Та үүнийг мэдэх үү?

2015-01-23, 21:48
20,131
Та бүхний танин мэдэхүйд зориулсан “Та үүнийг мэдэх үү?” нийтлэлийн ээлжит дугаарыг хүргэж байна. Бидний хүргэдэг сонирхолтой баримтууд мэдлэгийн тань хүрээг тэлдэг гэдэг бид итгэлтэй байдаг билээ. Жишээ нь: Та нүдээ ядраахгүйн тулд "20-20-20" гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй аж. Мөн Хятадын банкны нэгэн менежер сугалаа худалдаж авахын тулд ажлаасаа 26 мянган доллар хулгайлсан бөгөөд түүнд аз таарсан байна. Ингээд сонин содон баримт, зөвлөгөөтэй танилцья.
Та үүнийг мэдэх үү?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Английн усан доорхи атомын хөлөг онгоцон дотор тусгай сейфэнд ерөнхий сайдын “гэнэтийн аюул тулгарвал яах вэ?” хэмээх гарчигтай гар бичмэл байдаг байна. Хэрвээ цөмийн аюул тулгарвал хөлгийн ахмадууд энэ захиаг нээж унших эрхтэй ажээ.

www.caak.mn

2. Хятадын Хөдөө Аж Ахуйн банкны менежер Рен Сяофен сугалаа худалдаж авахын тулд банкнаасаа 26 мянган доллар хулгайлж авсан байна. Хачирхалтай нь түүнд аз таарч амжилттай болсон байна. Өөрийн азанд хэтэрхий итгэсэн тэрээр дахин мөнгө хулгайлсан бөгөөд энэ удаад 6.7 сая долларыг авсан байна. Харамсалтай нь энэ удаад түүний аз дутаж,  Рен Сяофенд цаазаар авах ял оноожээ.

www.caak.mn

3. Францын "GIGN" хэмээх террорист үйл ажиллагааны эсрэг тусгай цэргүүд бэлтгэлийнхээ явцад амиа алддаг байна. 1973 оноос нийт 9 хүн амиа алджээ.

www.caak.mn

4. Помело болон мандарин холилдсоны дүнд жүрж үүссэн байна.

www.caak.mn

5. Нүдээ ядраахгүйн тулд та "20-20-20" гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй хэмээн эрдэмтэд үзжээ. Компьютерийн ард суусан 20 минут тутамдаа 20 секунд амрах хэрэгтэй гэнэ. Энэ хугацаандаа 20 фут буюу 6 метр орчмын зайд байгаа биетийг харах шаардлагатай юм байна.

www.caak.mn

6. Шувуу эрхлүүлэх үедээ зөвхөн толгойг нь илэхэд хангалттай гэжээ. Учир нь зарим шувуудын цээжийг илэх нь сэрлийг нь хөдөлгөдөг учир уурыг нь хүргэх магадлалтай аж.

www.caak.mn

7. Зарим сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс өөрөө өөрсдийгөө гижигддэг байна. Тэд үүнийгээ гадны ямар нэгэн нөлөө гэж үздэг бөгөөд өөрийн хийж байгаа зүйлд төдийлөн анхаарал хандуулдаггүй ажээ.

www.caak.mn

8. Японы алдарт Ронин Миямото Мусаси өөрийн тулалдааны чадварт маш их итгэдэг байсан учир өрсөлдөгч нь ямар ч зэвсэгтэй байсан хамаагүй модон сэлмээр тулалддаг байжээ.

www.caak.mn

9. Дэлхий дээр 50 мянга орчим идэж болох ургамал байдаг аж. Харин бидний хэрэглэж буй ургамлын гаралтай тосыг будаа, эрдэнэ шиш болон шар будаанаас гаргаж авдаг байна.

www.caak.mn

10. Аймшгийн кинон дээр гардаг дуу чимээний ихэнхи хувийг “Вотерфон” хэмээх хөгжмийн зэмсгээр  тоглож гаргадаг байна.

www.caak.mn
Видео.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()