Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг 10 зүйл

2015-02-28, 23:12
25,642

S-U-C-C-E-S-S, энэ бол англиар амжилт гэдэг үгийг үсэглэх арга! Та Google хайлтын системээс Stephen Covey (Author of “7 Highly Effective Habits of Successful People”)-ийн хэн нэгэнд урам зориг өгөх Амжилтанд хүрсэн хүмүүсийн 7 зуршилын талаарх видео бичлэгийг үзэж байсан уу?

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг 10 зүйл
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
 
Тэнд хүмүүсийн идэх уух, унтах, амрах гээд амьдралын хэвшил мөн өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ зэргийг харуулсан байдаг. Энэ амьдралын хэвшил гэдэг ямар нэг шинжлэх ухаан биш бөгөөд яг л гайхалтай болсон урлагийн бүтээлтэй адил.
 
Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн 10 чухал зуршилийг та бүхэнд танилцуулж байгаа нь тэднээс үлгэр дууриал аван, надтай хамт яг одооноос эхлэн өөрийнхөө сайжруулсан хувилбарыг бүтээхийг хичээгээсэй хэмээн хүссэнийх юм.

1. Тэд хүн бүртэй нэрийг нь хэлж мэндэлдэг.
Дэйл Карнеги бол хувь хүний хөгжил, харилцааны чадварын загалмайлсан эцэг бөгөөд ямар ч хэлээр хамгийн сонсголонтой хэлэгддэг хүмүүсийн нэрийг чухалчлан авч олон нийтийн уулзалт хийдэг. Гэсэн хэдий ч тэрээр хүмүүсийн нэр, сонирхол, хүсэл тэмүүлэл, тэдэнд юу чухал вэ гэдгийг судлахад илүү цаг гаргадаг.
 
Мөн статистикийн аргаар хүнийг таньж мэдэх талаар судлах нь утгагүй хэрэг бөгөөд харин тэднийг таньж мэдэхэд цаг гарган биеэр уулзах нь чухал юм. Та танилцсан хүнтэйгээ дахин уулзахдаа нэрийг нь хэлж мэндэлж байгаарай.



2. Тэд бусдад эрх мэдэл олгоход суралцдаг
Удирдагчийн байр сууринд байж, одоо хийж байгаагаа улам бүр сайжруулж ажилласнаар ирээдүйгээ баталгаатай болгож байгаа хэрэг. Хэрэв ингэж ажиллаж чадахгүй бол оч харвах мэт л бүтээсэн зүйл чинь ор мөргүй алга болно.
 
Кинко байгуулагыг үүсгэн байгуулагч Паул Орфелиагийн талаар сонссон байх. Түүний багын гишүүд “Завгүй” гэдэг үг бол сайн үг биш, мөн энэ нь уучлал гуйх арга хэрэгсэл биш. Тэдэнд эрх мэдэл олго. Амжилттай яваа хүмүүс удирдан хийж байгаа ажил, хамт олныхоо үнэ цэнийг мэддэг. Амжилтанд хүрэх хүмүүс өөртөө итгэх итгэлтэй, биеэ даасан байдлаа олж авахад тусалж, эрх мэдэл олгож ажил хийлгэхийн үнэ цэнийг ойлгодог. Иймд ажилтнууддаа эрх мэдэл олгож, тэдэнд ажиллах урам зориг өг.



3. Нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран харилцаагаа хадгалж үлддэг.
Далай лам үүнийг хамгийн сайн илэрхийлсэн байдаг “Ил тод байдал алдагдах нь итгэл үнэмшилгүй байгаагийн үр дүн бөгөөд аюултай нөхцлийг гүн гүнзгий мэдрүүлдэг.”  Далай ламтай маргалдах үндэс алга. Энгийн ойлгомжтойгоор ил тод байх хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлжээ. Ил тод байдал нь хүн бүхэнд ойлгомжтой бөгөөд таатай байхаас гадна, хамт олны итгэлцэл, хүндэтгэлийг үүсгэж, уур амьсгалыг сайжруулдаг.
 
