсан байдаг.

www.caak.mn

10. 20 мянган төрөл зүйлийн зөгийнүүдээс зөвхөн долоо нь зөгийн бал гаргадаг байна.

www.caak.mn

11. Чинээлэг эрчүүд ядуу эрчүүдийг бодвол тарган байх нь элбэг ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд харин эсрэгээр баячуудыг бодвол ядуу бүсгүйчүүд илүүдэл жингээсээ болж шаналж байна.

www.caak.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()