Америкийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиуд

Эдгээр сургуулиудын сургалтын програм дах тогтвортой хөгжил, шинэлэг санааг харгалзан үзэж, Америкын нэгдсэн улсад хамгийн сайн бизнесийн сургуулиудыг жагсаасан байна. Жагсаалтанд дэлхийн бизнесийн сургуулиудын дунд чансаа дээгүүр ордог тодорхой нэр хүнд бүхий сургуулиуд багтсан байна.
Америкийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиуд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


10. Duke University: The Fuqua School of Business
Duke их сургуулийг төгсөгчдийн жилийн дундаж цалин Станфордынхоос бага хэдий ч 141,772$, энэхүү нэр хүндтэй сургууль нь суралцагчдадаа өргөн цар хүрээтэй боломж бололцоо бүхий ажлын байрыг санал болгосоор байна. Duke-ийн үйл ажиллагаа Англи, Дубай, Энэтхэг, Орос, Хятадад явагдаж байгаа нь тэдний олон улсын харилцаа болон ирээдүйн амжилтыг бататгаж байна. Тэдний сургалтын програм 3 үндсэн зүйл дээр суурилагддаг: шийдвэр гаргах, шинэлэг санаа, өөрчлөлт хийх.

Сургуулийн сайт: http://www.fuqua.duke.edu/



9. Northwestern University: Kellogg School of Management
Northwestern их сургуулийн "Kellogg" бизнесийн сургууль нь "Forbes" сэтгүүлээс гаргасан бизнесийн шилдэг 5 сургуульд багтжээ. Энэ сургууль нь удирдлага болон сургалтын анхдагч арга барил зэргээрээ ялгардаг. Уг сургуулийг төгссөний дараах ажил эрхлэлтийн статистик үзүүлэлт нь сургуулийн нэр төрийн баталгаа болдог. Төгсөгчдийн 90 гаруй хувь нь төгссөнийхөө дараах эхний 3 сарын дотор ажилд ордог бөгөөд сургуульд орохоос өмнөх цалин нь 94 хувиар өсдөг. Тэдний нэрд гарсан төгсөгчдөөс дурдвал Malika Chopra, Bill McDermont, болон Ali Babacan зэрэг багтана.

Сургуулийн сайт: http://www.kellogg.northwestern.edu/



8. University of California at Berkeley: Haas School of Business
Berkeley –дахь "Haas" Бизнесийн сургууль бол шинэлэг санаа бүхий бизнесийн удирдлагаар дэлхийд тэргүүлэгч билээ. Төгсөгчдийн жилийн дундаж орлого нь 149,487$-оор үнэлэгддэг. 74 улс дах 130 гаруй идэвхитэй төгсөгчдийн клуб бүхий хүчирхэг сүлжээгээр олон улсад ажил эрхлэх боломжоо өсгөдөг.

Сургуулийн сайт: http://www.haas.berkeley.edu/



7. Yale School of Management
Edward P. Evans танхимд саяхан байгуулагдсан оюутны хотхоны хойд хэсэгт орших Yale-ийн их сургуулийн Менежментийн сургууль нь элсэгчдэдээ тун таатай орчныг санал болгодог. Энэхүү хөтөлбөрийн гол мөн чанар нь их сургуулийн багш нарын холбооны гишүүдэд хялбар хүрэх чадвар болон сургалтын хөтөлбөрийг хослуулснаар хэрэгждэг байна. Сургалтын хөтөлбөр нь хугацааны график, нийтлэл, кейс судалгааны дүн шинжилгээ зэрэгт суурилдаг байна. Төгсөгчдийн цалингийн дундаж нь 114% -ийн өсөлттэйгөөр үнэлэгддэг.

Сургуулийн сайт: http://som.yale.edu/



6. University of Chicago Booth School of Business
Энэ бизнесийн сургуулийн мэргэжлийн чиглэл нь оюутнуудын боловсролыг жинхэнэ бизнесийн орчинд өрсөлдөгчидтэй нүүр тулахад бэлэн үр бүтээлтэй, өөртөө итгэлтэй бизнесийн удирдагч болгоход чиглэгддэг. Энэ сургуульд 4 төрлийн сургалтын програм санал болгодог: full-time буюу бүтэн цагийн MBA, Удирдах албан тушаалтны MBA, Оройн MBA, Амралтын өдрийн MBA. Төгсөгчдийн жилийн дундаж цалин 3 жилийн дараа 156,000$-д хүрдэг бөгөөд энэ нь төгсөхөөс өмнөх оюутнуудын цалинтай харьцуулахад 100 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ сургуулийн алдартай төгсөгчдөд Antony Pritzker, Joe Mansueto, Patrick Doyle нар багтана.