Амжилтанд хүрсэн хүмүүс, бусдад урам зориг хүсэл тэмүүлэл өгч, итгэл хүлээлгэх юунаас ч чухал гэдгийг ойлгож, үнэнч байдлаа тэдэнтэй хуваалцаж, хариуд нь тэдний хүндэтгэлийг олж авдаг.



4. Тэд бусдад үлгэр дуурайлал болж чаддаг.
Алберт Швейцэр бол агуу филисофич мөн сэтгэл судлаач бөгөөд тэрээр “Үлгэр дууриалал үзүүлэх нь бусдад нөлөөлөх гол хүчин зүйл биш, энгийн байдаг л зүйл.” Гол дүр байна гэдэг чиний өөрийн сонголт биш. Харин таны хүслээс үл хамааран, та бол гол дүр.
 
Тиймээс цаг хором бүрийг төгс байлгах гэж ямар нэгэн зүйлд санаа зовохын оронд, хүнлэг, жинхэнэ бөгөөд өөрийнхөө хамгийн сайн хувилбар байыг хичээ. Учир нь хаа нэгэн газар, хэн нэгэн таныг юу хийж, юу хэлж байгааг харж, нэг л өдөр таныг үнэнч шударга, ил тод, агуу лидер болно гэж итгэж байгаа.



5. Тэд бусдыгаа ойлгохын чухлыг мэддэг.
Муу нэрээрээ алдартай Маяа Анжелоу “Хүмүүс юу хэлж, юу хийснийг чинь мартдаг, харин тэд юу мэдэрүүлсэнийг чинь хэзээ ч мартдаггүй”. Амжилтанд хүрсэн хүмүүс нийгмийн нүүр царай болох бусдыг ойлгох нь юугаар ч үнэлж баршгүй чухал зүйл гэдгийг мэддэг. Бусдыг ойлгох нь эрх мэдлийн үндэс болж чаддаг. Мөн бусдын амжилт болон эерэг хандлагыг тогтмол сайшааж байх хэрэгтэй.
 
Энэ нь та өдөр бүр тогтмол хийдэг жижиг зүйлсийнхээ хэр чухлыг ойлгодог байх хэрэгтэйг харуулж байна. Амжилт бүхэн таны өдөр бүр хийдэг хэдэн мянган эерэг өөрчлөлтүүдээс бий болдог.



6. Тэд зөвхөн өөрсдийнхөөрөө байхыг хичээдэг.
Агуу удирдагчдийн түүхийг харахад тэдний зарим нь тийм ч баатарлаг хүн биш байдаг. Тэд эрч хүчтэй байхын оронд, этгээд сонин (Марк Кубаны талаар бод), ямар нэг зүйлд улайрамтгай бөгөөд хамгийн чухал нь хүнлэг энэрэнгүй нэгэн байдаг. Хүмүүс өөрийнхөөрөө байж чаддаг, хүнлэг байдалд нь татагдаж байдаг – хэрэв та өөр хэн нэгэн байхыг хүсч, хамаг цагаа үрж байгаа бол, та хэзээ ч бүхнийг авч чадахгүй.
 
Стив Жобс –ын хэлснээр: “Танд зориулагдсан цаг хугацаанд хязгаар гэж бий, тиймээс өөр хэн нэгний амьдралаар амьдарч түүнийгээ үрэн таран хийж болохгүй.”



7. Тэд яг өөрсдийн цагийн хуваариар ажилладаггүй
Америкийн хамгийн баян хамгийн завгүй хүмүүсийн нэг Марк Кубан үргэлж “Цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэтэй” гэж хэлдэг, ялангуяа энэ нь чинийх байгаа нөхцөлд. Мэдээж өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн цагийн хуваарь хожигдох гэж байгаа тетрис тоглоомтой адил харагддаг ч, энэ нь тэдний электрон шуудан дээрх хурал, цуглаан, уулзалт, хүлээн авалт зэргээр хязгаарлагддаггүй.
 
