Цэргийн хатуу чанга бэлтгэл

Армид цэргийн алба хаах гээд тийм ч хялбар зүйл биш байдаг. Жишээлбэл: Автомат бууны сумны дор хэвтэх, нүцгэн гараараа тоосго хагалах, кобрагийн цус уух гэх мэт. Энэ хэцүү бэлтгэлийн дараа тэд шилдэг цэргүүдээ хамгийн шилдэг гэсэн ангиудад хувиарладаг байна.
Цэргийн хатуу чанга бэлтгэл
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа


Цэргийн дэг журам, тэсвэр хатуужил нь орон орны бахархал болдог билээ. Гэхээ Европын орнуудын цэргүүд бусдаас илүү их сургуулилт хийж, бахархах зүйл ихтэй байдаг байна.

1. Өмнөд Солонгосын тусгайгийнхны бэлтгэл

Байршил: Инчон, Өмнөд Солонгос
Он: 2013 оны 6 сар.
Японы зодооны урлагийн нэг хэлбэр болох тамэшивари нь нүцгэн гараараа тоосго хагалах, мод хугалах явдал юм. Өмнөд Солонгосын цэргүүд энэ тал дээрээ мэргэжлийн хүмүүс бөгөөд гантиг хавтанг ч төвөггүй хагалаж чадна.

www.caak.mn

2. Басижын тусгайгийн бэлтгэл
Байршил: Тегеран
Он: 2010
Хэдийгээр сайн дурын цэргүүд байдаг ч бэлтгэл нь нэлээд хүндхэн байдаг.

www.caak.mn

3. Итгэлийн бэлтгэл
Байршил: Чжучжоу, Хятад
Он: 2013
Цэргүүдийн биемахбодь төдийгүй, сэтгэл санаа нь бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Хятадын цагдаа нар дараах байдлаар нөхдөдөө итгэх итгэлээ шалгуулдаг байна.

www.caak.mn

4. Өмнөд Солонгосын тусгайгийн уулын бэлтгэл
Байршил: Пхёнчхан, Өмнөд Солонгос
Он: 2007
Нэг нэгнийгээ цасаар угаах нь биеийн төдийгүй сэтгэл санааны бэлтгэлд сайнаар нөлөөлнө. Тэд бүтэн өдрийн турш цасан дээр бэлтгэл хийдэг.

www.caak.mn

5. Амфиби бэлтгэл
Байршил: Гаосюн, Тайван
Он: 2011
Тайваны “Тэнгэрт хүрэх зам” нь цэргүүдийн хувьд хамгийн хэцүү зам байдаг байна. Мэргэжлийн усан цэрэг болохын тулд сурагч 50 метр замыг чулуу дээр болон бууны суман доогуур мөлхөж гарах хэрэгтэй болдог.

www.caak.mn

6. Тэвчээрийн бэлтгэл
Байршил: Нажаф цөл, Багдад
Он: 2013
Нэлээд харгис бэлтгэлийн тоонд багтана. Энэ бэлтгэлийг цэргийн дасгалжуулагч нар зохион гаргажээ.

www.caak.mn

7. Ширэнгэн ойд амьд гарах
Байршил: Чонбури, Тайланд
Он: 2013
Кобрагийн цус уух уу? Тайланд цэргүүд шаржигнасан шавж идэж, кобрагийн цус ууж ширэнгэн ойд амьд гарах бэлтгэлийг хийдэг байна. Энэ төрлийн бэлтгэл Тайланд, АНУ, Сингапур, Индонези, Япон, Өмнөд Солонгос, Малайз зэрэг орнуудад илүү алдартай байдаг байна.

www.caak.mn

8. Тест «Улаан малгайт»
Байршил: «Воловщина» төв, Минск
Он: 2009
“Улаан малгайт” цэргийн бүлгэмд багтахын тулд ямар ч нөхцөлд өөрийн тэнцвэрт байдлаа хадгалж чадна гэдгээ батлах хэрэгтэй юм байна. Цэрэг гал болон утаатай бартаат замаар гүйх хэрэгтэй.

www.caak.mn

9. Германы усан доорхи бэлтгэл
Байршил: Берлин
Он: 2005
Германы цагдаагийнхан тусгай SEK (Spezialeinsatzkommando) ангид орохын тулд, галт зэвсэгийг усан доор угсрах чадвартай байх хэрэгтэй гэнэ. Зэвсгээ угсарч дуусахгүй бол уснаас гарах хориотой.

www.caak.mn

10. Тэгшхэн алхах сургалт
Байршил: Ханчжоу, Хятад
Он: 2013
Хятадын чөлөөлөх армийн цэргүүд нуруундаа загалмай хэлбэрийн мод зүүж, алхах жагсах бэлтгэл хийдэг байна. Энэ нь цэргүүдийг биеэ зөв авч явахад тусладаг.

www.caak.mn
Жич: Эдгээр харуулсан бэлтгэлүүд бол тухайн цэргүүдийн хийдэг бэлтгэлийн нэгээхэн хэсэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()