Зовсны эцэст жаргана гэдэг энэ байх даа

Өдөрт 34 км замын ихэнхийг явган туулна гэдэг бидний хувьд боломжгүй санагддаг ч Дейтротын залуу энэ замаар өдөр болгон явдаг байна. Өөр хэн нэгэн байсан бол аль хэдийн бууж өгөх байсан биз. Харин тэрээр хувь тавилангаа зоригтойгоор даван туулж байгаа аж.
Зовсны эцэст жаргана гэдэг энэ байх даа
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


10 жилийн өмнө 1988 онд Жеймс Робертсоны машин эвдэрсэн байна. Тэрээр цагт 10.55$-ын цалин авдаг учир шинэ машин худалдаж авах боломжгүй болжээ. Тиймээс тэрээр ажил руугаа явган явахаар шийдсэн бөгөөд нийт 34 км замыг туулах болжээ.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар нийтэлсэн бөгөөд нийт замынхаа багахан хэсгийг л автобусаар явж өнгөрүүлдэг байна. 19 настай Эван Лиди энэ тухай уншиж ихээхэн цочролд оржээ. Тиймээс тэрээр Робертсонд туслахаар болж түүнд зориулан хандивын сан нээсэн байна. Эван хэлэхдээ: "Энэ эрийн өөртөө итгэлтэй байдал, амьдралын төлөөх тэмцэл нь түүний сэтгэлийг хөдөлгөж чадсан" -гэнэ.

Ингээд иргэдийн сэтгэл мөн л маш ихээр хөдөлсөн учир хандивын санд 149,000 доллар цугларсан байна. Үүнээс гадна нэгэн машины үйлдвэр түүнд машин бэлэглэхээр болжээ. Харин цуглуулсан мөнгөөрөө түүнд ажлынх нь ойролцоо байшин худалдаж авах бодолтой байгаа гэнэ. Харин Робертсон энэ талаар сонсоод ихэд гайхсан ч бэлэгнээс татгалзаагүй байна.

Өмнөө ямар нэг зорилго тавьсан хүн ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг бололтой.

Эван Лиди, Жеймс Робертсон хоёр.

www.caak.mn

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()