Сургуулийн сайт: http://www.chicagobooth.edu/



5. MIT Sloan School of Management
MIT Sloan-ны эрхэм зорилго бол зохион бүтээх, шинийг санаачлагч болон менежментийн практикт урьдчилсан санаа гаргадаг зарчимч бизнесийн удирдлагуудыг хөгжүүлэх явдал юм. Энэ хөтөлбөрийн бодит амжилт нь төгсөгчдийн ажлын байран дээрх амжилт юм. Дундаж цалингийн хувь нь 101 хувиар өсч байдаг. Оюутнуудын 80 хувь нь төгссөнийхөө дараа 3 сарын дотор ажил олдог байна. Тэдний заах арга барил нь судалгаа шинжилгээ болон менежментийн туршлагааар практик мэдлэг олж авахыг гол зорилгоо болгодог.

Сургуулийн сайт: http://mitsloan.mit.edu/



4. Columbia Business School
Колумбын Бизнесийн Сургууль нь агуу төгсөгчдийнхөө амжилтын үр дүн болон тэдний дундаж цалин 116 хувиар өсдөг зэрэг шалтгаанаараа дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Бүх нэгдүгээр курсын оюутнууд нь 64 сурагчтай нэг группт зохион байгуулагддаг - энэ нь програмд боловсон хүчний шаардлагаар мөрдлөг болдог. Сургалтын хөтөлбөр нь боловсрол, олон улсын болон дотоодын сүлжээ, нэр хүнд, бодит бизнесийн орчин дах нөлөө зэргийн хослолыг хайж байгаа оюутнуудад нэн тохиромжтой юм.

Сургуулийн сайт: http://www8.gsb.columbia.edu/



3. University of Pennsylvania: Wharton
Wharton сургууль 1881 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хамгийн том бизнесийн сургуулийн факултет юм. Мөн суралцах болон судалгааны технологийнхоо аргаар тэргүүлдэг. Хэдий тийм боловч сургалтын програм бүрт нийт оюутнуудынхаа тоо нь 1700-аас их буюу тун өндөр, тэдний заах арга нь тун хялбар, дөхөм бичих болон бодох шинжлэх арга барилыг хөгжүүлэхэд үндэслэгдсэн. Энэ бизнесийн сургууль бол олон улсын хэтийн төлөв нь ирээдүйтэй сургууль хайж байгаа суралцагчдын төгс сонголт болно. Энэ сургуулийн чухал ач холбогдолтой зүйл нь дэлхийн хамгийн том буюу бараг 92,000 төгсөгчдийн сүлжээ юм.

Сургуулийн сайт: http://www.wharton.upenn.edu/



2. Stanford Graduate School of Business
Станфорд Бизнесийн Сургууль бол дэлхийн хамгийн сонгомол бизнесийн сургуулиудын нэг юм. Жилд дундажаар 7108 горилогчдоос зөвхөн 483 нь л элсэж чаддаг. Ажил олгогчид ихэвчлэн Станфорд төгсөгчдийг авах сонирхолтой байдаг бөгөөд тэдний цалин төгссөний дараах 3 сарын дотор дунпажаар 100 хувь өсдөг. Тэдний заах арга барил нь тохиолдлын судалгаа, лекц, асуудал шийдвэрлэх болон практик лаборатор зэргийн тэнцвэртэй байдал дээр үндэслэгддэг. Нэрд гарсан төгсөгчдөөс дурдвал Phil Knight, Jeffrey Bewkes нар багтана.

Сургуулийн сайт: http://www.gsb.stanford.edu/



1. Harvard Business School
Харвардын их сурууль 1908 онд байгуулагдсанаасаа хойш, Харвардын Бизнесийн Сургууль нь дэлхийн хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллага болтлоо хөгжжээ. Төгсөгчдийн дундаж цалин 113 хувиар өсдөг. Заах арга барил нь төгссөлтийн дараа бизнесийн ертөнцөд ажиллах практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Тэдний MBA сургалтын хөтөлбөр нь орлогоо нэмэгдүүлж, албан тушаал дэвших, олон улсад чадвартай болох зорилготой оюутнуудад зориулагдсан байдаг.

Сургуулийн сайт: http://www.hbs.edu/


Бусад жагсаалтыг ЭНД дарж үзээрэй.


7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()