Даатгалын компанид гаргасан хамгийн хөгжилтэй нэхэмжлэлүүд

2015-01-23, 04:35
19,547
Оны эцэст, дэлхийн даатгалын компаниуд жилийн турш хуримтлагдсан хамгийн хачирхалтай, хамгийн хөгжилтэй, солиотой гэмээр өргөдөл, нэхэмжлэлүүдийн жагсаалтыг нийтэлдэг байна. Ингээд та бүхэнд 2014 онд болсон хамгийн инээдтэй, хачин жигтэй 25 тохиолдлуудыг толилуулж байна.
Даатгалын компанид гаргасан хамгийн хөгжилтэй нэхэмжлэлүүд
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа


Жич: Хүмүүс Даатгалын компанид хохиролын мөнгө авахаар мэдүүлсэн хөгжилтэй өргөдөлүүдээс хүргэж байна.


25. «Манай дүүрэгт тойруу зам бий болсноос бүх зүйл эхэлсэн. Би нэг мэдсэн сөрөг урсгалд орчихсон байсан, тиймээс бүх л чадлаараа урдаас ирж буй машинуудтай мөргөлдөхгүйг хичээсэн. Харамсалтай нь, яаж ч чадсангүй.»

www.caak.mn

24. «Нэг бүдүүлэг явган зорчигч намайг цохиод, дараа нь миний машины дор ороод нуугдчихсан.»

www.caak.mn

23. «Би хүүхдүүддээ хэрхэн зөв сэлэхийг харуулах гэсэн юм. Харамсалтай нь, усан сангийн гүнийг буруу тооцоолсноос толгойгоороо ёроолыг нь мөргөж, золтой л живчихсэнгүй.»

www.caak.mn

22. «Шөнө дундаас хойш хэсэг зуур хурд хязгаарладаг гэдгийг би мэдсэнгүй.»

www.caak.mn

21. «Ваннаас гарч байхдаа халтиран санамсаргүй баруун төмсөгөн дээрээ газардчихсан.»

www.caak.mn

20. «Өнөө өглөө машинаа эвдэрсэн байхыг харсан. Ганц бүтэн юм нь дээд хэсэг нь байсан. Шөнө л машинд маань ямар нэгэн юм болсон бололтой.»

www.caak.mn

19. «Би гэмтээгүй гэж эхлээд цагдаад хэлсэн, гэвч малгайгаа аваад гавлын яс маань цөмөрсөн болохыг мэдсэн.»

www.caak.mn

18. «Би замаар давхиж явлаа, гэнэт миний өмнө замын хашлага үсрэн гарч ирсэн.»

www.caak.mn

17. «Эхнэртэйгээ ярьж байх үед гэнэтийн цохилтонд өртсөнөөс болж би гэмтсэн юм.»

www.caak.mn

16. «Би санамсаргүй хүний хашаа руу орж, мод мөргөсөн. Манай хашаанд мод байдаггүй учир би замаа харахгүй явж байсан юм.»

www.caak.mn

15. «Машин руугаа хүрч очоод бүх цонхнууд хагарсан болохыг харсан. Шил нь чанаргүй байсан бололтой.»

www.caak.mn

14. «Миний муур урьдчилан сануулахгүй компьютер дээр үсрээд гарчихсан. Түүний шээс агааржуулалтын нүхээр орж бүх системийг устгасан.»

www.caak.mn

13. «Би хохиролынхоо талаар тайлагнах гээгүй байна. Танай компани надад шинэ хийн зуух илгээж чадах эсэх нь надад сонирхолтой байна. Манай зуух хуучин учир сайн ажиллахгүй байгаа юм.»

www.caak.mn

12. «Осол надаас болж гарсан юм. Яагаад гэвэл өнгөрсөн долоо хоногт дайрсан залуу руу би гараараа даллаж байсан.»

www.caak.mn

11. «Би гахай унаж яваад мөрөө мулталчихсан юм.» (60 настай эмэгтэйн өргөдлөөс)

www.caak.mn

10. «Боулинг тоглож байх үед миний чигчий хуруу бөмбөгөнд яг гацчихсан.»

www.caak.mn

9. «Ослыг харж байсан хүмүүс их байсан ч, тэдний дундаас нэг ч гэрч олдоогүй.»

www.caak.mn

8. «Хулгайч, магадгүй, хөгжмийн мэргэжилтэн байсан байх, учир нь тэр миний Metallica хамтлагын бүх цомгийг авсан мөртлөө харамсалтай нь, манай эхнэрийн үнэт эдлэлийн цуглуулганд гар ч хүрээгүй байгаа юм.»

www.caak.mn

7. «Би цахилгаан хадуураар өвс хадаж байтал дун хорхой хадууранд орж бутран, үсэрсэн жижиг хэсэг миний нүдэнд орсон. Би шоконд орж, хадуураа шидсэн. Хадуур жижиг чулуун дээр унан, тэр чулуу хажуу тийш үсрэн миний машины шилийг хагалчихсан.»

www.caak.mn

6. «Цаначинг над руу гараараа даллан хашгирч байна гэж бодсон, учир нь бид танилууд байсан юм. Харин тэр намайг дайрч унагасан.»

www.caak.mn

5. «Урд талын шил хагарчихсан. Шалтгаан нь тодорхойгүй. Магадгүй, энэ бол вудугийн шид байх.»

www.caak.mn

4. «Үдэшлэгний үеэр найзын минь над руу шидсэн зүсэм талх нүд гэмтээсэн.»

www.caak.mn

3. «Надад гэнэтийн ослын даатгал хэрэггүй. Би бол үхэшгүй мөнх наст эмгэн.»

www.caak.mn

2. «Одоо бол хэдийнээ шөнө болсон учир би ямар ч гэмтэл олж харахгүй байна. Харин маргааш би өргөдлийг бүрэн бөглөх болно.»

www.caak.mn

1. «Хүүхдүүд орон гэргүй болж тоглохдоо ашиглаж байсан цахилгаан зуухнаас болж гал тогоонд гал гарсан юм.»

www.caak.mn

0
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()