Нас барсан ч тайван байгаагүй алдартнууд

Маш их хөдөлмөрч хүмүүс хэлэхдээ: "Энэ насандаа сайн ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал хойд насандаа амрах болно" -хэмээн ярьдаг. Тэгвэл зарим нэг алдартнуудыг нас барсан хойно нь ч амраадаггүй бололтой. Тэд нас барсныхаа дараа ч олны ярианд өртөж, бие эрхтнээрээ тоглуулж байжээ.
Нас барсан ч тайван байгаагүй алдартнууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Альберт Эйнштейн
Эйнштейний хэлээ гаргасан гэрэл зураг хиппичүүдийн ханыг чимдэг бөгөөд өнгөрсөн зууны хамгийн алдартай эрдэмтдийн нэг билээ. Тэрээр физикийн тал дээр нэлээд их ололт амжилтыг нээж байсан. Түүний тархи бүхий л төрлийн бодлогыг гайхалтай сайн боддог байсан учир түүний тархийг нас барсных нь дараа судалсан байна.

Анатомын эмч Томас Штольц Харви Эйнштейнийг нас барсны дараа түүнд задлан шинжилгээ хийж, тархийг нь авч үлдсэн байна. Үүний үр дүнд хэд хэдэн мэдээллийг гаргасан аж. Мөн түүний тархийг авах үед нүдийг нь хамт гаргасан бөгөөд нүдний эмч Хенри Абрамс авчээ. Харин одоо түүний нүд нь Нью-Йоркийн нэгэн музейд хадаглагддаг байна.

www.caak.mn

2. Мата Хари
Бүжигчин, тагнуулч Мата Харигийн биеийг гэр бүлийн хүмүүс нь анатомын театрт өгсөн байна. Түүний толгойг нэг хэсэг Парисийн музейд хадгалж байжээ. Харин одоо түүнйи бие болон толгой хаана байгаа нь тодорхойгүй байгаа боловч 1954 оны үед музейг нүүж байхад алга болсон хэмээн үзэж байгаа гэнэ.

www.caak.mn

3. Оливер Кромвель
Английн алдарт хувьсгалч, улс төрч, Англи, Шотланд, Ирландийн хаан байсан тэрээр 1658 онд нас барсан байна. Түүнийг нас барсны дараа хаанаар Оливерийн хүү Ричард ирсэн байна. Ингээд улс оронд үймээн самуун дэгдэж тэрээр Карл II-т хаан болох саналыг тавьжээ. Залуу ламтан юуны түрүүнд Кромвелийн бүх иргэдэд өршөөл үзүүлж байсан бөгөөд дараа нь Оливерийг цаазлах тогтоол гаргасан аж. Түүнийг нас барснаас 2 жилийн дараа, булшнаас нь цогцосыг гаргаж олон нийтийн өмнө урвагч хэмээн дүүжилсэн байна.

Карл II өөрийгөө хүчтэй улс төрч гэдгээ харуулж чадсан. Оливерийг цаазалсны дараа түүний толгой бараг 25 жилийн турш Вестминстерийн ордны өмнө өлгөөтэй байсан бөгөөд хүчтэй салхинаас болж унасан байна. Үүний дараа алдарт толгой гар дамжин явж байсан бөгөөд 1960 оны үед газарт булсан аж. Биеийн бусад хэсгүүд хаачсан талаар мэдээлэл байхгүй байгаа.

www.caak.mn

4. Наполеон Бонапарт
Францын алдарт удирдагч Наполеон Бонапарт Европын тал нутгийг эзэлсэн гэдгээрээ алдартай. Тэрээр 52 настай байхдаа нас барсан байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүнд өвчтэй байсан бөгөөд хүүд нь өвчин нь халдах вий хэмээн ихэд санаа зовж байжээ. Напелеон гэрээслэлдээ өөрийн биеийг туршилтанд задлан хийхийг зөвшөөрсөн байна.

Ийнхүү задлан хийж байсан нэгэн эмч түүний бэлэг эрхтнийг огтлон авчээ. Тэрээр бэлэг эрхтэнг Корсикийн ламтанд өгсөн байна. Харин түүний биеийн хэсгүүд олон хүний гар дамжиж байсан бөгөөд одоо Эван Латтимерийн гарт байгаа гэнэ. Эван 1977 онд түүний 3.8 см-ийн урттай бэлэг эрхтнийг 3000 доллараар худалдаж авсан байна.

www.caak.mn

5. Николо Паганини
Италийн хийлч Николо Паганинийг “биенд нь чөтгөр орсон мэт хөгжим дардаг” гэж ярьцгаадаг байжээ. Хар пиар нь түүний нэр хүндийг өсөхөд ихээхэн нөлөөлсөн юм. Түүнийг нас барсны дараа нутгийн оршуулгын газар тавихыг хориглосон байна. Гэхдээ хүү нь нэлээд зөрүүд байсан учир аавыгаа оршуулгын газар нь албан ёсоор оршуулна хэмээн хичээж байжээ.

Тэрээр авсыг нэг газраас нөгөө газар руу зөөж байсан байна. Түүний биеийг Италийн өнцөг булан бүрт нууцаар булж байжээ. Ийнхүү явсаар 56 жилийн дараа л тэрээр тайван нойрсох боломжтой болсон байна.

www.caak.mn

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()