Гэр бүл салахад хүргэдэг 8 шалтгаан

2015-01-17, 23:00
18,062
Эхнэр бид хоёр гайхалтай аз жаргалтай хурим хийсэн. Сүүлийн хэдэн жилүүдэд бид нэг нэгнээсээ суралцаж, нэг нэгнээ дэмжиж, бас муудалцаж байсан. Анх гэрлэж байхдаа, бид итгэл найдвараар дүүрэн, үүрд хамтдаа аз жаргалтайгаар амьдарна гэж төсөөлж байснаа хэзээ ч мартдаггүй. Бид одоо ч “үүрд аз жаргалтай” байх аялалын замдаа явсаар байгаа хэдий ч хоорондын үл ойлголцлоос болж 2 жил тусдаа байсан.
Гэр бүл салахад хүргэдэг 8 шалтгаан
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


Бидний харилцааг эдгээх нь маш олон давхар хатуу хучилттай зам хийхтэй адил хүнд ажил байсан. Ямар ч харилцаанд, танд зүгээр л хэрэглэсэн салфеткаа хаяж байгаа мэт бүхнийг орхихыг хүсэх үе байх болно. Гэхдээ би таныг түр хүлээхийг хичээнгүйлэн хүсч байна. Та өөрөө харилцаагаа засч чадна.

Би эр хүний зүгээс танд нөхөр тань зүгээр л нэг тантай гэрлэгч биш гэдгийг сануулахын тулд үүнийг бичлээ. Тэр бол таны сайн найз, таны багийн гишүүн. Энэ бол бүхий л дэлхий дээрх таны ард байгаа цорын ганц итгэлтэй хүн.

Өөрийн туршлагаасаа олж авсан 8 зөвлөгөөг танд хүргэж байна. Магадгүй та үүнийг мэдэхгүйгээс болоод нөхрөө өөрөөсөө түлхэж, гэрлэлтээ сүйтгэж байгаа юм биш биз.

1. Санхүүгийн асуудалд хайхрамжгүй хандах
Харилцаанд бараг үргэлж нэг нь л санхүүгийн асуудалдаа хяналт тавьж байдаг. Ерөнхийдөө энэ үүрэг нөхөр дээр унадаг (ерөнхийдөө гэж хэлсэн нь энэ үүргийг хүлээдэг эхнэрүүд ч олон байдаг), харин нөгөөх нь хайхрамжгүй байдлаар үлддэг.

Энэ жишээ тэнцвэргүй харилцааг бий болгодог. Эхнэр нь нөхрөө мөнгөний асуудал дээр хэт үглээ эсвэл хэт хяналттай байсных нь төлөө, харин нөхөр нь эхнэрийнхээ ашиггүй үрж, тоомсоргүй байгаад нь дургүйцэж төгсгөл хийнэ. Харилцаанд зөвхөн нэг нь л санхүүгийн асуудалд хариуцлага хүлээж, эрсдэл, стресс бүгдийг авна гэдэг бол шударга бус хэрэг.
 
Та нар бол ирээдүйгээ хамтдаа босгож, өөрсдийн санхүүгийн аюулгүй байдлыг бий болгох хариуцлагыг хамтдаа хүлээсэн гэрлэлтээр нийлсэн багийн гишүүд юм шүү.



2. Хосуудын харилцаан дунд аав ээж, ах дүүс, найз нөхөд орж ирэх.
Хоёр бол хамтрагч, гурав бол олон бөөн хүн. Ганц бие хүний хувьд бидэнд хайртай, бидний хайрладаг хүмүүстээ асуудал, зовлонгоо хуваалцана гэдэг ердийн байж болох зүйл. Тиймээс энэ нь хосуудын харилцааны эхэн үед гардаг нийтлэг алдаа гэдэг нь ойлгомжтой.

Үнэндээ хосуудын нэг нь буруудсан үед автоматаар саваа барин гарч ирдэг таныг хайрладаг гэр бүл, найз нөхдөөс л жинхэнэ асуудал үүсдэг.
 
Та өөрийн хайртай хүндээ бүх уур хилэнгээ гаргаж маш ихээр гомдоосон байсан ч, та түүндээ үнэн сэтгэлээсээ, гүн гүнзгий хайртай л бол, энэ бүх үл ойлголцол, тэмцэл хир тэнэг утгагүй байсан гэдгийг ойлгож хамаагүй хялбар нээлттэй, өршөөнгүй сэтгэлээр илүү тайван болж өөрөө гэртээ буцан очих болно. Таны найз нөхөд чинь, таны гэр бүл биш, та өөрөө шүү дээ. Та найзуудаа болон төрсөн ах дүүс, аав ээжийгээ таны нөхөрт/эхнэрт биш, танд хайртай гэдгийг мэднэ. Тиймээс тэдэнд таныг аль хэдийн уучилсан эхнэр/нөхрийн алдааг уучилж мартахад маш хэцүү бөгөөд удаан байдаг.



