Тархинд муугаар нөлөөлөх зуршлууд

2015-03-21, 18:40
19,358

Тархи - гэдэг хүний хамгийн чухал эрхтний нэг билээ. Тархигүй бол бид оршин тогтнож чадахгүй. XXI зуунд маш олон ажил, мэргэжил оюун ухаан шаардах болсон. Тэгвэл бид яагаад тархиа хамгаалахгүй байна вэ? Бид тархинд муугаар нөлөөлөх бүхий л зүйлийг өөрсдөө ч мэдэлгүй хийдэг байна. Ингээд тархинд муугаар нөлөөлөх хорт зуршлуудтай танилцацгаая.

Тархинд муугаар нөлөөлөх зуршлууд


1. Өглөөний цайнаас татгалзах
Өглөөний цай уудаггүй хүмүүсийн глюкозын хэмжээ бага байдаг бөгөөд энэ нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.

www.caak.mn

2. Хэт их идэх
Хэт их идэх үед биенд их хэмжээний өөх хуримтлагддаг бөгөөд энэ нь цусанд ордог байна. Тархины судсанд ч орох нь мэдээж юм.

www.caak.mn

3. Тамхи татах
Тамхи тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг бөгөөд тархины эд эсийг үхжүүлдэг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад тамхи татсанаар Альцгеймерийн өвчин тусах магадлалтай гэнэ.

www.caak.mn

4. Их хэмжээний элсэн чихэр хэрэглэх
Хэдий чинээ их элсэн чихэр хэрэглэнэ төдий хэмжээний хорт бодис, илүүдэл жин таны биед хуримтлагдана.

www.caak.mn

5. Агаарын бохирдол
Тархинд хүчилтөрөгч дутагдвал тархины үйл ажиллагаа удаашрадаг гэдгийг та мэднэ. Агаарын бохирдол их байвал таны тархины үйл ажиллагаа муу байх нь тодорхой болж байна.

www.caak.mn

6. Дутуу унтах
Нойр ханаагүй үед тархины эд эс үхждэг бөгөөд тархины үйл ажиллагаа муудна.

www.caak.mn

7. Мансууруулах бодис, согтууруулах ундаа
Эдгээр бодисууд бага хэмжээтэй байсан ч таны тархинд муугаар нөлөөлөх юм байна.

www.caak.mn

8. Өвчтэй байх үедээ ажиллах
Өвчтэй байх үедээ эрчимтэй ажиллах нь тархины хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Учир нь энэ үед тархи өвчнөө ялан дийлэхийн тулд тэмцэж байдаг билээ. Энэ тохиолдолд тархи хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чаддаггүй.

www.caak.mn

9. Хэт их телевиз үзэх
Тархийг байнга хөгжүүлж байх хэрэгтэй бөгөөд зурагт үзэхийнхээ оронд ном унших, шатар тоглох гэх мэт оюун ухаанд шаардлагатай зүйлсийг хийх хэрэгтэй.

www.caak.mn

10. Дуугүй байдал
Яриа нь тархины үйл ажиллагаа хөгжүүлэх нэг хэрэгсэл болж өгдөг. Ярьж байх үедээ та шинэ үг цээжлэж, өөрийн хэлэх ярих гэснээ бодож, тархиа ажиллуулж эхэлдэг.

www.caak.mn
Тархи бол бидний эд хөрөнгө учир хорт зуршлуудаасаа салж тархиа хайрлацгаая.

 

NULL

NULL

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()