Харин тэд амжилтыг атгахын тулд бусдад ямар нэг зүйл хийх хүч өгөх нь тэдний хуваарь байдаг. Амжилтыг урилга уулзалтаар бус, жинхэнэ утга учиртай солилцоогоор бий болно.



8. Тэд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг.
Эрхэм Ричард Брансон, өөрийн ажилчдаас сайн хүн олох нь нэн чухал гэдгийг ойлгодог “Би өөрийн хүмүүсдээ хайртай, ажилчидтайгаа хамт цагийг өнгөрөөх дуртай, хамгийн чухал нь тэднээс суралцах үнэхээр дуртай”-гэжээ.  Энэ аргаар тэдэнтэй илүү их цагийг өнгөрөөж, тэдний оронд өөрийгөө тавьж бодон, илүү сайн таньж мэддэг байна.
 
Ажилчидтайгаа байнга харилцаатай байх нь таны амьдралыг амжилтанд хүргэхэд бусад хүмүүс үнэлшгүй чухал гэдгийг үргэлж сануулж байдаг. Үүнийг хийсэнээр, таны амьдралд хүмүүс хичнээн чухал вэ гэдэгийг сануулж өөрийг чинь амжилт руу хөтөлдөг. Эрхэм Ричардын хувийн болон мэрэжлийн амжилтанд түүний ажил бүр чухал нөлөөтэй байсан нь ойлгомжтой.



9. Тэд идэвхитэй амьдралаар амьдардаг.
Dwayne Johnson буюу “The Rock” -ийн талаар бод доо.  Хэрвээ амьдрал хатуу тэсвэр тэвчээр шаардсан спорт юм бол, амжилт бидний шатахуун юм. Амжилтанд хүрч түүнийгээ хадгалах нь яг л марафонд гүйхтэй адил. Энэ марафонд тэсч үлдэхийн тулд бидэнд зөв шатахуун хэрэгтэй – үүнд хүрээлэн буй хүмүүс, бодол санаа, дадлага туршлага зэрэг багтана. “The Rock”-ын хэлснээр: “Амжилт үргэлж том, сүр жавхлантай байдаггүй. Тэр үргэлж тогтмол тохиолдох зүйлс юм. Тогтмол хийж байгаа ажил амжилтыг дагуулж байдаг. Үүний дараа агуу том, сүр жавхлант амжилт аяандаа ирнэ.”
 
Амжилтанд хүрсэн хүмүүс зөвхөн өөрсдийн оюун ухаан, зүрх сэтгэлээр суралцдаггүй боловч, тэднийг амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай бие махбодио бэлдэхэд суралцдаг.



10. Тэд дуртай зүйлдээ цаг гаргадаг.
Амжилтанд хүрэхэд их хэмжээний эрч хүч, энерги, санаачлага шаарддаг. Хаанаас эхэлсэн нь хамаагүй бид бүгд ядаргаа болон донтолтонд хэт өртөмтгий байдаг. Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс эрч хүчээ нөхөж, өөрсдийн зорилгоо эргэцүүлэн бодоход цаг гаргах нь хэр үнэ цэнэтэйг мэддэг. Эцэст нь бид яг л супер баатар шиг ажиллахыг хүсдэг ч, супер баатар ч бас тамирддагийг санах хэрэгтэй.


Та эдгээр зүйлээс ихэнхийг нь хийдэг, цаашид хийж чадах бол, амжилт ойрхон байна. Өөрийн хүссэнээ авахын тулд юуг ч анхааралгүй үлдээж болохгүй шүү. Амжилт үргэлж тантай хамт байх болтугай!

 

NULL

NULL

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()