3. Жижиг сажиг зүйлд өөрөө зохицуулалт хийх
Гэрлэлтийн нэг хэсэг болохоосоо өмнө, та хоёр бодол санаа, үйл хөдлөл, сонирхол тусдаа хэн нэгнээс хамааралгүй биеэ даасан хүмүүс байсан гэдгийг санаж яваарай. Гэрлэлт үүнийг өөрчилж чадахгүй. Эмэгтэй нь кофенд дуртай байхад эрэгтэй нь шар айргийг илүүд үздэг. Эмэгтэй нь амарч хэвтэх дуртай байхад, эрэгтэй нь үүрээр анд явдаг гэх мэт... Та хоёрын бие биедээ дурлах шалтгаан болсон эдгээр гайхалтай ялгаануудыг тус тусад нь л зохицуулах боломжтой.

Хайр дурлалын эхэнд бүх зүйл нартай борооны солонго байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрч, бие биенийхээ дутагдлыг мэдэж, мөн хүсэл сонирхол нийлээгүйгээс болж зөрчилдөж эхэлдэг.
 
Энэ хувь тавилангийн эрчлээсээс гарах хамгийн хялбар арга бол та хоёр хоёулаа төгс бус, учир дутагдалтай хүн төрөлхтөн гэдгийг санах юм. Таны нөхөр таниас залхаж магадгүй, та зүгээр ч нэг хэн нэгэнтэй хамт амьдраагүй гэдгээ санаарай.
 
Бие биенээ ойлгож тэвчээртэй байхад суралц. Харилцан буулт хийнэ гэдэг маш чухал боловч хүслээ орхин бууж өгч болохгүй. Хэн хэнийгээ өөрт таалагдсан, хувийн орон зай, хүсэл сонирхолдоо үлдэхийг нь зөвшөөр.



4. Том асуудал дээр хамтрахгүй байх
Заримдаа, бид харилцааныхаа жижиг сажиг зүйлд санаа зовох, бага зэргийн зохицуулалт хийх гээд завгүй байсаар том асуудлаа авч үзэхээ бүрэн мартсан байдаг бөгөөд заримдаа хэтэрхий оройтсон байдаг.

Тэдгээр асуудлуудын зарим нь бидний амьдралын зорилго, санхүү, хэзээ хүүхэдтэй болох, тэднийг хэрхэн өсгөх гэх мэт энгийн зүйлс байдаг. Эдгээр зүйлс харилцаанд эрт шийдэгдэх хэрэгтэй илэрхий зүйлс боловч, ихэнхдээ санаснаар байдаггүй.

Эдгээр сэдвүүд тун сэтгэлийн дарамттай, хэлэлцэхэд хүндрэлтэй бөгөөд ихэнх хүмүүс энэ тал дээр буулт хийх хүсэлгүй байдаг. Үүний шалтгаан нь харилцаа бий болох үеэр, ихэнхи хүмүүс зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд эргэн тойрны асуудлыг тойрон өнгөрч эсвэл хэрэгсэхгүй орхихыг санал болгодог. Гэтэл хэн ч нэг байрандаа байхгүй, нэг номоо дахин уншихгүй учраас эдгээр асуудал бидний харилцаанд тогтмол гарч ирдэг.



5. Нөхөртөө итгэхгүй байх
Хэрэв та хамтрагчаа булхайтай нэгэн гэдэгт итгэдэг бол, тэд тийм байх боломжтой. Хэрэв та тэгж боддоггүй бөгөөд сэжиглэдэг эсвэл тэдэнд итгэдэггүй бол тэд байнга таныг хуурах болно.

Учир нь та тэднийг өөрийг тань хуурах вий хэмээн үргэлж айдаг. Дараа нь таны эргэлзээ айдас болон итгэл алдах зэрэг нь та хоёрын харилцаанд бага багаар илэрч байгаа нь тэдний утсыг нууцаар үзэх, тэднийг үйлдэл бүрээр нь байцаах, эсрэг хүйстний өмнө хардах, өөрийн гэдгийг харуулахыг оролдох зэргээр нотлогдоно.

Итгэл бол эрүүл харилцааны үндсэн зарчим. Хэн нэг нь итгэлгүй байвал, хэн ч жинхэнэ хайрыг мэдэрч чадахгүй. Ялангуяа, тэд аяандаа л жинхэнэ хайр итгэлийг олохын төлөө өөр хэн нэгэнд татагдаж эхэлдэг.

Хэрэв та өмнө нь хэн нэгнээс болж шархалж байсан бол та итгэлгүй, айдастай үлдсэн гэж ойлгож болно. Гэхдээ танд чухал ач холбогдолтой хүндээ эргэлзэх шалтгаан байхгүй бол өөр хэн нэгний буруутай байдлаас болж түүнийг шийтгэхээс болгоомжлоорой.



