Ангараг гаригийн талаар сонирхолтой баримтууд

2015-03-27, 04:40
18,670
Ангараг гаригийг Эртний Египетийн үеэс эхлэн судлаж байсан байна. Хэдийгээр энэ гариг дээр хүний хөл хүрээгүй байгаа ч Ангараг гаригийн талаар сонирхолтой гэрэл зургууд аль хэдийн дэлхий нийтээр цацагдсан байгаа билээ.
Ангараг гаригийн талаар сонирхолтой баримтууд


Эдгээр мэдээллийг тус гариг дээрх роботууд болон телескопын тусламжтайгаар гаргаж авчээ. Хамгийн алдартай Ангараг гариг судлалын дагуул нь «Спирит», «Оппортьюнити» болон «Кьюриосити» роботууд билээ. Гэхдээ эрдэмтэд авсан мэдээлэлдээ сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Тэд 2022 онд анхны хүмүүсээ Ангараг гариг руу илгээнэ гээд амалчихсан байгаа.

1. Одоогийн байдлаар 100 мянга гаруй хүн Ангараг гариг руу явах хүсэлтээ гаргажээ. Энэ аялалыг 2022 онд хийх төлөвлөгөөтэй.



2. Ангараг гариг дээр нар жаргахад цэнхэр болдог.



3. Ангараг дээр Нарны аймгийн хамгийн өндөр уул байдаг бөгөөд түүний өндөр нь 22 км юм байна.



4. Ангараг гариг дэлхийгээс бараг тал хувиар жижиг.



5. Ангараг гариг дээр 7 ширхэг робот судалгаа хийж байгаа.



6. Хамгийн сүүд ирсэн «Кьюриосити» робот нь Ангараг дээр ирээд нэг жил болсноо тэмдэглэж «Happy Birthday» дууг тогложээ. "Кьюриосити"-г хэрхэн бүтээж, Ангараг дээр яаж газардуулсныг ЭНД дарж дэлгэрэнгүй үзээрэй. Мөн түүний авсан Ангарагын панорам зургуудыг хараарай.



7. Ангараг гариг дээр таны биеийн жин 60%-иар хөнгөн болно. Жишээ нь 80 кг жинтэй хүн 32 кг болно гэсэн үг юм.



8. Энэтхэгийн Ангараг гариг судлалын «Мангальян» төхөөрөмжийг “Gravity” киноноос хямд зардлаар бүтээжээ.



9. Ангараг гариг дээр төмрийн исэл их байдаг учир улаан өнгөтэй харагддаг.



10. Ангараг гаригийн хөрсөн дээр хэрээний нүд (asparagus) ургамал тарихад нэн тохиромжтой.



11. Ангараг дээрх нэг жил дэлхийн 687 хоногтой тэнцэнэ.



12. Ангараг гариг дээрх дундаж температур -63°C байдаг байна.



13. 1997 онд 3 Йемен иргэд НАСА-г Ангараг гариг руу халдсан хэргээр шүүхэд өгөхийг оролдож байжээ. Тэд Ангараг гаригийг 3000 жилийн өмнө өвлөн авсан хэмээн ярьжээ.



14. "Google Mars" үйлчилгээ иргэдэд Ангараг гаригийн бодит байдлыг харах боломжийг олгож байгаа гэнэ. Та суулгаад туршаад үзээрэй.


  Ангараг гаригийг бодитоор нь харахыг хүсвэл ЭНД дарж үзээрэй.


6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()