Аймшигтай цаазын ял

Эртний үед бидний санаанд ч багтамгүй аймшигт цаазын ялууд байдаг байжээ. Жижигхэн буруу зүйл хийхэд л тэднийг аймшигтайгаар тамлаж, амь насыг нь хороодог байсан байна. Үүнээс харахад эртний хүмүүс маш догшин байсан болов уу хэмээн бодогдох юм.
Аймшигтай цаазын ял
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа


1. Заанд гишгүүлж цаазлах

Зүүн-Өмнөд Азид заанаар гишгүүлж амь насыг нь хороох ял нэлээд алдартай байсан байна. Зааныг тусгай сургуулилт хийж сургадаг бөгөөд тухайн цаазлуулж буй хүнийг удаан тарчлаан зовоодог байжээ.

www.caak.mn

2. Банзан дээгүүр алхах
Энэ шийтгэлийг ихэвчлэн далайн дээрэмчид ашигладаг байсан бөгөөд далайн усан дээр банз тавьж алхах явдал байсан юм. Ял эдлэгч живч ч амжилгүй аварга загасны хоол болдог байжээ.

www.caak.mn

3. Зэрлэг амьтанд идүүлэх
Эртний Ромын үед алдартай байсан бөгөөд өлсгөлөн зэрлэг амьтдын дунд ялтанг оруулдаг байсан байна. Ихэнхи тохиолдолд улс төрийн гэмт хэрэгтэнгүүдийг ямар ч зэвсэггүйгээр гаргадаг байжээ.

www.caak.mn

4. Алхаар цохих
18-р зууны үед яллах тогтоол уншсаны дараа цаазлуулагчийн тархи руу алхаар цохиж амийг нь хороодог байсан байна. Ийнхүү ухаан алдуулсны дараа хоолойг нь хэрчдэг байжээ.

www.caak.mn

5. Боож цаазлах
Америкт нэлээд их хэрэглэдэг байсан бөгөөд одоо Иранд хэрэглэх нь бий. Дүүжилж амийг нь хороохтой ойролцоо боловч краны тусламжтайгаар дээш өргөж боодог байсан байна.

www.caak.mn

6. Арьсийг нь хуулах
Гэмт хэрэгтэнгийн арьсийг нь хуулж дараа нь ханан дээр өлгөнө. Энэ нь ард иргэдийн дунд айдас төрүүлэх зорилготой байжээ.

www.caak.mn

7. Цуст бүргэд
Ялтангийн нурууг нугасных нь дагуу зүсэж, хавиргыг нь хугалаж бүргэдийн далавч мэт хэлбэртэй болгодог байжээ. Дараа нь уушгийг нь тухайн зүссэн нүхээрээ гаргаж, хавирган дээр нь өлгөнө. Мөн шарханд нь давс цацаж байсан байна.

www.caak.mn

8. Шарах
Тусгай төмөрний дор нүүрс хийж тухайн хүнийг дээр нь хэвтүүлээд доороос нь бага багаар шардаг байжээ. Ихэвчлэн нэг цаг орчим үргэлжилдэг байсан байна.

www.caak.mn

9. Бяцлаж амийг нь хороох
Европ болон Америкт Энэтхэгийн заананд даруулж амийг нь хороохтой ижил шийтгэл байсан байна. Гэмт хэрэгтэнийг хэргийг нь хүлээлгэх зорилгоор хэрэгжүүлдэг. Хэрэгтэн хэргээ хүлээхгүй тохиолдолд биен дээр нь нэмж чулуу тавьдаг байсан байна. Ингээд хэрэгтэн амьсгал нь боогдож амиа алддаг байжээ.

www.caak.mn

10. Муурын савар
Хэрэгтэнгийн биеийн арьсыг хуулах зорилготой байсан бөгөөд үхэл тэр дороо ирдэггүй байсан байна. Харин хэсэг хугацааны дараа шарх нь бохирдсоноор амиа алдаж байжээ.

www.caak.mn

11. Гал дээр шатаах
Олон хүмүүсийг зэрэг шатаах тохиолдол бий. Ихэнхи тохиолдолд угаартах гэхээсээ илүү галд шатаж амиа алддаг байсан байна.

www.caak.mn

12. Хулс модны ишэнд уях
Энэхүү шийтгэлийг Азид нэлээд ашигладаг байсан бөгөөд үзүүртэй хулс модны ишэнд уядаг байжээ. Хулс нь өдөрт 30 см орчим ургадаг учир хэрэгтэнгийн бие рүү бага багаар зүү шиг шигдэн ордог байсан байна.

www.caak.mn

13. Амьдаар нь оршуулах
Олон зууны турш ашиглаж ирсэн арга бөгөөд хамгийн сүүлд 1937 онд Нанжийн халдлагын үеэр Японы цэргүүд Хятадуудыг амьдаар нь газарт булсан байна.

www.caak.mn

14. Лин Чи хэмээх ял
Биеийнх нь хэсгүүдээс зүсэж авдаг цаазын ял. Мөн л ялтанг илүү удаан тарчлаан амийг нь хороох зорилготой байжээ.

www.caak.mn

15. Колумбийн зангиа
Колумби болон бусад Латин Америкийн орнуудад ашиглаж байсан байна. Ихэнхидээ хар тамхины наймаачдыг энэхүү аргаар шийтгэдэг байжээ. Өөрийн бүлгэмийн талаар хэн нэгэнд мэдээлсэн тохиолдолд хоолойг нь хэрчиж, хоолойгоор нь хэлийг нь гаргадаг байсан байна.

www.caak.mn

9
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()