6. Эрчүүдийг бодол уншдаг гэж бодох
Эхнэр бид хоёрын салах болсон гол шалтгаануудын нэг бол хоорондын харилцааны дутмаг байдал. Би эхнэрийнхээ дургүй зүйлийг хэлж, хийж байсан хэдий ч тэрээр надад тэр бүр ярьдаггүй нуудаг идэвхигүй нэгэн байсан. Хэрэв та хамтрагчаа асуух үед, түүнтэй өөрийн сэтгэл санаа, шаналалаа хуваалцахгүй бол, хэзээ нэг цагт хамтдаа байж чадахгүйд хүрнэ. Энэ нь та хэзээ ч тайтгарлыг олж чадахгүй гэсэн үг. Ямар нэг зүйлээр таныг тайтгаруулах үед, хариу үйлдэл үзүүлэхгүй байж хэрхэвч болохгүй. Эрчүүд өөрөө олж мэдэх хэрэгтэй гэж бодох нь эмэгтэйчүүдийн хамгийн том алдаа, хэнд ч тийм чадвар байхгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа шүү дээ.



7. Өөртөө анхаарал тавихгүй байх
Миний бодлоор энэ бол заавал хэлэх хэрэгтэй зүйлсийн нэг. Хайр болон биет хүсэл сонирхол хоёр бол ижил зүйл. Ихэнх хүмүүс дурлахаасаа өмнө гадаад үзэмжинд шунаж тачааддаг. Харин гэрлэлт бол зан ааш гэх мэт хувь хүн талаас нь илүү гүн хайрласны үр дүн. Гэхдээ энэ үед ч гадаад үзэмжний хүчин зүйл байсаар байдаг.

Та хайр дурлалынхаа эхний жилийг эргээд нэг бодоод үз дээ, хэдийд ч та гадуур гарахдаа хамгийн дээд зэргээрээ сайхан харагдахыг хичээж байсан байх. Одоо таны амьдрал хүүхэд, ажил, гэр орон гээд тайван биш болсон бөгөөд та хамгийн түрүүнд өөрийгөө мартана. Магадгүй энэ нь таны бага зэрэг жин нэмсэн, будаггүй нүдтэй байгаа, бэлтгэлийн өмдийг байнга хэрэглэх болсноор нотлогдох байх.

Таны хамтрагч танд хайртай хэвээрээ байгаа бол тэр таны гадаад үзэмжинд татагдаагүй байж болох юм. Секс бол зөвхөн эрүүл харилцааны хүчин зүйл биш, гэхдээ энэ бол таны суурийн гол чулуу бөгөөд таниас бүх зүйл эхэлнэ. Таны гадаад үзэмж хамтрагчаа олох шалтгаан биш хэдий ч, та үүнээс бага ч гэсэн өөрийгөө олж авах болно.

Өөртөө эхлээд анхаарал хандуулснаар та өөрийг хүндэлж, үнэлэх үнэлэмжээ өсгөнө: өөртөө итгэлтэй байдал нь илүү секси байдлыг мэдрүүлдэг. Секси байдал нь дур тавилтанд нөлөөлдөг. Дур тавилт нь серотониний түвшинг өсгөж, стрессийг бууруулдаг.



8. Сексийн хүсэл сонирхолоо хуваалцахаас ичих
Ихэнх хүмүүс салалт, үхэл зэргийг бодолцолгүйгээр гэрлэлтэнд бэлтгэдэг. Мөн зөвхөн нэг хүний сексийн ханамжаар таны амьдрал амар тайван, аз жаргалтай байж чадахгүй.
 
Энэ нь магадгүй таны хайр, үнэнч байдлаас илүү чухал байж болох юм. Бид бүгд сексийн бүтээл. Энэ бол энгийн зүйл. Мөн бидний сексийн амьдрал хувь хүний онцлог зэргээс нарийн төвөгтэй.

Та дэлхий дээрх бүх бэлгийн харилцаа, чадварыг эзэмшиж чадсан ч өөрийн хамтрагчийнхаа дуртай, дургүй зүйлийг ойлгохгүй бол, та дотно харилцааныхаа шинэ түвшинд сэтгэл хангалуун байж чадахгүй.
Таны оюун санаа бол таны хамгийн хүчирхэг сексийн эрхтэн бөгөөд хэрэв та харилцаагаа илүү удаан, эрүүл үргэлжлүүлмээр байвал, өөрийн туйлын хүсэл сонирхлоо хуваалцахаас ичиж, санаа зовох хэрэггүй.

Секс бол хайрын хамгийн нээлттэй, эмзэг илэрхийллүүдийн нэг байж болно. Ганцхан бие махбодио хуваалцахаас гадна оюун санаа, зүрх сэтгэлээ нээ. Өөрийн оюун санааныхаа төсөөлөлд хамтрагчаа авчир.


Эдгээр 8 зүйлийг анхаарч, өөрсдийн харилцаагаа тогтвортой байгаа эсэхийг шалгаарай.

Танд амжилт хүсье.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()