Нарны талаар сонирхолтой баримтууд

2015-03-25, 06:30
18,582
Наргүйгээр дэлхий оршин тогтнох боломжгүй гэдгээс бид өөр зүйл юу мэдэх билээ?... Хүн бүр нарны аймгийн талаар, нарны талаар төдийлөн мэдлэггүй. Ингээд нарны талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.
Нарны талаар сонирхолтой баримтууд
Хаах
Сурталчилгаа


Нар (Латин: Sol) нь нарны аймгийн төв ОД юм. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэдэг.

1. Нар руу удаан харвал таны нүд түлэгдэх магадлалтай.



2. Нарны аймгийн нийт жингийн 99,86%-ийг нар өөрөө эзэлдэг.



3. Хэрвээ Нарыг хөл бөмбөгийн бөмбөгтэй харьцуулбал, Бархасбадь гольфийн бөмбөгтэй тэнцэнэ. Харин манай Дэлхий вандуйтэй тэнцэх юм байна.



4. Дэлхийг тойрсон 1,3 сая орчим гариг наранд багтаж чадна.



5. Нарны 0,0000000006% нь алт байдаг. Хэрвээ үүнийг жинд шилжүүлбэл 1,200,000,000,000,000,000,000 килограмм алттай болох юм байна. Тэгвэл нэг граммыг нь 7 фунтээр бодвол £7,900,000,000,000,000,000,000,000-ийн үнд хүрэх гэнэ.



6. Нар бол Дэлхийгээс Сар хүртлэх зайнаас 400 дахин хол бий.



7. Бүтэн нар хиртэлт нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно.



8. Ургамал өдөр бүр нарны цацрагийг энерги болгож хувиргадаг бөгөөд энэ нь хүний хэрэглээнээс 6 дахин их байдаг байна.



9. Дэлхий 107 км\цаг хурдтайгаар нарыг тойрон эргэдэг.



10. Рэймонд Курцвейлийн хэлснээр, бидний өдөр тутам хэрглэдэг цахилгаан, эрчим хүчийг нарны 1/10000 туяа л гаргаж чаддаг байна.



11. Нар оршин байх хугацаандаа Сүүн замын төвөөр 20 удаа эргэсэн гэж үздэг.



12. Цахилгаан нарнаас 5 дахин халуун.



13. Саран дээр байх АНУ-ын туг нь нарны радиацийн нөлөөллөөс болоод бүдгэрч цагаан, цэнхэр хоёр өнгөтэй болсон гэнэ.



14. Нар хором тутам Дэлхийн хүн амаас 10 дахин их нейтриныг дэлхий рүү илгээдэг.



15. Дэлхийн цөм Нартай адил халуун.



16. "Дэлхий Ван" нарыг нэг тойроход 248 жил шаардагдана.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()