550 хүний амийг аварсан нохой

Нохой зөвхөн хүний үнэнч сайн нөхөр биш ажээ. Нохой хүнийг бас эдгээж чаддаг болохыг нотолсон баримтыг эрдэмтэд олсон нь нууц биш юм. Үүгээр ч зогсохгүй, нохой хорт хавдарыг мэдэрдэг болох нь баримтаар нотлогдсон байна.
550 хүний амийг аварсан нохой
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа


Амьтад болох гэж буй байгалийн гамшгийг төдийгүй өөрт болон тэдний нөхөр болох хүнд заналхийлж буй аюул, гай зовлонг сайн мэдэрдэг болохыг баталсан бас нэгэн нотолгоо байдаг байна. Аймшигт өвчин хорт хавдарыг илрүүлж чаддаг тусгайлан бэлтгэгдсэн нохой байдаг ажээ.

www.caak.mn

Энэ нохойг бүр багаас нь сургасан бөгөөд "Дейзи" нэртэй лабрадор нохой нь хорт хавдарыг эхний шатанд нь алдаа мадаггүй тодорхойлж сурчээ. Английн буяны эмнэлэгийн байгууллага нохойг хорт хавдар болон бусад хэд хэдэн аюулт өвчнийг оношилж сургасан байна. Энэ нь «дөрвөн хөлт эмчийн» үнэрлэх мэдрэмжтэй холбоотой юм. Дейзи өвчтөний арьснаас гарах үнэр болон шээсний үнэрээр өвчнийг мэдэрдэг байна.

www.caak.mn

Арван жилийн турш Дейзи нохой хорт хавдарыг эрт үед нь оношлоход тусалж байгаа ажээ. Тэрээр 550 хүний хорт хавдарыг илрүүлсэн төдийгүй олон зуун хүний амийг аварч чаджээ.

Саяхан хорт хавдартай тэмцэх, оношлох үйл хэрэгт гаргасан амжилтыг нь үнэлэн Дейзийг Цэнхэр загалмайн медалиар шагнасан байна.

www.caak.mn

Түүнчлэн хүмүүст олонтоо тусалсны зэрэгцээ эзэгтэйгээ аварсан байна. Дейзигийн эзэн анагаах ухааны доктор Клэр Гест бөгөөд Дейзигийн хорт хавдрыг нь илрүүлсэн олон хүмүүсийн нэг юм. Нохой эзнээ хөхний хорт хавдартай болохыг цаг тухайд нь илрүүлж чадсан байна.

www.caak.mn

Түүний болон бусад олон зуун хүний амьдралыг аварсанд "Medical Detection Dogs" –н захирал Клэр нохойндоо маш их талархаж явдаг байна.

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()