Швейцарьт хогны асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Швейцарь улсыг зорьсон иргэд үзэсгэлэнт байгаль, эртний барилга байгууламжийг магтахаас гадна энэ орны цэвэр цэмцгэр байдлыг ихээхэн гайхдаг байна. Харин Швейцарьчууд энэ амжилтанд хэрхэн хүрсэн талаар мэдэх хүн цөөхөн байгаа болов уу.
Швейцарьт хогны асуудлыг хэрхэн шийддэг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Үүнд тэдний хогны ангилал ихээхэн чухал байдаг байна. Юуны түрүүнд иргэдийн ухамсраас энэ байдал ихээхэн шалтгаална. Хог хаяхгүй газар цэвэр цэмцгэр байдал илүү ноёрхоно гэдгийг мэдэх биз ээ. "Хэрвээ та байгаль дэлхийгээ хайрлах юм бол, тэр ч танд гайхалтай хариуг барих болно" гэдэг энэ улсын гол уриа нь бололтой.

www.caak.mn

Швейцарьт боломжтой бүхий л хогийг ангилдаг байна. Иргэд бүр өөрийн гаргаж буй хогийг ангилан тус тусдаа хогийн саванд хийх ёстой. Хэрвээ энэ хуулийг зөвшөөрөхгүй байвал торгууль төлөх хэрэгтэй болно.

www.caak.mn

Шилний 90% орчмыг дахин боловсруулдаг байна. Шилээ хаяхдаа таглааг нь авч өнгө өнгөөр нь хогийн саванд хийх ёстой.

www.caak.mn

Картон болон цаасыг мөн л ангилах хэрэгтэй. Картоныг дахин боловсруулахад нэлээд өртөгтэй байдаг. Мөн хэвлэлийн цаасыг ч тусад нь хаяна.

www.caak.mn

Энэ оронд зардаг зайны 60%-ийг мөн л дахин боловсруулдаг байна.

www.caak.mn

Үүнээс гадна барилгын хог, гэрэл, тосны үлдэгдэл, лааз, цахилгаан хэрэгсэл гээд л бүхий л зүйлийг тус бүрт нь ангилна. Үхсэн амьтны цогцосыг булах хориотой байдаг бөгөөд тодорхой үнээр тушаадаг байна.

www.caak.mn

Хэрвээ хогоо ангилахгүйгээр хаях гэж байгаа бол татвар төлөх шаардлагатай. Тиймээс л Швейцарь иргэд хогоо байнга ангилан хаядаг байна.

www.caak.mn

Швейцарьт татвар төлөөгүй хаясан хогийг хянадаг байгууллага байдаг бөгөөд хууль зөрчөгчдийг ихэнхи тохиолдолд олж торгууль ноогдуулдаг байна.

www.caak.mn

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()