Амь насаа алдах магадлалтай зүйлс

Одоо та бүхэнд хүргэх гэж буй эдгээр баримтуудыг та бага ч болов наргиантай хүлээн авч төдийлөн санаа зовохгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйл амь нас авч одох нь ч бий гэнэ. Ингээд таны үнэмшихээргүй баримтуудаас хүргэе.
Амь насаа алдах магадлалтай зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Өдөрт 2 цагаас илүү зурагт үзэх нь таны насыг 1.4 жилээр хороодог байна. Тиймээс та өдөрт 6 цаг зурагт үздэг бол 5 жилийн өмнө нас барах нь ээ.

www.caak.mn

2. Оффисын ширээн дээр угаалгын өрөөнөөс 400 дахин их нян байдаг байна.

www.caak.mn

3. Гольф тоглох нь зарим тохиолдолд аюултай байдаг гэнэ. Нэгэн уурласан тоглогч гольфийн цохиурыг сандал руу шидтэл цохиур нь хугарч үсрээд зүрхийг нь оночихсон аж. Энэ зүйл өөр гурван гольфчинтой тохиолдсон байна.

www.caak.mn

4. Аюул тохиолдох үед хун шувууд илүү догшин болдог аж. Тэд онгоц унагаж, усны тэшүүртэй иргэд рүү довтолж, нохойг үхтэл нь багалзуурдаж байсан байна.

www.caak.mn

5. Нэг фунт самрын тосонд 150 орчим тооны шавж байдаг гэнэ.

www.caak.mn

6. Өдөр бүр асаасан лаа 15,000 орчим айлд гал гарах шалтгаан болдог.

www.caak.mn

7. Хэрвээ та хамаагүй хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Харин найтаахгүй байхыг хичээвэл хүзүүний эсвэл тархиныхаа артерийн судсыг гэмтээх боломжтой.

www.caak.mn

8. Өмдний цахилгаан нь бэлэг эрхтэн гэмтээх томоохон шалтгаан болдог. Жил бүр цахилгаанаас болж 1700 эрэгтэй бэлэг эрхтнээ гэмтээдэг байна.

www.caak.mn

9. Хэрвээ та бөгж зүүдэг бол таны бөгжний дор 740 сая микроб байгаа гэдгийг санаарай.

www.caak.mn

10. Жил бүр АНУ-д 600 хүн орноосоо унаж амиа алддаг.

www.caak.mn

11. Улаан өнгөтэй жимсний йогуртны өнгийг ихэнхидээ улаан хорхойноос гаргаж авдаг байна.

www.caak.mn

12. Жил бүр Оросод мөс хайлснаас болж 100 хүн нас бардаг. Үүнд голын мөс, байшингийн дээвэр дээрх хайлсан мөс зэрэг орох юм.

www.caak.mn

13. Жил бүр угаалгын өрөөнд санаандгүй тохиолдлоор 340 хүн амь насаа алддаг байна. Дундаж тоогоор 25 орчим Америк иргэн усанд орж байхдаа живдэг аж.

www.caak.mn

14. Цахилгаан цохих үед гэрт тань байгаа цахилгаан хэрэгслээр дамждаг байна.

www.caak.mn

15. Жил бүр жолооны ард гар утсаа оролдож буй хүмүүсийн 6000 нь амиа алддаг аж.

www.caak.mn

16. Зарим эрвээхийнүүд цус сорох дуртай байдаг.

www.caak.mn

17. Кандиру хэмээх загас нь шээсний сүвээр дамжин хүний биед орох магадлалтай байдаг. Шээсний сүвэнд орсноор ханан дахь цусыг сорж хүний биеийг өвтгөдөг байна.

www.caak.mn

18. 1998 онд түргэн хоолны ажилчид ажлын байран дээрээ цагдаа нараас илүү ихээр амиа алджээ. Сард 4-5 хүн амиа алддаг бөгөөд ихэнхидээ дээрмээс болдог байна.

www.caak.mn

19. 2-3 жилийн дотор гудасны жин 2-3 кг-ийг нэмдэг бөгөөд ихэнхидээ энэ нь хачиг, тэдний ялгадас байдаг аж.

www.caak.mn

20. Америкчууд шүдний чигчлүүрэнд нь хахах нь элбэг тохиолддог. Жил бүр 9000 орчим хүн шүдний чигчлүүрнээс болж шарх авдаг байна.

www.caak.mn

21. Метроны буудал дээр амьсгалж буй агаарын 15% нь хүний арьсны эд эс байдаг.

www.caak.mn

22. АНУ-д жилд дунджаар 12,000 хүн шатнаас унаж амиа алддаг байна. Ихэнхи нь гэртээ тохиолддог аж.

www.caak.mn

23. Харин цахилгаан шатаар явбал энэ тоо багасах бөгөөд жил бүр 27 хүн цахилгаан шатаар явж байгаад амиа алддаг байна.

www.caak.mn

24. Олон тооны шампунь, үсний будаг болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хавдар үүсгэх бодис агуулагдсан байдаг.

www.caak.mn

25. Гар утасны 16%-д нь ялгадас наалдсан байдаг аж.

www.caak.mn

13
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()