Хамгийн хачирхалтай 5 төрлийн мэс засал

2015-02-28, 05:19
29,114
Гоо сайхны хагалгаа гэдэг зөвхөн хөх, уруул томруулах үйл ажиллагаа биш болжээ. Анагаахын энэхүү төрөл нь сүүлийн үед ихээхэн эрчимтэй хөгжих болсон бөгөөд төрөл бүрийн гоо сайхны хагалгааг хийх болсон байна. Ингээд гоо сайхны хагалгаагаар бидний биеийг хэрхэн өөрчилж болох талаар сонирхоцгооё.
Хамгийн хачирхалтай 5 төрлийн мэс засал


1. Бикини зураасыг тэгшлэх

Сэтгүүлийн нүүрэн дээр буй моделиудын биеийг харахад тэдний таазны урд хэсгийн яс товойж харагддаггүй бөгөөд энэ нь тэднийг илүү дур булаам харагдуулдаг билээ.

www.caak.mn

Мэдээж үүнийг фото-редакторуудын тусламжтай хийдэг бөгөөд амьдрал дээр түүнийг засах боломжгүй. Харин дэлхий дээр яг л сэтгүүл дээрх мэт бие галбиртай болохыг хүссэн эмэгтэйчүүд нэлээд байдаг учир гоо сайхны эмч нар энэ төрлийн мэс заслыг ихээхэн хийх болжээ.

Саяхнаас гоо сайхны эмч нар таазны өмнөх ясыг тэгшлэх хагалгааг хийх болсон байна.

www.caak.mn

2. Байнгын инээмсэглэлтэй байх
Судалгаанаас харахад инээмсэглэж буй хүмүүс ихэнхидээ сайхан сэтгэгдэл төрүүлж, хүний  итгэлийг олохдоо хялбар байдаг гэнэ. Гэхдээ л хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс ч байнгын инээмсэглэлтэй байж чаддаггүй байна.

"Гуинплены инээмсэглэл" — Өмнөд Солонгост алдартай
Хүн бүр байнга зөв инээмсэглэж чаддаггүй. Японд инээмсэглэх урлагт хүүхдийг бага байхаас нь эхлэн сургадаг байна. Харин Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн дунд сүүлийн үед Гуинплены инээмсэглэлийн хагалгаа ихээхэн газар аваад байгаа бөгөөд мөнхийн инээмсэглэлтэй байх гэнэ.

Виктор Гюгогийн зохиол дээр хүүхдүүдийн амыг зүсэж, мөнгөөр аймшигт нүүр царайг харуулдаг. Гэтэл Солонгос эмэгтэйчүүд энэ алхмыг өөрийн хүсэлтээр хийдэг байна. Мэс заслын эмч нар амных нь хоёр талаас бага зэрэг булан үүсгэж зүсдэг бөгөөд энэ нь байнгын инээмсэглэж байгаа мэт харагддаг ажээ.

www.caak.mn

Харин энэ хагалгааг хийлгэсний дараа Солонгос эмэгтэйчүүдийн царай Европ мэт харагддаг байна.

www.caak.mn

3. Турах хэлний наалт
Зарим хүмүүс турахын тулд ямар ч алхмыг хийхэд бэлэн байдаг. Зөв хооллолт, спортын ачаар жин хасах нь хамгийн зөв арга мэт санагдана. Гэхдээ энэ алхмыг хүн бүр хийж чаддаггүй бололтой.

Лос-Анфжелосын гоо сайхны хагалгааны эмч Николас Чугай илүүдэл жинтэй тэмцэх нэгэн аргыг нээжээ. Тиймээс  тэрээр хэлэн дээр тавих нэгэн наалтыг зохиожээ. Энэ наалтыг хэлэн дээрээ оюулсан тохиолдолд хоол идэхэд маш ихээр өвддөг учир тухайн хүн хоолноос татгалзахаас өөр аргагүй болдог байна.

www.caak.mn

Харин тэд зөвхөн шингэн зүйл л ууж чадах учир Чугай нь зохиосон жорын дагуу хооллох гэнэ. Түүний дэглэмээс өдөрт 800 ккал илчлэгийг авах бөгөөд энэ нь илүүдэл жингийн асуудалтай тэмцэхэд сайнаар нөлөөлөх юм байна.

Энэ наалтыг нэг сар л зүүх ёстой бөгөөд сараас илүү хугацаа өнгөрвөл хэлэнд шингэж эхлэх юм байна. Нэг сарын хугацаанд тухайн хүн хангалттай жингээ хасаж чаддаг байна.

www.caak.mn

4. Төрөөгүй хүүхдийн хамарны хэлбэрийг өөрчлөх
Хүний гадаад төрх эцэг, эхийнхэн гениэс хамааран бүтнэ. Хэрвээ удмын ямар нэгэн гажиг царайнд нь илэрвэл тухайн хүүхдийг томорсных нь дараа засах, өөрчлөх арга хэмжээг авдаг билээ.

Беверли Хиллзын оршин суугч нэгэн эмэгтэй хүүхдээ төрөхөөс өмнө гоо сайхны хагалгааны эмчид хандаж хамрынх нь хэлбэрийг өөрчлөхийг хүссэн байна. Учир нь ЭХО-оор харахад түүний хүүхэд маш урт хамартай байсан гэнэ.

www.caak.mn

Ингээд эмч нар энэ хагалгааг хийхийг зөвшөөрсөн бөгөөд эхийн хэвлийн тэжээллэг бодиснууд шархыг хурдан эдгээхэд нөлөөлнө хэмээн үзсэн байна.

Төрөөгүй хүүхдийн хамарны хэлбэрийг өөрчлөх хагалгаа амжилттай болжээ.

www.caak.mn

5. Дуу хоолой өөрчлөх
Өмнөд Солонгост алдартай хагалгаануудын нэг нь дуу хоолойг өөрчлөх юм байна. Илүү эмэгтэйлэг, илүү эрэгтэйлэг хоолойтой болохыг хүссэн хүмүүс энэ хагалгааг хийлгэх сонирхолтой байдаг гэнэ.

Дэлхийн гоо сайхны хагалгааны эмч нар энэ төрлийн хагалгааг аль дээр үеэс хийж эхэлсэн боловч ихэнхидээ трансжендер буюу хүйсээ солиулсан хүмүүс л хийлгэдэг байжээ. Харин одоо энгийн хүмүүс ч энэ хагалгааг сонирхох болсон байна.

www.caak.mn

Орчин үеийн гоо сайхны хагалгааны ачаар тухайн хүний дуу хоолойг бүхий л төрлөөр өөрчилдөг болжээ. Гэхдээ энэ төрлийн хагалгаа одоогоор Өмнөд Солонгост илүү алдартай байгаа гэнэ.

Хачирхалтай нь Солонгосчууд өөрсдийн дуу хоолойг Европчуудтай илүү ойролцоо болгохыг хүсдэг байна. Учир нь Ази дуу хоолой илүү чанга, сонсголонгүй байдаг хэмээн үздэг ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()