Сурталчилгаа (15)
Хаах

Дундад зууны үеийн аймшигтай эмчилгээ

2015-03-21, 21:12
37,498
Орчин үеийн техник технологийн ачаар бараг л бүхий л төрлийн өвчнийг ямар нэгэн өвчин мэдрэхгүйгээр эмчлэх боломжтой болсон. Харин дундад зууны үед тоног төхөөрөмж эрчимтэй хөгжөөгүй байсан учир маш их зовиуртай эмчилгээг хийдэг байсан байна. Энэ тохиолдолд эмчилгээ хийлгэхийн оронд нас барсан нь дээр гэж бодох хүн ч байсан биз.
Дундад зууны үеийн аймшигтай эмчилгээ


Дундад зууны үед мэс заслыг лам нар хийдэг байсан бөгөөд учир нь тэд анагаахын тал дээр хамгийн их мэдлэгтэй нь хэмээн тооцогддог байжээ. 1215 онд Ромын хамба лам, лам нарыг анагаах ухаанд холбогдохыг хориглосон учир иргэд өөрсдөө энэхүү хүнд ажлыг хийх болсон байна. Тэд шүд авахаас эхлээд нүдний хагалгааг хүртэл хийх болжээ.

1. Цус юүлэх
Дундад зууны эмч нар хүний биеийн шингэн илүүдсэнээс болж өвчин тусдаг хэмээн үзэж байсан байна. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд венийн судаснаас нь цусыг нь юүлдэг байжээ. Энэ ажиллагааг хийхийн тулд хоёр аргыг ашигладаг байсан бөгөөд үүнд хануур эсвэл судсыг нь хагалах арга багтдаг аж. Эхний тохиолдолд хануур хорхойг тухайн хүний бие дээр тавьж ухаан алдтал нь байлгадаг байжээ. Харин дараагийн тохиолдолд судсыг нь 1,27 см-ийн урттай хутгаар хатгаж, цусыг нь тусгай сав руу юүлдэг байсан байна. Хэдий хэмжээний цус юүлснээ тодорхойлохын тулд сав ашигладаг байжээ.

www.caak.mn

2. Сум гаргаж авах хагалгаа
Дундад зууны үед энгийн ханиад хүрэх нь хүртэл аймар байсан байна. Энэ үеийн хамгийн том асуудал нь дайны үеэр шархдаж, сумны шарх авах явдал байжээ. Тухайн үед сумны үзүүрийг лаагаар наадаг байсан байна. Лаа хатах үед сумыг ашиглахад нэн тохиромжтой байсан ч биенээс гаргах үед үзүүр нь үлдчихдэг аж. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул “сум гаргах халбага”-ыг хийсэн байна. Сумны үзүүрийг хавчин биеэс гаргах бөгөөд дараа нь цус алдалтыг зогсоохын тулд халуун төмрөөр түлдэг байжээ.

www.caak.mn

3. Тархи өрөмдөх
Дундад зууны үед тархи өрөмдөж нүх гаргах нь даралтанд сайн нөлөөтэйгөөс гадна төрөл бүрийн өвчнийг анагаана хэмээн үздэг байжээ. Үүнээс гадна саа өвчин, толгой таллаж өвдөх, сэтгэл санааны байдлыг засна гэж үзэж байсан байна. Хичнээн их өвдөлтийг мэдэрдэг байсан бол гэж бодоход ч аймшигтай.

www.caak.mn

4. Шамбрамын эсрэг халаасан төмөр
Дээр үед “шамбрамын хамгаалагч”-д мөргөхгүй бол шамбрам тусна хэмээн үздэг байжээ. Хэрвээ та шамбрам туссан бол таныг ламтан руу илгээх бөгөөд тэрээр таны өгзөг рүү халаасан төмөр хийх юм байна. Гэхдээ энэ арга тийм ч найдвартай биш байсан учир заримдаа Ариун Фиакрын чулуун суулгадаг аж. Фиакр энэ чулуун дээр суугаад түүний шамбрам эдгэсэн хэмээн үздэг байна.12-р зуунд энэ эмчилгээний аргыг өөрчилж эмч Моисей Маймонид бүлээн ваннтай усанд суух хэрэгтэй гэсэн байна.

www.caak.mn

5. Нүдний мэс засал
Нүдний цагаа засах хагалгааг Дундад зуун үед хурц иртэй мэсээр хийдэг байсан бөгөөд эвэр бүрхэвчийг хатгаж, нүдний болорыг түлхэж, капсулыг доош хөдөлгөдөг байсан байна. Мусульманы анагаах ухаан Европт газар авснаар цагаа арилгах хагалгаа хийх нөхцөл нь сайжирч тариур хэрэглэх болжээ.

www.caak.mn

6. Гахайн шээсэн клизм
Клизмыг дундад зууны үед урт нарийхан төмрөөр хийдэг байсан бөгөөд үзүүр дээрээ аягатай байсан байна. Шингэнийг насосны тусламжтай шахдаг байсан бөгөөд клизм хийхийн тулд гахайны шээсийг ашигладаг байжээ. Энэ эмчилгээ Францад нэлээд алдартай байсан аж. Людовик XIV-ийн үед их хийгдэж байсан бөгөөд түүнийг хаан байх хугацаанд 2000 орчим клизмийг энэ байдлаар хийдэг байсан байна.

www.caak.mn

7. Хорт мэдээ алдуулагч
Дундад зууны үед хагалгаа хийхэд мэдээ алдуулагч ашигладаг байсан байна. Тухайн мэдээ алдуулагч тариа байхгүй байсан учир дарс болон ургамалын гаралтай шингэнийг өгдөг байжээ. Ихэнхидээ энэ нь гувай хатан ургамал, опиум хар тамхи, болон хорт ургамалууд байсан байна. Энэ төрлийн мэдээ алдуулагч нь тухайн өвчтөний мэдрэх чадварыг бууруулдаг байсан аж. Хагалгааны явцад өвчтөнгүүд ямар нэгэн өвдөлт, шархнаасаа бус харин мэдээ алдуулагчиндаа хордож амиа алддаг байжээ.

www.caak.mn

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()